Uncategorized

Софокл МТӨ 496-406 он

Эдип Рекс, Колонус дахь Эдип, Антигон

Софокл нь өдгөө бидний мэддэгээр Афин хотын захын дүүрэгт язгуур гаралтай айлд төржээ. Тэрээр өндөр албан тушаал хашиж, жүжгийн тэмцээнд тогтмол түрүүлж, Эсхилийн “харьцангуй” бүдүүлэгт тооцогдох жүжгийн зохиолын арга барилыг олон тадаар хөгжүүлсэн. Удаан аз жаргалтай амьдарсан бөгөөд Периклийн үеийн хамгийн агуу шигтгээ, чимэг нь байлаа. Гэвч өнөөдөр түүний туурвисан 120 гаруй жүжгээс ердөө 7-хон нь л бидэнд хадгалагдан иржээ. Гэхдээ эдгээр цөөхөн жүжиг л түүнийг бүх үеийн турш дахь хамгийн агуу жүжгийн зохиолчдын нэг болгосон байна.
Бичлэгийн арга барил нь тухайн үедээ итгэхийн аргагүй. Эхлэн уншигчид Эсхилийг Бурхан болон түүний хатуу чанд зарлигт автсан шашин судлаач, жүжгийн зохиолч гэж боддог гэхэд бараг буруудахгүй юм. Гэтэл Софокл нь харин хүний зовлон шаналалд санаа тавьдаг жүжгийн зохиолч шиг харагддаг байж болох юм. Тэгвэл Эрипид нь өөрийнхөө элдэв үзэгдэлд автдаггүй боловч эргэлзэх тээнэгэлзэх үедээ үүсэх бодол санааг домгоор орлуулснаараа магадгүй жүжгийн шүүмжлэгч шиг харагддаг байж болох юм.

Софоклийн санал болгох гурван жүжиг нь ганцхан гэр бүл буюу Эдип Хааны тухай өгүүлэх бөгөөд харин эдгээр нь цуврал биш юм. Холбоотой жүжгүүдийн нэг нь болох Антигон саяхан Улсын Драмын Эрдмийн Театрт тавигдсан билээ. Тэдгээрийг унших дараалал нь Антигон, Эдип Рекс, Колонус дахь Эдип болно. (Хамгийн сүүлийнхийг нь манай тооллын өмнөх 401 онд буюу Софоклийг үхсэний хойно бичиж дуусгажээ). Та хэрвээ хүсвэл тэдгээрийг үйл явдлынх нь он дарааллаар нь буюу Эдип Рекс, Колонус дахь Эдипус, Антигон уншиж болох юм. Тэдгээрийг нэгтгээд Эдипийн Тойрог буюу Тебаны жүжгүүд хэмээн нэрлэдэг.

Софокл нь бидэнд хүмүүс ямар байх хэрэгтэй тухайг хэлэхийг хүсдэг бол Эрипид тэднийг яг байгаагаар нь дүрслэн харуулсан байдаг хэмээн Яруу Найраг зохиолдоо Аристотель бичсэн удаа бий. Эсхил нь хүмүүсийг ганц хэтийдсэн тэчъяадалаа хөтлөгдсөн хагас бурхан дүрээр харуулсан байдаг бол Софоклийн дуу хоолой нь үгээр дүрслэх гоо сайхнаараа онцгойлон ялгардаг.

Аристотель нь Эдип Рекс жүжгийн зохиолын бүтэц, үйл өрнөлийг онцгойлон биширч төгс жүжиг хэмээн тооцдог. Гэвч өнөөдөр бид энэ жүжгийн өөр шинж чанарыг нь илүүд үзэн, онцгойлдог болжээ. Одоо байгаа Герегийн жүжгүүдээс энэ жүжиг нь хамгийн өргөн дэлгэр судлагдаж, хамгийн ихээр иш татагдаж, хамгийн ихээр дахин тоглогдож байгаагаараа хамгийн нөлөө бүхий жүжиг болох нь эргэлзээгүй юм. Эцгээ хөнөөн эхтэйгээ дэр нэгтгэдэг эрийн тухай энгийн домог бөгөөд энэ дүр нь хүртэл Зигмунд Фройдод нээсэн сэтгэцийн өвчиндөө “Эдипийн хам шинж” хэмээх нэрийг хүртэл өгөхөд хүргэсэн түүхтэй. (Макс Бийрхом Эдипсисийг “зөрчилтэй, онцгой гэр бүл” гэж хүртэл нэрлэсэн).

Эдип Рексийг уншсаны дараа та бидний өнөөг хүртэл асуугдсаар байгаа хоёр тодорхой, түгээмэл асуултыг өөрөөсөө асуух болно: Нэгдүгээрт, Хүн эрх чөлөөтэй юу эсвэл хүлэгдмэл үү? Хоёрдугаарт, Хэрвээ оюун ухаан эмгэнэлд хүргэдэг бол, оюун ухаан хэдий хэмжээтэй байхад хангалттай вэ? Арга техникийн хувьд жүжгийн үр нөлөө нь эмгэнэлт егөөдлийн гайхамшигтай чадварлаг хэрэглээнд тулгуурласан байдаг. Эмгэнэлт егөөдөл гэдэг нь жүжгийн гол дүрийн мэдэхгүй байгаа шийдвэрлэх баримт, мэдээллийг үзэгчид мэдсэн байхыг хэлдэг.

Колонус дахь Эдип нь уран зохиолд автсан уншигчдад ч хүртэл ойлгоход төвөгтэй жүжиг юм. Энэ нь сайтар “нэхсэн” сүлжмэл шиг Эдип Рекстэй адилгүй бөгөөд үүний ашиг сонирхол нь зохиолын өрнөлдөө байдаггүй. Магадгүй энэ жүжгийг “гайхамшигт, тайлагдашгүй нууцлаг” жүжгүүдийн нэгэн адилаар авч үзэх хэрэгтэй болов уу. “Гайхамшигт, тайлагдашгүй нууцлаг” жүжиг нь жирийн хүнээс илүүтэй эрдэм мэдлэг, гэм зэмийн буулганд илүү ихээр дарагдсан, эцэстээ амьдрал нь гэм зэмээс аврагдан Афин хот болон бурханы аль алинаас нь утга учиртай болж байгаа хүний тухай өгүүлдэг жүжгийн зохиолын төрөл юм. Эцэст нь Эдип Артур Хаан шиг хийсвэр төсөөллийн баатар болж түүний нэгэн адил нууцлагаар төгсдөг.

Антигон нь сэтгэл зүйн хувьд энэ гурван зохиолынхоо хамгийн иж бүрэн зохиол юм. Энэ нь эрэмбийн хувьд, бүтцийн хувьд өөр хоорондоо зөрчилтэй сонирхлын буюу өөрөөр хэлбэл төр болон хувь хүний хоорондын зөрчлийг судалсан судлагдахуун юм. Энэ нь Герегийн бусад олон жүжгийн нэгэн адил hubris буюу хэтийдсэн бардам, ихэмсэг байдлын тухай өгүүлдэг бөгөөд энэ жүжгийн хувьд Креоны бахархал буюу иймэрхүү даруу бус мэдрэмжийн сүйрлийн тухай өгүүлнэ. Херодотийн (Herodotus) бүтээлд ч мөн энэ тухай гардаг. Эртний Герегт бүрлээчийг бүрэн дүүрэн, ном ёсоор нь хойд замд нь үдэх нь хэтэрхий учир утгатай болохыг Антигоныг уншиж эхлэхээс өмнө мэдвэл зохино. Мөн нөхөр эсвэл хүү хоёр нь бие биенээ орлож болдог бол ах, дүүг хэзээ ч болохгүй гэсэн Герегийн үзэл санааг (ядаж л Антигоны санаа) заавал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Эдипийн Тойрогт Софокл нь агуу зүйлийн доройтолыг үзүүлсэн. Гэхдээ тэрээр доройтлын агууд онгод орсон харагддаг. Софоклийн онцгой сэтгэл хөдлөл нь хүний эмгэнэлт хувь тавиланг гунигтайгаар хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хүний гайхамшигтай хүч чадлыг бишрэн буй хоёрын дундах тэчъяадалаас үүсэн гарсан гэж бид хэлж бас болно.

6 Comments on “Софокл МТӨ 496-406 он

  1. Герегийн уран зохиол гэсэн хэсгээ эртнй ба манай эриний гээд ялгаад өгчихвөл зүгээр юм шиг. Эртний герегийн зохиолчдоос гадна дараа үеийн герегийн уран зохиолын талаар бас мэдээлэл авмаар байна.

  2. ойлголоо, ер нь бол уран зохиол гэдэг зүйл үүссэнээс нь эхлээд л бичээд байх дарааллаар хийж байгаа юм л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *