Uncategorized

Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (III хэсэг)

Суутнуудын хүүхдүүдийг тэнгэр ивээдэг

Шагналтаны хүүхдүүд шагналтан болсон долоон тохиолдолыг түүх мэддэг билээ. Мөн гэр бүлийн хос шагнагдсан гурван тохиолдол байдаг.

Пьер Кюри, Мария Склодовская Кюри гэсэн алдартанууд хамгийн алдартай нь яриангүй мөн. Энэ эхнэр нөхөр хоёр 1903 онд “цацраг идэвхит үзэгдлийг судалсаныхаа төлөө” физикийн салбарт шагналхүртсэн бтлээ. Тэд зөвхөн шинжлэх ухаанд нээлт хийгээд зогсоогүй, бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхийн тулд үнэхээр шантралгүй зүтгэсэн юм. Пьер, Мария хоёр дөрвөн жилийн турш хөсөр хаягдсан, хаагуураа л бол хаагуураа салхи нэвт үлээсэн саравчин дотор хэдэн тонн ураны хүдэр боловсруулан байж граммын аравны нэг доли хэмжээний цэвэр цацраг анх удаа гарган авсан аж.  Мария түүхэнд анхны эмэгтэй шагналтан болсон юм. Харин тэрээр 1911 онд хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг хүртсэн бөгөөд энэ удаад химийн салбарынхыг хүртжээ. Тэрээр зөвхөн уг шагналыг хоёронтаа хүртсэн анхны хүн болоод зогсоогүй, өнөөг хүртэл цорын ганц хоёр удаагийн шагналтан хэвээр байгаа билээ. ( Дашрамд дурдахад, уг шагналыг бий болгосноос хойшхи 106 жилийн хугацаанд физикийн салбарт 180 гаруй эрдэмтэн шагнагджээ.

Тэдний дотор Мария Склодовская- Кюригаас гадна зөвхөн ганц эмэгтэй байгаа нь герман гаралтай америк эмэгтэй Мария Гепперт-Майер юм ). Харин 1935 онд “шагналтны замыг” алдарт хосын охин, хүргэн- Ирен Жолио-Кюри, түүний нөхөр Фредерик Жолио нар шууд үргэлжлүүлж, “Хими” – ийн номинацид шагнал хүртсэн юм. Тэд шинэ цацраг идэвхит элементүүдийг синтезлэснийхээ төлөө уг шагналыг хүртжээ. Тэгэхдээ Ирен нь гэр бүлийхээ хүёр дахь үедээ Нобелийн шагнал давтан хүртэж чадсан анхны бөгөөд одоогоор цорын ганц охин, түүнчлэн эцэг, эх хоёр нь хоёулаа шагнагдсан цорын ганц шагналтан юм. Харамсалтай нь, эх охин хоёрын ертөнцөөс хальсан шалтгаан нь ч адилхан бөгөөд хоёулаа судалгааны ажлынхаа явцад цацраг идэьхит туяаны доз хэмжээ хэт их нөлөөлсний улмаас цагаан бөөм устах хурц өвчнөөр өвчлөн нас баржээ.
Нобелийн шагналын түүхэнд бас нэг гэр бүлийн хос нэрээ мөнхлөн үлдээсэн байдаг. Энэ бол гликогенийг синтезлэснийхээ төлөө физиологи, анагаах ухааны салбарын уг шагналыг 1947 онд нэг зэрэг хүртсэн австр-америкийн биохимич Карл Кори, Герта Кори нар юм.

Мөн эцэг хүү хоёр энэ шагналыг нэг зэрэг хүртсэн тохиолдол бас Нобелийн шагналын түүхэнд байв. Тухайлбал, 1915 онд Английн физикч Цильям Генри Брегг, түүний бутач хүү Уильям Лоренс Брегг нар уг шагналыг хүртжээ. Тэгэхдээ Лоренс Брегг нь бам нэг дээд амжилт тогтоосон бөгөөд тэрээр 25 насандаа шагнагдсан амжилтыг одооч хэн чэвдэж чадаагүй байна. Энэ бол үнэхээр ховорхон тохиолдол. Эцэ, хүү хоёрын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр ч багагүй  сонирхол татдаг юм. Эдгээр эрдэмтэн талстлагийг рентгений аргаар мудлах явцдаа бодисын цоо шинэ бүтцийг буюу ионын бүтцийг нээжээ. Нэлээд олон бодис урьд тааварлаж байсанчлангаар молекул огт агуулдаггүй, харин цэнэгтэй атомууд бүлэг-ионууд болдог нь тодорхой болжээ. Тухайлбал, бидний өдөр тутам хэрэглэжбайдаг хоолны давс огт молекулын бүтэцгүй бодис гэдгийг өнөөдөр хараахан бүгд мэддэггүй. Энэ хоёр шагналтан рентген спектрометр зохион бүтээж, орчин үеийн рентгенийн кристаллографын үндсийг тавьжээ.

Гэвч он дарааллыг чанд баримтлан авч үзвэл Бреггийн гэр бүлээс бүүр өмнө 1906 онд физикийн салбарын шагналыг английн эрдэмтэн Жозеф Жон Томпсон хүртсэн юм. Тэгэхдээ хэрвээ Бреггэд тохиолдсон нөхцөл байдлыг эс тооцвол энэ нь өөрийн бутач хүүхдийг ялгуусан амжилт үзүүлэх хүртэл эцэг нь амьд мэнд байж, хүүгийнхээ шагнал хүртэх ёслолд оролцож чадсан цорын ганц тохиолдол байжээ. Энэ нь эцгийнх нь хувьд шагналтан болсон хүүгийнхээ нэг адил хамгийн аз жаргалтай мөч байсан нь лавтай.
1922 он атомын бүтцийн талаархи орчин үеийн онолыг үндэслэгч, Данийн аугаа их физикч Нильс Борын амдралд давхар баяр хөөр авчирсан гайхамшигт жил болжээ. Тэр жил тэрбээр Нобелийн шагналтан болсоны зэрэгцээгээр дөрөвдэх хүү Оге ( зургаан хүүгийн нэг болох) нь төрсөн бөгөөд энэ хүү нь аугаа их эрдэмтэн эцгийнхээ амжилтыг 53 жилийн дараа, 1975 онд давтсан түүхтэй. Харамсалтай нь физикч хүүгээ Нобелийн шагналын оргилд хүрэх мөчид амьд мэнд байх хувь дутжээ. 1924 онд шагналтан болсон Шведийн физикч Карл Манне Сигбан ч хүүгийнхээ алдарт хүрсэн тэр өдрөөс хэдхэн хоногийн өмнө насан өөд болжээ. Тэрээр 1978 онд таалал төгссөн бол “хүү” –физикч Кай Манне Сигбан нь гурван жилийн дараа, 1981 онд уг шагналыг хүртжээ. Тэгэхдээ хоёр шагналтан хоёулаа спектроскопын аргыг боловсруулсаныхаа төлөө энэхүү шагналыг хүртжээ. Эцэг нь рентгенийн, харин хүү нь цахилгаан спектроскопын аргуудыг тус тус боловсруулсан аж. Түүнээс гадна тухайн тохиолдолд бас нэг өвөрмөц дээд амжилт тогтоогдсон нь эрдэмтдийн эхний ба хоёр дахь үеийнхэний шагналын хоорондын зай  түүхэнд хамгийн их буюу 57 жил байсан явдал юм.

1929 онд шагналын бас нэгэн аян болжээ. Ферментүүдийн судалгааны талаар Шведийн химич, биохимич Ханс Эйлер-Хельпин уг шагналын цолыг хүртжээ. Харин “Физиологи ба анагаах ухаан”-ы номинацид олгосон шагналыг нь түүний хүү Улоф Фон Эйлерт 1970 онд гардуулжээ. Энэ бол “ хүүхэд” нь эцгээсээ өөр шинжлэх ухааны салбарын бүтээлийн шагнал хүртсэнанхны тохиол болжээ. Улоф Эйлер нь эмч мэргэжилтэй бөгөөд мэдрэлийн импульсийг болон түүний үйл явцад түлхэц өгдөг бодисуудыг дамжуулах процессыг судладаг хүн байжээ.

Эцэст нь 2006 онд эцэг эхийнхээ шинжлэх ухааны гавъяаг давтсан хүүхдүүдийн жагсаалт дахин нэмэгдэв. Нобелийн шагналын түүхэн дэх шагналтны долоо дахь шагналтан – “хүүхэд” нь америкийн 59 настай эрдэмтэн Рожер Корнберг болсон бөгөөд тэрээр “генетикийн мэдээллийн эд эсүүдээр хуулбарлах механизмыг судласны” төлөө химийн салбарын уг шагналыг хүртжээ. Түүний эцэг Артур Корнберг 1959 онд 47 насандаа мөн генетикийн салбар дахь бүтээлийнхээ төлөө “Физиологи ба анагаах ухаан” –ы номинацийн Нобелийн шагнал хүртсэн юм.  Тухайн тохиолдолд шагнагдсан нөхцөл байдал нь өөр өөр номинацид давтагдсан боловч эцэг хүү хоёрын судалгааны салбар нь холбоотой юм.

99 жил шагналаа хүлээсээр

Нобелийн шагналыг хүртсэн анхны Оросын иргэн бол академич Иван Павлов. Тэрээр уг шагналыг 1904 онд, мэдээж, “Физиологи ба анагаах ухаан” –ы номинациар хүртсэн билээ. Үүнээс дөрвөн жилийн дараа, 1908 онд түүний амжилтыг Оросын анагаах ухааны өөр нэг суутан Илья Мечников үргэлжлүүлсэн юм. Харин цааш нь манай эрдэмтэдийг шагнах тухайд завсарлага болж, өнөөгийн байдлаар 99 жил болж байна. Энэ хугацаан уг шагналыг америкийн зуу орчим эрдэмтэн-эмч нар хүртээд байгаа. Мэдээж, тэднээс маш олон хүн дэлхийн янз бүрийн орны цагаач иргэд байгаа. Гэвч Нобелийн шагналын түүхэн дэх ийм урт хугацаанд манай эрдэмтэн-эмч нараас нэг нь ч шагнагдаагүй нь ямар боловч гайхаш төрүүлнэ. Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртээхдээ чухамдаа генетекчид, биохимичид, дархлаа судлаачдын гавъяаг үндсэнд нь үнэлж цэгнэсэн байдаг. Гэлээ гэхдээл тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Гэтэл манай оронд хичнээн анагаах ухааны салбарт хичнээн олон хүрээлэн, хичнээн олон академич, академийн сурвалжлагч гишүүн , энд профессоруудыг дурдахаа больё лдоо, өдгөө ажиллаж байгаа билээ.

Дашрамд дурдахад, манайд эмэгтэй эмч нар хичнээн олон байна вэ. Гэтэд 1901 оноос хойш өнгөрсөн 107 жилийн хугацаанд Оросын ганц ч эмэгтэй нэг ч номинацид Нобелийн олимпын оргилд хүрч чадаагүй нь гайхмаар.

Анагаах ухаан байтугай эх орны химийн нөхцөл байдал ч дээрхээс дутуугүй гайхаш төрүүлнэ. Энэ салбар манай орны ердөө ганц иргэн, академич Николай Семенов л 1956 онд уг шагналыг хүртсэн билээ. Гэтэл энэ номинацид шагнагдсан хүмүүсийн тоо өнөөгийн байдлаар 150орчим болжээ.

Харин физикийн салбарт манайх одоо арав гаруй шагналтантай болоод байгаа. Тэднээс нэрлэвэл, энэ шинжлэх ухаанд хамгийн их нэрд гарсан Игорь Тамм, Илья Франк, Лев Ландау, Петр Капица хийгээд бусад нэртэй эрдэмтэд. 2003 оны шагналтны энэ алдартай жагсаалд академич – физикч Виталий Гинзбург, Алексей Абрикосов нарын нэрс нэмэгджээ. Тэгэхдээ Виталий Лазаревич Гинзбург нэн өндөр насандаа буюу 87 насандаа хүртсэн ба уг шагналын эзэн хамгийн залуу шагналтан Уильям Лоренс Бреггтэй харьцуулбал 62 жилийн зайтай байгаа юм.

Энэ дүр зургийг бүрэн хэмжээгээр харуулъя гэвэл шагнал хүртэх үеийн насны “дээд амжилт” тогтоосон эзэн нь 2002 онд 88 насандаа энэхүү шагналыг хүртсэн америкийн физикч Раймонд Чарльз Дэвис болсныг энд тэмдэглэвэл зохино. Харин энэ Нобелийн шагналтан 2006 онд 92 насандаа Ороёын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн болсон юм.

“Шагналын талбар” дахь манай эрдэмтдийн амжилт ХХI зуунд Нобелийн рейтенгээр авч үзвэл чамлахааргүй. Гэвч 1901 оноос 2007 он дуусталхи хугацаанд АНУ-ын эрдэмтэд 250 гаруй шагнал хүртсэн байхад Орос дөнгөж 14-ийг хүртсэн байгааг бид дээр дурдсан.

Гэхдээ шагнал хүртсэн эрдэмтдийн дотор Оросоос гаралтай хүмүүс бас байсан. Жишээ нь, стрептомициныг (сүрьеэгээр өвчилсөн мянга мянган хүнийг аварсан эм) анх нээсэн Зельман Ваксман, халуун динамикийн процессыг судалсан бельгийн судлаач Илья Пригожин, америкийн эдийн заагч Василий Леоньев, Саймон Кузнец нар байна. Гэвч тэд Оросыг бүүр залуудаа, тэр байтугай хүүхэд насандаа орхин явцгаажээ. Тухайлбал, Илья Пригожин байна. Тийм болохоор тэднийг Оросын шагналтан хэмээх аргагүй бизээ.

Эрдэм – Их Хүч сэтгүүлээс авав.
Харилцах хаяг:
316627, 99786401
davinch@mcscom.mn
davaasuren@yahoo.com

5 Comments on “Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (III хэсэг)

  1. Утга зохиол гэснээ юун хими физик болоод явчих ваа 🙂
    Нобэлийн шагналыг салбар салбараар нь өгдөг тул гарчигаа “Утга зохиолын салбар дахь Нобэлийн шагнал” гэвэл арай илүү ойлгомжтой юм шиг санагдлаа.

  2. Гэгэгэ, уучлаарай Эрдэм Их Хүч сэтгүүлээс авсан болохоор хамаагүй хасаж танаж зүрхлэсэнгүй. Сэтгүүлээс нь зөвшөөрөл авсан болно.

  3. hehe nom zohiol neeh unshaad bdgumoo 😀 nadad ene zohioluudiig shud buren eheer ni netees shuud tataad avchhaar ym bga yu? bhku bol tavij tus bolooch. bnga comiinhaa ard sugaad bj chadku bolhoor l tegej guij bnalda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *