Uncategorized

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй

Ойролцоогоор 1500 он

1001 шөнийн үлгэр

Эдгээр үлгэрүүдийн ард байгаа хүрээ үлгэр нь тодорхой билээ: Самаркандын дарангуйлагч хаан Шахръяр шөнө бүр нэгэн онгон охиныг авч хонох бөгөөд өглөө нь хувь тавилан нь нүүр буруулсан шөнийн бүсгүйгээ цаазалдаг байж. Шахеразада ээлжит шөнийн охин болон ирэхдээ Шахръярт үлгэр ярьж өгөхөөр ятгаж дөнгөдөг байна. Тэрээр өөрийг нь алахаас хайран санагдаад дараагийн шөнө орондоо дуудан үлгэрээ үргэлжлүүлэхийг хүстэл нь ярьж өгдөг нэгэн байсан аж. Дараагийн шөнө, түүний дараа шөнө гэсээр 1001 шөнө өнгөрөхөд Шахръяр шинэ бүсгүйг таалан, түүнийг араа нь хөнөөх таашаалаа гээн Шахеразадатай гэрлэн аж жаргалтай амьдран суудаг аж.

Энэ бүхэн бол мэдээж хэрэг зохиол бөгөөд агуу том, олон өргөн агуулгатай үлгэрүүдийг нэгтгэж, хүрээлэх хүүрнэл түүх юм. Шахръяр нь домогийн төлөөлөл бол Шахеразадаг хэн байсан, ямар хүн болох талаар хэн ч мэдээллэж үлдээгээгүй байна. Хэн энэ үлгэрүүдийг хэрхэн, хаана бичиж эмтгэсэн нь ч бас нууцлаг үлджээ. Эдгээрийн ихэнх нь Энэтхэг гаралтай мэт санагдуулах бөгөөд үлдсэн хэсэг нь Персийнх болов уу. Гэхдээ эдгээр нь бүгд араб хэлнээ бичигдсэн (тиймээс ч энэ номын нөгөө нэг нэр нь “Арабын шөнүүд” гэсэн нэртэй байх нь бий) бөгөөд эдгээр үлгэрүүдийг нэлээд урт удаан хугацааны туршид Арабын уран зохиолын нэг болон нэлээд хэдэн номын санчид, ном зүйчид олон тооны эх үүсвэрээс түүвэрлэн эмхтгэсэн байх боломжтой юм. Эдгээр үлгэрүүдийн эхэн үеийн цуглуулга нь “нэг мянга нэг” гэсэн тодорхой тоонд баригдаж хийгээгүй харин зүгээр л ямар нэгэн их тоог хэлэхийн тулд авсан тоо байсан аж. 1500 оны үед эмхэтгэсэн цуглуулгын Арабын эмхэтгэлтийг хийсэн редактор нөхөр л Шахеразадагийн “хүрээ” үлгэрийг оруулахдаа 1001 үлгэрт оруулсан бололтой.

“Мянга Нэгэн Шөнийн Үлгэр”-ийг эмхэтгэгчид оруулах материалаа хайн Лалын ертөнцийг тэр чигт нь эрэн сурвалжлах өрнөг хүрээтэй сүлжээтэй байсан бололтой. Эмхэтгэсэн үлгэрүүд нь Арабын ертөнцөөр асар хурдан тархаад зогсохгүй, гайхалтай хурдан замаар халин гарч дэлхийн уран зохиолын нэг хэсэг болж чадсан. Дан үлгэрүүд нь 16-р зууны үед Европ дахинаа уншигдаж яригдаж эхэлсэн нь Оттоманы Эзэнт Гүрний Газар Дундын Тэнгис дэх идэвхтэй арилжаа наймааны ач тус байж болох юм. Аббэ Антуан Галлард хэмээх франц эх 1704-1717 оны хооронд хамгийн анхлан орчуулсан. Галлардын орчуулга асар хурдан тархан, алдаршсан бөгөөд түүнийг нь Английн алдарт зохиолч Жонатан Свифт хүртэл мэдэж байсан байна. Синдбад далайчин, Али Баба Дөчин дээрэмчин зэрэг гол гол баатрууд Европын уран зохиолын үгийн санд хэдүйнээ байр сууриа эзэлж, Араб болон Лалын ертөнцийн талаарх Европынхоны төсөөллийг бий болгож чадсан. Европын бусад хэл рүү хөрвүүлэх олон тооны орчуулгууд ар араасаа хөвөрснөөс хамгийн дурдууштай нь Сэр Ричард Бартоны 1885-1888 оны хооронд орчуулсан 16 боть засвар, өөрчлөлтгүй орчуулга юм.

Засвар, тайлбар, өөрчлөлт хийгээгүй орчуулга гэдэг нь “Мянга Нэгэн Шөнийн Үлгэр”-ийн хэлэх гэсэн санаа, өгүүлэмжийг тэр чигээр нь хүлээж авахад ихээхэн чухал юм. Бид хүүхэд наснаасаа л эхлэн “Али Баба Дөчин Дээрэмчин” зэрэг үлгэрүүдийг мэдэх билээ. Өнгөрсөн олон арван жилд дээрх үлгэрүүдийг хүүхдийн зохиол, үлгэр болгохын тулд ихээхэн засаж, хасаж, танаж тайлбарласан. Гэхдээ эх хувилбарууд нь хүүхдэд зориулсан Диснейн үлгэрүүд шиг биш, харин ч зарим үлгэрүүд нь бүдүүлэг шог яриа, хэллэгтэй, зарим нь илэрхий эротик өдөөсөн, үлдсэн нь эрээ цээргүй, онгиргон өгүүлэмж ихтэй зэрэг яавч хүүхдийн зохиолд орохооргүйгээр зохиогдсон байдаг. (Өрнөдийн уран зохиолд ч ялгаагүй бид үүнтэй адилхан илүү засаж гоёдсон үлгэрүүдийг уншиж байсан нь Гриммийн Шидэт Үлгэрүүд юм. Ах дүү Гриммийн цуглуулан эмхэтгэсэн Герман ардын бүдүүлэг, заримдаа айдастай үлгэрүүдийн цуглуулга нь мөн адил засаж гоодсон хувилбар билээ.)

Араб эх нь ч тэр, засаж өнгөлсөн хувилбаруудаараа ч тэр “Мянга Нэгэн Шөнийн Үлгэр” нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай ном, зохиолуудын нэг.  Энэ зохиолын үлгэрүүд нь Шахръярыг өөрчилсөн шиг л орчин цагийн уншигчдын хорхойг хүргэхгүй байхын аргагүй юм. Эдгээр үлгэрүүд нь хүчтэй аман зохиолын хүүрнэгчийн өгүүллийг тун сайн эмхэтгэн найруулсан зохиол болгосон хэлбэртэй бөгөөд үйл явдал нь шидэт болон гайхамшигаар дүүрэн байдаг. Эмхэтгэлд байгаа үлгэрүүд нэг нэгнээ нөхсөн, гүйцээсэн хэлбэртэй байдаг. Нэлээд сайн орчуулгыг нь уншихгүй бол төөрөх, алдагдах аюултай байж болох юм. Монгол хэлнээ орчуулсан хувилбар нь хүүхдэд уншихад арай хатуудахаар байдаг бөгөөд дунд сургуулийн ахлах ангийн наснаас дээш уншвал илүү зохимжтой санагдсан.

9 Comments on “Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй

  1. Bi arvan jild baihdaa ene ulgeruudiig oros hel deer unshij baisnaa sanaj baina. Ihenh ulgeruud n’ zohioliin urnul, garch bui baatruudiin davtamjaaraa tusuutei yum shig sanagddag baisan. I agree, the text was originally rendered for vulgar reading. Vulgar as in lay literature. The erotic and sexual undertones show that these were intended for adult reading.

  2. bilguund talarhaj bna. nomond durlah zaluus oshoo olon boloh boltugai. nom bol setgeliig ariusgaj uhaaniig telegch erdene bilee

  3. Enen deer onuud mash ih zorj bna shuu. Eh huwilbaraas ni on toolliig ni sn harj nygtlaj hiij bai l daa

  4. хэрвээ зөрүү байвал сэтгэгдэлээр зөвийг нь оруулдаа? би нягталъя

Leave a Reply to tuya Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *