Uncategorized

Жеймс Жойс 1882 – 1941: Үлисс

james_joyceҮлисс
Энэ дэлхийд бичигдсэн олон олон үргэлжилсэн үгийн зохиолуудыг жагсаах аваас Одисей л цорын ганц нэвтэршгүй мэт роман байсан. Энэ бол уулыг нэг харайлтаар хэмжиж болохгүйтэй л адил зүйрлэл юм. Гэхдээ энэ бол огт хэмжиж болохгүй гэсэн үг биш л дээ; уулын оройд нь гараад харвал зүйрлэшгүй агуу баялаг бүхнийг харах харааг (энэ үгийг ашиглах болгондоо Спирт Бал Бурам ХК-д нэхэмжлэхээ явуулах юм сан:)) танд бэлэглэнэ.

Та бүхэнд таван энгийн тайлбар зүүлтийг толилуулъя. Эдгээр нь гэхдээ таныг Үлиссийг таашаахад эсвэл ойлгоход тус болохгүй л дээ. Би үүнийг яагаад жагсаасан бэ гэвэл энэ зохиолын талаарх танд өдгөөг хүртэл хүрч ирсэн олон янзын нэр хоч: агуу том хийрхэл, солиотой бичлэг, галзуу сод ухаантны ажил эсвэл нэгэн шинэ культийн онголсон тахил зэргээр дамжуулан таны оюун санаанд хүрсэн ойлголтыг арчин хаяж таны тархины системийг шинээр суулгахын тулд хийсэн юм шүү. Эдгээр нь Үлисс-ийг 1922 онд анх хэвлэгдсэнээс нь хойш л оюун ухаалаг шүүмжлэгчид болон уншигчдын дийлэнх нь хүрсэн дугнэлтүүдийн цэгц хувилбар нь болно:
1.    Энэ бол Тэнгэрлэг Туульсаас хойшхи магадгүй уран зохиолын хамгийн иж бүрэн зохион байгуулагдсан, эмхлэгдсэн, бодож боловсруулсан бүтээл.

2.    Энэ бол өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий уран зохиолын бүтээл (илүү сайн нэр томъёо олдоогүй учир энэ үгийг хэрэглэв). Үүүний нөлөө нь шууд бус бөгөөд голчлон бусад зохиолчдын бүтээлээр дамждаг.

3.    Тухайн хэл дээр бүтээгдсэн төсөөллийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг. Энэ нь ганц асуудлыг бус хэдэн зуугаар нь асуудлыг хөнддөг.

4.    Дийлэнх үзэл бодол энэ зохиолыг “хортой” эсвэл “ёс суртахуунгүй” эсвэл бүүр “гутранги” гэж үздэггүй хэдий ч үүнтэй би зарим нэг талаар санал нийлдэггүй. Насан туршдаа унших номын жагсаалтанд оруулсан, оруулж байгаа, оруулах зохиолчдын хамгийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийн нэгэн адилаар энэ нь эрэмдэг, хэт сэтгэл хөдлөлтэй, өөрийгөө өмгөөлсөн хандлагаа даван гарч бичсэн хүчирхэг оюун санааны хувьд амьдрал ямар харагдаж байгааг харуулсан, бусдад сануулсан бүтээл юм.

5.    Өөрийн эх хувилбар гэж хэлэгдэж болох Үлисс-тэйгээ адилгүйгээр энэ бол нээлттэй ном биш. Энэ бүтээл бол Бетховений хамгийн сүүлчийн дөрвөлд зориулсан бүтээлүүд нь судлах тусам улам утга учиртай эгшиглэдэгтэй нэгэн адилаар хөдөлмөрлөсөн бүхэнд өөрийнхөө нууцаа нээдэг алт шиг бүтээл юм. Яг л ханилан байж мэддэг амьдралын тань нэг хэсэг шиг л бүтээл.

ulyssesЭдгээр тайлбарлал, учирлалын хэлээд байгааг багцлавал үүнийг уншихаар зориглосон уншигчдад гурван зөвлөгөөг өгөх хэрэгтэй болж байна:

1.    Жеймс Жойсийн А Portrait of the Artist as a Young Man (Уран бүтээлч Эрийн Залуу Цагийн Хөрөг)-ийг уншихыг зөвлөж байна. Өөрийнхөө “ах” зохиолыгоо бодвол энэ харин ч шууд, илэн далангүй зохиол. Энэ зохиол таныг Жойс өөрөө болох Стивен Дедалус болон хоёр зохиолын аль алиных нь үүр болсон Жойсын үеийн Даблин хотыг танд танилцуулна.

2.    Бас нэг талаар тун сайн тайлбар зүүлтүүдийг уншвал зүгээр. Энэ талаар хамгийн сайн товч бөгөөд тодорхой бичсэн Эдмунд Вилсон, уртханыг уншъя гэвэл Стюарт Гилберт, Энтони Бургессийнхийг уншихыг зөвлөж байна. Мэдээж англи хэл дээр шүү дээ.

3.    Чингэсний дараа ч гэсэн Үлисс бас ч гэж шаггүй хүндхэн уншигдана аа. Бүхий л илэрхийлэл утга санаа, замхарсан хэлц, утга санааны цаад сүүдэр, аливаа зүйлийн шууд бус илэрхийлэл, утга санааг ойлгох гэж хичээх хэрэггүй. Тэдгээр нь таныг анзаараагүй байхад уншсан хуудсанд тань булагдаад хоцорсон эсвэл та уншаагүй хуудсанд үл үзэгдэгчээр хүлээж суудаг. Тийм ч учраас хэдхэн жилийн өмнө гарсан “Good Shepherd” хэмээх Холливудын кинонд хүртэл энэхүү номыг холбоос болгон ашигладаг нь хүртэл учиртай юм.

Та үүнийг уншаад ирэхээрээ Жойсийн хэлэх гээд байгаа санаа, зорилгын зарим нэгийг нь ойн тойндоо тогтоож авах хэрэгтэй болов уу, үүнд:

1.    1904 оны 6-р сарын 16-ны өдөр, шөнийн туршид олон тооны Даблинчуудын бодол, үйлийг аль болох бүрэн дүүрэн мөрдөж, дагахыг хүссэн.

2.    Даблинчууд дотроосоо хоёр хүний бодол, үйлийг бараг л бүрэн дүүрэн мөрдөж, дагахыг хүссэн: орчин цагийн сонгодог сэхээтэн Стивен Дедалус, түүний оюун санааны эцэг, харьцангуй дундаж эр болох Леопольд Блүм.

3.    Шууд илэрхий байдлаар биш ч гэсэн Хомерийн Одиссейн үйл явдал, дүрүүдийн ижил чанарыг өөрийн зохиолдоо бий болгохыг зорьсон. Тиймдээ л Стивен нь Телемахус, Блүм нь Одиссей буюу Үлисс, Молли нь үнэнч бус Пенелоп, Белла нь Кохен Сийркээр төсөөлөгдсөн.

4.    Өөрийн гайхамшигт, бүтээлч зорилгодоо шаардлагатай бичлэгийн шинэ техникийг санаачилсан эсвэл хөгжүүлсэн. Олон араваар хэлэгдэх эдгээрийн дотроос дотоод монолог (дотоод яриа), ухамсрын урсгал, ёгтлол, зүүд болон хар дарсан зүүдний залгамж дараалал, үгэн наадаан (дуудлага ижил ч утга өөр үгээр төлөөлүүлэн зугаацах), үгэнд шинэ утга оруулах, дүрмийн бус газар цэг таслал хэрэглэх эсвэл бүр огт хэрэглэхгүй байх гэх мэтээр дурдаж бас болно. Энгийн үргэлжилсэн үгийн зохиолч өөрийн дүрүүдийнхээ оюун бодлоос эсвэл тэдгээрийн дүгнэлтээр бидний сэтгэлийг цатгахыг хүсдэг. Жойс харин тэдний зөнгөөрөө урссан, зүүд мөрөөдлийн, эмх цэгцгүй хэлбэршээгүй урсгалын бодол санааг шууд ам руу тань халбагдаад хийчихэж байгаа юм.

Үлиссийг унших нь өөрөө агуу адал явдал билээ. Та үүнийг уншихаар шийдсэн үү, тэгвэл их хувь зохиолтой хүн юм. Учир нь та миний зөвлөгөөтэй зөвлөгөөгүй амтанд нь бал бураманд биш зүгээр амьдралд орж байгаа шиг л орно.

ҮлиссАнгли хэл дээр унших хувийн тухайд бол хамгийн шилдэг нь 1986 оны Vintage Book (Random House) гэсэн зөөлөн хавтастай “the corrected text edited by Hans Walter Gabler with Wolfhard Steppe and Claus Melchior” (*Вольфхард Степп, Клаус Мельчиор нарын хамтаар Ханс Вальтерын зассан тексттэй) гэсэн тайлбартайгаар бий. Үүнээс илүү хувилбар нь John Kidd (Norton 1994)-ийн хувилбар байж болох юм.

Харин Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн тухай сайн мэдээг та бүхэндээ хүргэхийг тэсэн ядаж энэ бүх бичлэгийн туршид хэл маань загатнан, биеийн үс минь хагас өрвийн байж бичиж дуусаж байна. Монголчууд Япон, Солонгосуудын дараа орох азтай ард түмэн юм. Учир нь Тус зохиол нь Азид Япон, Солонгос хэлнээ л орчуулагдаад байсанг орчуулагч,  зохиолч О.Чинбаяр эх хэлнээ орчуулсан та бүхэнд дуулгахыг хүсэв. Түүнтэй хийсэн ярилцлага Зууны Мэдээ сонинд гарсанг энд дарж уншина уу.

7 Comments on “Жеймс Жойс 1882 – 1941: Үлисс

  1. Hi.

    MGL deer buusan orchuulga ni her yum be?

    Ter orchuulagch umnu ni Kafka-giin Shuuh ajillaga orchuulsaniig ni avsan yostoi taalagdaagui. Tiim bolhoor ergelzeed gaihaad baina hehe.

    Sain bolson geh yum bol chin bi avlaa haha

  2. Яг тийм ийм болсон гэдгийг хэлж мэдэхгүй, учир нь худалдаанд хараахан гараагүй байх шиг байна билээ. 2-рт Орос хэлнээс орчуулсан гэж ойлгосон ярилцлагаас нь гэхдээ удахгүй тэр ярилцлагыг оруулах болноо.

    Үлиссийг Монголоор нь уншина гэвэл хэр байх юм бол гайхаад л байж байна. Сайн ч болсон муу ч болсон бай үүнийг орчуулахаар зориглоод энэ богино амьдралынхаа дор хаяж 2 жилээ зарцуулна гэдэг бол яав ч муу хэлж, тоохгүй байхын аргагүй учир шалтгаан болой.

  3. зараад байсан юм уу, хэхэ тэгвэл би ойрд гараагүй болохоор хүн гөрдчихөж гарч нэг харахаас

  4. oldokhsaikahn bid 2 adilkhan yum aa kkk bi ch bas ekhluuled khayasan
    guilgeed khayasan
    olon ch barij avch olon ch khayaj bna daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *