Uncategorized

Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (II хэсэг)

Шагнагдаагүй сонгодог зохиолчид

Шагнал хүртээгүй хүмүүсийн дотор Жеймс Жойс, Марсель Пруст зэрэг дэлхийн утга зохиол дахь бүхэл бүтэн чиглэлийг үндэслэсэнхүмүүс, ХХ зууны хамгийн сонгомол зохиолчид байв. 1922 үнд Жойсын бичиж нийтлүүлсэн “ Улисс “ бол дараачийн бүх үргэлжилсэн үгийн зохиолд, тэр бүү хэл, утга зохиолын онолд яриангүй нөлөө үзүүлсэн билээ. Прустын “ Алдсан цагийн эрэлд “ нэртэй алдарт цуврал бүтээл нь өнгөрсөн зууны зохиолчидын лоонхийн нь уран бүтээлд тусгалаа олсон юм. Гэтэл Пруст 1919 онд Гонкуровын шагнал хүртэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөсөө хойш ердөө гуравхан жил амьдарчээ.(Дашрамд хэлэхэд, түүний романууд зохиолчийн нас нөхцөснөөс хойш 5 жилийн турш хэвлэгдсээр байжээ). Нобелын хороо утга зохиолд Прустын оруулсан хув нэмрийн бүхий л ач холбогдолыг үнэлж цэгнэж амжсангүй. Харин Жойс “Улисс” –аа туурвин гаргаснаас хойш 19 жил амьд мэнд байж, 1941 онд нас нөхцажээ. Гэтэл Шведэд энэ сонгомол зохиолчийг  яагаад “анзаараагүй” юм бол? Заримдаа уналтын домогт дуун хэмээн нэрлэгддэг байсан түүний романы гоо сайхны чиглэл Стокгольмд таалагдаагүй гэсэн яриа ч гарчээ. Тийм эсэх нь бүү мэд, гэхдээ өнгөрсөн зууны хамгаас том  нэг сонгомол зохиолчийг Нобелийн хороо тийнхүү Толстойн нэг адилаар анзааралгүй өнгөрүүлчихжээ.

Мөн Шведийн академчид Франц Кафкад ч үүн шигээ ханджээ. Кафка  хэдийгээр амьд ахуй цагтаа төдийлөн нэрд гараагүй ч Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш “Процесс” , “Цамхаг” , “Хувиралт” зэрэг уран бүтээлүүд нь түүнд дэлхийд дуурсах алдрыг авчирсан юм.

Хэрэв Оросын утга зохиолын хувьд ярих юм бол анхны шагналтан нь 1933 онд их зохиолч Иван Бунин болсон юм. Тэрээр тэр үед эх орноосоо алсад олон жил амьдарсан билээ. Шагналд нэр дэвшүүлэх нэг арга нь урдь шагнагдсан хүмүүсийн санал байсан нь тодорхой юм. Бунин өөртэйгөө цуг цагаачлан амьдарч байсан хамгийн ойрын анд Марк Алдановын нэрийг шууд дараа жил нь нэр дэвшүүлж байжээ. Иван Алекссеевич түүнийг “ оросын утга зохиолын сүүлчийн баатар” гэж нэрлэсэн байдаг. Хожим нь Бунин түүний нэрийг 7-8 удаа боловч шагналаа хүртээгээгүй юм. Набоков “Өөр эрэгт” гэдэг бүтээлдээ Алдановын тухайд “нэвтэрхий улаантан” , дэвшилд итгэдэг энэрэнгүй үзэлтэн хэмээн үнэлжээ. Түүний уран бүтээлүүдийг дэлхийд 24 улсын хэлээр орчуулан хэвлэжээ.

Мөн яг ийм хувь заяа бидний дээр дурдсан Владимир Набоковт тохиожээ. 70-аад онд тэрээр уг шагналыг бодитой хүртэх хамгийн боломжтой хүмүүсийн тоонд нэрлэгдэж байв. Гэвч Владимир Владимирович шагнагдаж чадалгүйгээр нөгөө ертөнцөд хальсан юм.

ХХ зууны дэлхийн утга зохиолын олон нэрт мастерууд ч Нобелийн оддын цагийг хүлээж чадалгүй насан өөд болцгоосон билээ. Тдэний дотор Кобо Абэ, Макс Фриш, Хорхе Луис Борхес, тэр байтугай өнгөрсөн зууны хамгийн том нэг зохиолч, Английн хийгээд дэлхийн утга зохиолын гарцаагүй сонгодог зохиолч  Грэм Грин байжээ. XIX , ХХ зууны утга зохиолыг хооронд нь холбосон А.П.Чехов (1904 онд нас барсан), Марк Твен (1910 он ), Генрик Ибсен (1906 он) нарын зэрэг зохиолчдыг эс хэллээ гэхэд эдгээр утга зохиолын аугаа их хүмүүсийн альных нь ч уран бүтээлийг  бүрэн хэмжээгээр үнэлж цэгнэх боломж нобелийн хороонд байгаагүй гэж хэн ч хэлж чадахгүй. Гэтэл эдний хэн нь ч бүрнээ хүртвэл зохих энэ шагналаа хүлээх нас нь хүрсэнгүй.

Гэтэл очиж очиж Уинстон Черчилль утга зохиолын энэ шагналыг хүртчихсэн байгаа юм даа. “Түүхэн болоод намтарчилсан шинжтэй уран бүтээл туурвисан гарамгай гавъяаг нь үнэлж…” гэж өргөмжлөлд нь дурдаж. Энд түүний бичсэн “Дэлхийн хямрал”, “Дэлхийн хоёрдугаар дайн” гэсэн дурдатгалын номыг хэлсэн бололтой юм. Нобелийн хорооны тийм шийдвэрт утга учир гэж байгаа эсэхийг уншигч та бүхэн шүүнэ биз ээ.

Шагналаас татгалзсан их хүмүүс

Урьд Нобелийн шагнал хүртсэн хүн өөрөө энэ шагналаас эрс татгалзсан ( уг шагналыг хүртээгүй Лев Толстойн нэг адил) тохиол бүүр ч   ербусын санагдах бизээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ шагналаас төдийгүй, нэгэнт халаасандаа орчихсон, шагналтан шагналтан өөрийнхөө амьдралыг гачигдаж дутагдах юмгүй хангаад зогсохгүй өөрийнхөө олон үеийн удам угсааныхны амьдралыг хангаж чадах тэр их мөнгөнөөс яагаад өөрийнхөө хүсэл зоригоор татгалзсан юм бол гэдгийг хараахан хүн бүхэн, мэдээж, төсөөлж чадахгүй. Гэтэл тийм тохиолдол хэд хэд гарчээ.

Орост, мэдээж, юуны өмнө Борис Пастернактай холбогдсон түүх тодорхой билээ. Сайхь зохиолч 1958 оны намар өөрийнхөө шагнагдсаныг мэдмэгцээ Нобелийн хороонд маш халуун дотно, цөөхөн үгтэй цахилгаан утас илгээжээ. Уг цахилгаан утсандаа: “Маш их талархаж, сэтгэл догдолж, омгорхож, гайхаж, сэтгэл зовинож байна” гэж бичжээ. Гэтэл тэр үеийн зөвлөлт гүрэнд байсан чинээлэг эрх баригчид түүнийг уг шагналаар шагнагдахад ЗСБНХУ-д тэрс бүтээл хэмээн адлагдсан “Доктор Живаго” гэдэг роман нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн (хэдийгээр тус хорооны шийдвэрт энэ романыг дурдаагүй ч ) учир Шведээс мэдээ дуулдмагц төвийн нилээн хэдэн сонин түүнийг шүүмжлэн дайрч, урвагч, гүтгэгч, иудын шашинтан, дайсны хөлсний этгээд гэх мэтээр хараан цоллох болжээ. Пастернакийг шагнагдсанд нь “өширхөж” , даруй түүнийг Зохиолчдын Эвлэлийн гишүүнээс нь хөөжээ. Ийм мөрдлөг хавчилтад Борис Леонидович сэтгэл санаагаар унаж, ердөө хэдхэн хоногийн дараа Стокгольм руу хоёр дахь цахилгаан утсаа илгээсэн бөгөөд энэ цахилгаан утсандаа: “Надад хүртээсэн шагналын учир холбогдол миний харьяалагддаг нийгэмд таашаагдахгүй байгаа тул би уг шагналаас татгалзахаас өөр аргагүй боллоо. Миний энэ сайн дураараа татгалзсан шийдвэрийг доромжлол мэтээр битгий хүлээж аваарай” гэжээ.

Олны дунд тарсан ярианаас үзвэл Пастернакийн нэрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэвшүүлсэн бололтой. Хэргийн учир нь тэр үед энэ өндөр албыг хашиж байсан Шведийн дипломатч Даг Ялмар Хаммаршельд төгс сайн боловсролтой, үлэмж их эрдэм мэдлэгтэй, хүмүүнлэгийн,хууль зүйн, эдийн засгийн ухааны эрдмийн зэрэг цолтой хүн байсан бөгөөд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн Шведийн академийн 18 гишүүний нэг нь байсан юм. Чухамдаа Даг Хаммаршельд л Оросын нэрт зохиолч Пастернакийн уран бүтээлийг шүтэн биширдэгийнхээ хувьд түүний нэрийг санал болгосон байх гэж үздэг юм.
Жич дурдахад, Хаммаршельд өөрийн нь нэртэй Нобелийн түүхэн дэх хоёр ховорхон тохиолын нэг нь холбоотой аж. Үүний учир нь Нобелийн хорооны дүрмийн баримт бичгүүдэд зааснаар, тухайн онд номинацуудыг хүлээн авах хугацаа дуусах үед амьд байсан нэр дэвшигчид л уг шагналыг хүртээж болох байсанд оршино.Энэ огноо бол нэгдүгээр сарын 31 юм. Тийм болохоор энэ өдрийг хүртэл амьд байсан л бол тухайн нэр дэвшигч нэгдүгээр сарын 31-ээс хойш нас барсан байлаа ч уг шагналыг хүртэж болох юм. Гэхдээ тухайн нас барсан нэр дэвшигчид нас барсанаас нь хойш 30 жилийн дараал уг шагналтаны цолыг нөхөн олгох ёстой аж. Гэтэл 1931 онд Шведийн яруу найрагч Эрик Карлфельдтэд нас бахаас нь хагас жилийн өмнө мөн оны дөрөвдүгээр сарын 8-нд утга зохиолын салбарын энэ шагналыг хүртээжээ. Тус хороо тийм шийдвэр гаргасныг нь хангалттай хурц шүүмжилжээ. Ийнхүү түүний шагналыг түүний гэр бүлийхэнд нь гардуулсан байна. гэтэл хоёр дахь тохиол нь дахиад зөвхөн 30 жилийн дараа 1961 онд тохиожээ. Энэ нь яг тэр үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэртэй мөн л холбоотой аж. Даг Хаммаршельд 1961 оны есдүгээр сарын 18-нд үймээн самуунтйа Конгод очиж, ажлаа чадварлаг зохион байгуулж байгаад Африкийн тэнгэрт нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн юм. Харин үүнээс хойш  гурван долоо хоногийн дараа түүнд Нобелийн Энхтайваны шагнал хүртээсэнийг зарласан юм. Нобелийн түүхэнд хоёр дахь удаа буюу сүүлчийн удаа тохиолдсон уг шагнал хүртээх ажлыг түүнд нэхэн олгохоор шийдвэрлэжээ. Тэгэхдээ тухайн тохиолдолд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа онцгой гарамгай гавьяа байгуулсныг  нь иш үндэс болгожээ.

Одоо уг шагналаас татгалзсан их хүмүүсийн тухай яриандаа буцаж орьё. Борис Пастернактай холбоотой тохиолдол бидэнд хангалттай тодорхой билээ. Гэтэл уг шагналаас татгалзах явдлын эхлэл ( Лев Толстойд тохиолдсон явдлыг эс тооцвол ) нь уг түүх эхлэхээс бүүр 35 жилийн өмнө тавигджээ.

1923 онд Канадын физиологич Фредерик Бантинг, Жон Маклеод нар өдгөө бараг хүн бүхэн мэддэг болсон инсулиныг нэсэн учир энэхүү шагналыг хүртээжээ. Гэвч чихрийн шижингээр өвчлөгсдийг эмчлэхэд үр дүн нь эрин зууныг эзлэх болсон уг ажлын үзэл санаа нь өөрөө болон түүнийг хэрэгжүүлэх явдал чухамдаа Фредерикт, түүнчлэн түүний ажилтан Чарльз Бестэд хамаарчээ. Энэ хоёр эрдэмтэн 1921 онд туршилтуудынхаа явцад инсулинийг гарган авч, дэлхийд анх удаа 14 настай хүүг Канадын  Торонто хотын нэгдсэн эмнэлэгт эмчилж чаджээ. Бантингийн үзэл санааг эхлээд үл тоож, дооглож байсан профессор Маклеод хожим сайхь хоёр сониуч судлаачид зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх болсон юм. Энэ туршилт нь нэн амжилттай болсон тул Маклеод засаг захиргааны хангалттай өндөр албан тушаал хаших болсон юм. Гэтэл Нобелийн хорооны шийдвэрт Маклеодын нэр ороод харин Бантингтай цуг гарамгай нээлт хийсэн Чарльз Бестийн нэр байсангүй. Үүнтэй холбогдуулаад Бантинг шууд эсэргүүцлээ илэрхийлж, “Бестийг шагнаагүй тул миний бие уг шагналаас татгалзахаас өөр аргагүй болох нь” гэж мэдэгджээ. Хожим нь Нобелийн хорооны гишүүд уг шагналыг Бестэд үнэхээр хүртээх ёстой байсан гэсэн бодол санаанд нэгджээ. Гэвч хувь заяаны эрхээр энэ анхдагч эрдэмтэний нэрийг Нобелийн шагналтны тоонд мөнхлөн үлдээсэнгүй ажээ. Харин Торонтогийн их сургуульд Бантинг, Бест нарын нэрэмжит анагаах ухааны судалгааны төв байгуулж,тэдний нэрийг нэг дор нөхөрлөл найрамдал, хамтарсан ажиллагааны нь дурсгал болгон мөнхжүүлжээ.

“Татгалзагсад” –ын замыг Германы бактериологич, 1939 оны анагаах ухаан, физиологийн салбарын шагналтан Герхард Домагк үргэлжлүүлжээ. Тэрээр антибактерийн үйлчлэлтэй “Протозил” гэдэг бэлдмэлийг нээсэн учир энэ шагналыг хүртсэн байна. Тухайн үедээ энэ эм халдварт өвчнийг эмчлэхэд ихээхэн тусласан билээ. Гэтэл энд нөхцөл байдал огт өөрөөр эргэжээ. Хэдийгээр юугаараа ч юум бэ Пастенакийн эмгэнэлт явдалтай төстэйрхүү тийм болжээ. Үүний эхлэлийг 1935 онд Энхтайваны шагналыг германы фашизмыг эсэргүүцэгч Карл Фон Осецкийд хүртээсэн үед тавигдсан юм. Мэдээж, Гитлер тус хорооны шийдвэрт галзуурталаа уурласан нь тодорхой. Норвегид суух Германы элчин сайд (чухамдаа энд “Энхтайваны шагнал”-д нэр дэвшигчийг шагнах тухай шийдвэрийг гаргадаг юм) Осецкийг шагнах болсон талаар дургүйцлээ илэрхийлсэн байна. Харин Гитлер энэ үеэс хойш Германы ямар ч иргэнд Нобелийн  шагнал хүртээхийг хоригложээ.

Шагнагдсаны дараа нь тэр үеийн шаардлагын дагуу Домкгийг даруй баривчлан шоронд хорьжээ. Харин Пастернакид арай ийм юм тохиолдоогүй аж. Үүнтэй холбогдоод германы сайхь эрдэмтэн энэхүү хүндтэй шагналаас албан ёсоор татгалзахаас өөр аргагүй болжээ. Гэвч тэрээр дайнаас хойш 1947 онд Стокгольмд ирж, шагналтны диплом, алтан медалийг хүлээж авчээ. Харин дүрмийн заалтын дагуу мөнгийн нь Нобелийн хорооны нөөцийн санд нь буцаан өгчээ. Тийнхүү сайхь судлаач уг мөнгийг хэзээ ч авч чадаагүй ажээ.
Эцэст нь, шагналаас татгалзсан сүүлчийн тохиол 1964 онд болжээ. Тухайлбал, “эрх чөлөөний үзэл санаа нэвт шингэсэн, үнэний эрэл хайгуулаар баялаг уран бүтээл” уран бүтээл туурвисны учир шагнагдсан францын романч, гүн ухаантан Жан Поль Сартрад ийм явдал тохиожээ. “Намайг нийгмийн институт болгон хувиргахыг хүсэхгүй байна” гэж Сартр мэдэгдсэн бөгөөд Нобелийн шагналтаны алдар хүнд бус төрийн үйл ажиллагаанд саад болж болзошгүй хэмээн эмээж байв. Ийм хачирхалтай сонин явдал шагналын түүхэнд тохиолджээ. Суутнуудын сэтгэхүйн ээдрээ нугачааг үнэхээр ойлгох аргагүй юм.

Үргэлжлэл бий

Эрдэм – Их Хүч сэтгүүлээс авав.
Харилцах хаяг:

316627, 99786401

davinch@mcscom.mn

davaasuren@yahoo.com

2 Comments on “Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (II хэсэг)

  1. Үргэлжлүүлээд байгаарай. Уншууштай блог шүү.

  2. 19 Өө, ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!

    20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү?

    Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.

    21 Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч. Тэдний эргүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.

    22 Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад тэдний гэрүүдээс хашхираан сонстох болтугай. Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, миний хөлд урхи тавьж нуусан билээ. 23 Гэсэн хэдий ч ЭЗЭН Та миний эсрэг буй тэдний үхлийн төлөвлөгөөнүүдийг мэднэ. Тэдний гэм бурууг бүү уучилж, тэдний нүглийг Өөрийн мэлмийнээс бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнөхөмөрч унах болтугай. Өөрийн уур хилэнгийн цагт тэдэнд үйлдээч!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *