Алдагдсан Диваажин, Лусидас, Христийн төрсөн өглөөний тухайд, Соннетууд, Ареопажитика*
Милтоны амьдрал гэрэл гэгээтэй нээгдэж, харанхуйн дунд хаагдсан юм. Кэмбрижийн Христийн Коллежид нэгэн сайн хүүг тал нь үнэ цэнэгүй, тал нь гайхамшигтай хэмээн хочилдог байсан бөгөөд түүний урт үснээс нь болж түүнийг сургуулийнхан нь мөн Христийн Коллежийн Хатагтай хэмээн дууддаг байсан байна. Тэрээр өөрийн мэргэжлээ эртнээс олж мэдсэн бөгөөд тэр нь яруу найраг, сонгодог уран зохиол байсан аж. Дөнгөж л 21 настайдаа “агуу яруу найрагч” болохоор өөрийгөө зарласан байна. Эцгийнхээ хөдөө гэрт жилийн туршид уншиж, бие даан суралцсаж байхдаа Lycidas хэмээх нас барсан андыхаа дурсгалд зориулсан шүлгээ бичсэн юм. Үүнийхээ дараа (1632 – 1638) Европоор хоёр жил орчим аялсан байна. Энэ хугацаанд Сэргэн Мандалтын Үеийн бусад хүмүүнлэгийн ухаанчдын нэг байсан. “Эцэг минь намайг балчир наснаас минь л эхэлж уран зохиолд сонирхолтой болгосон бөгөөд 12 наснаасаа хойш хичээлээ, давтлагаа хийж дуусгалгүйгээр шөнө дундаас өмнө орондоо тоотойхон орж байсан” хэмээн Милтон 1654 онд тэмдэглэн үлдээсэн байдаг юм.
Төдөлгүй хорин жилийн туршид үргэлжилсэн улс төр, шашны эсргэцэл, сөргөөцөлдөөний үе ирсэн юм. Зарим нэгэн гайхамшигтай боловч аз амжилт багатай үргэлжилсэн үгийн зохиолууд үр дүнд зохиогдсон бөгөөд олон хүмүүс энэ үеийг түүний суу билэгийн гарз болсон үе гэж үздэг. “Хамба” нарыг үзэж ядаж, Парламентийн учир шалтгааныг хөхиүлэн дэмжиж, тэргүүлэн байсан тэрээр 10 гаруй жилийн туршид Кромвеллийн засгийн Латины асуудлыг хариуцсан Нарийн Бичгийн Дарга (Сайд) байсан бөгөөд өөрийн Пуританын номлол дээрээ хүмүүлэгийнхээ ухааныг хослуулсан нэгэн байсан байна. 43 наснаасаа сохорч, гурьан гэрлэлт нь бүтэлгүйтэж, “Сэргээн тогтоосон” (Хаант засгийг сэргээн тогтоосон Restoration-ий үе)-той холбогдон бүхий л улс төрийн найдвар, мөрөөдөл нь бүрхэг болсон юм. Уламжлагдан үлдсэн Христийн итгэл бишрэл болон шүлэг, яруу найргаас нь өөр юу ч түүнд үлдсэнгүй.
Алдагдсан Диваажин (Paradise Lost)-ийг бичсэн эрхэм маань бэлэвсэн эхнэр нь хүнд хандах бурхны арга замыг зөвтгөснийхөө төлөө 18 паундын хөлс авч байж. Шүлэг, яруу найраг нь энгийн, мэдрэмжтэй, тэчъяадсан байх хэрэгтэй хэмээн номлогч маань өөрийнхөө гаргасан жороо төдийлөн дагадаггүй ч бас байж. Түүний Ареопажитика* нь үг хэлэх эрх чөлөөг сонгодогоор хамгаалсан зохиол бөгөөд Кромвеллийн тогтоосон хатуу чанд Пуритан шашны дарангуйллыг хүчтэй дэмжсэн бүтээл байсан юм. Тэрээр гэр бүл салалтын талаарх үзэл бодлоороо өөрийнхөө цаг үеэсээ 300 жилээр түрүүлж байснаас гадна эмэгтэйчүүдийг ухаан нь самуурсан Барбарууд буюу зэрлэгүд гэж үзэж байсан. Хэлний агуу чадвартан бөгөөд Англи хэлээр Латин эсвэл Герег хэлнээ бичиж байгаа мэт бичдэг байсан байна.
*Ареопажитика нь 1644 онд, лицензгүйгээр хэвлэх эрх чөлөөний төлөө Милтоны Английн Парламентад хандан хэлсэн үг юм. Энэ нь лицензлэгдсэн, хяналтан дор байдаг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний үндсэн эрхийг хамгаалсан түүхийн хамгийн нөлөө бүхий, сэтгэл хөдөлгөсөн гүн ухааны бүтээл бөгөөд урьд хожид хэвлэлийн эрх чөлөө хамгаалан бичигдсэн бүтээлүүдээс хамгийн чадварлаг нь хэмээн тооцогддог.
Тус бүтээл нь Английн Иргэний Дайны оргил үе болох 1644 оны 11-р сарын 23-ны өдөр хэвлэгдсэн. Ареопажитика нь Афины уран илтгэгч Исократын МТӨ 5-р зуунд бичсэн бүтээлийн нэрээр нэрллэгдсэн байна. (Ареопагус нь Афин хотноо байх домогт ёслолыг хийж гүйцэтгэдэг толгой бөгөөд Исократын сэргээн босгох гэсэн Зөвлөлийн нэр ажээ.) Искораттай нэгэн адилаар Милтон нь өөрийн хэлэх үгээ амаар хэлсэнгүй. Харин оронд нь түүнийгээ хэвлэмэл хуудас болгон, өөрийнхөө эсэргүүцэж байсан хоригийг хэргээр зөрчин хэвлэмэл байдлаар түгээсэн байна.
Парламентийн хүчтэй дэмжигч Милтон нь 1643 оны Лицензлэх Тушаалыг Герег, Ромын сонгодог нийгэмд тийм хязгаарлалт, хяналт байдаггүй байсан хэмээн эсрэг маргаж байсан. Өөрийн учир шалтгаанаа библийн болон сонгодог ишлэлүүдээр бүрэн дэмжиж байсан нь бүтээлээс нь харахад тодорхой.
Сонирхолтой нь Милтон Ареопажитика дээрх шигээ бүхэлдээ либертариан байгаагүй бөгөөд status quo ante-г (өмнөх статус кво) хамгийн сайн үйлчилнэ хэмээн маргадаг нэгэн байсан. Английн гаргасан өмнөх хуулиар бол бүх номнууд хэвлэсэн газар, зохиогчийн нэртэй байх ёстой. Милтоны маргаж байснаар ийм тогтолцооны үед хэрвээ шүүмжилсэн, хараасан материал хэвлэгдвэл тэдгээр номуудыг гарсных нь дараа устгаж болно гэж үзэж байсан байна.
Ареопажитикаг Алдагдсан Диваажинтай зэрэгцүүлэн унших нь зүйтэй хэмээн үздэг бөгөөд дээрх хоёрын эхийг харьцуулан ойлгосноороо Милтоны хүлээн зөвшөөрөгдөөгүй шашны хандлагыг харах цонхыг өөртөө нээж чадах юм.
Дундаж уншигч энэхүү гунигтай эрхэмтэй танилцахдаа хоёр саад бэрхшээлтэй тулгарна: эхнийх нь Милтон өөрөө, хоёрдахь нь Милтонизм.
Жон Милтоныг таашаахад хүнд. Сэтгэл үл татам байхын шийтгэлд шаналсан тэрээр бишрэн шүтүүлэх хүртэлээ бага уншигдаж, арайхийж хүлээн зөвшөөрөгдөх хүртэлээ бага бишрэн шүтэгдсэн гэж хэлвэл зохилтой. Теннисоны нэрлэсэнчлэн “Бурхнаас бэлэглэсэн Английн дуу хоолой” бол хангалттай доромжлол үзсэн дуу хоолой билээ. Милтон бол туйлын зүрх зоригтой нэгэн. Гэхдээ энэ бол хүмүүнлэгтэй нийлээгүй харин ч зөрүүд гөжүүдлэл ханхлуулснаараа төсөөллийн очийг хаядаг төрлийн зориг байсан. Түүний ихэмсэг байдал нь хэтэрхий өндөр байсан. Хамт амьдрахад хүртэл хэцүү нэгэн байсан гэдэг. Шекспир, тэр ч байтугай Данте түгээмэл биш байсан ч гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн хадлагыг өөртөө хүлээж байсан бол Милтонд тэр нь байхгүй байлаа. Сэмьюэл Жонсоны Торизмыг хүлээн авах юм бол түүний Милтоны талаар хийсэн тодорхойлолт болох “хэрцгий, дотогшоо бүгд найрамдахч (republican)” гэсэнтэй санал нийлэхгүй байхын аргагүй.
Түүний бичлэгийн зохиомж нь эзэндээ тун тохирсон. Милтоны бахархалтайгаар хэлсэнчлэн үүнд “дундуур нь ниснэ” гэсэн ойлголт байж болохгүй. Энэ нь сүрлэг байж болно, эсвэл нээлттэй байж бас болно, бүр тэнгэрлэг байж болно, эсвэл бүр бардамналтай байж болно. Үргэлж биш тохиолдох цөөн хэдэн шүлэгнээс бусад тохиолдолд түүний бүтээлүүд нь хэзээ ч сэтгэл татам, тайван эсвэл хялбар байгаагүй. Эдгээр нь харинч эсрэгээрээ хүнд, хэцүү, үгийн сан болон өгүүлбэр зүйн хувьд гажиг, туйлын хүчтэй ихэсгэлтэй аж.
Милтоныг огт уншихгүй алгасах хэрэгтэй гэж зөвлөж ч бас болох юм. Гэхдээ энэ бол миний хэлэх зөвлөгөө биш. Түүний шашин судлал болон ухамсрын өвгөрөлтийн хувьд, (хэдийгээр өөрийнх нь хувьд хэв маягчлал биш байсан ч гэлээ) түүний бүхий л хэв аяглалуудын хувьд, түүний бие хүнийх нь төлөв байдлын бүхий л сөрөг соронзонгийн хувьд, тэрээр өөрийн шүлэг яру найраг болон үргэлжилсэн үгийн зохиолынхоо хувьд агуу уран бүтээлч, зохиолч байж чадсан. Очир алмааз гэж тэрээр нэрлэх байсан түүний хад чулуу шиг тэнгэрлэг байдлаараа тэрээр бидний цаг үеийг хүртэл өөрийнхөө ихэмсэг, язгуур сурвалжит инээмсэглэн, өөрийнхөө хэлэх гэсэн үгсээ өгүүлсээр байгаа учир л түүнийг Амьдралынхаа туршид унших ёстой бүтээл, зохиолч хэмээн онцлоод байгаа хэрэг.
Милтоныг уншихад зориулан өөрийгөө хүртэл онцгойлон тохируулах, өөрчлөхөд алдах зүйл байхгүй. Хэрвээ тэрээр музейн үзмэр байсан бол тэрээр туйлын ховор үзмэр байх байсан. Хэрвээ та түүний Алдагдсан Диваажин-гийн хэлэх гэсэн санааг хүлээж авч чадахгүй бол ядаж л түүний зохиолын тансаг аялгуу, сайтар боловсруулсан дүрслэл, Сатаны хөрөг, Милтон өөрөө олон талаараа адилхан унаж буй Бурхан зэргийг нь уншиж болох юм. Хэн ч түүн шиг ийм агуу бичихгүй л болов уу. Түүний хамгийн тансаг бичигдсэн үргэлжилсэн үгийн зохиолд л гарах тийм төгс, донсолгоотой үеийг хэн дахин хэзээ ч хүлээн өөртөө авч чадахгүй.
Анх удаагаа танихгүй Готик сүмд хөл тавих үед бидний ч гэсэн мэдрэмж олон талтай болж ирдэг. Эхлээд харь элгийн мэт, хэтэрхий ээдртээтэй мэт, хүнд нэг л тийм ойр биш мэт санагдана. Гэхдээ жаахан удан, дасах тусмаа бид түүнийг барьсан хүмүүс оюун санаандаа юуг төсөөлж байснаас нь эхлэн ойлгож хүлээн авч мэдэрч эхэлдэг шүү дээ. Бага багаар барилгын бүтэц болон түүний дотор чимэглэлүүд нь өнгөний хослолууд нь танил болж ирдэг. Төдөлгүй агуулга, шинж чанараараа өөр боловч хоорондоо бүрэлдэх боломжтой “бахархмаар” болон “гоо сайхны таашаал”гэсэн хоёр маш энгийн тодорхой төсөөлөл бидний оюун санаанд бууж ирнэ. Милтоныг яг л ингэж тодорхойлох хэрэгтэй болов уу. Тэрээр цаг үргэлж эдгээр сэтгэл хөдлөлийн онгод нь байж чадахгүй мөн цаашлаад түүнийг байнга эрэлхийлэн хайгч ч бас биш юм. Гэхдээ л түүний бичсэнг танд зөвлөж байна. Милтон таныг хэтэрхий ядраах эсвэл бидний энгийн оюун бодолд хэтэрхий ихэмсэг, тэнгэрлэг байвал түүнийг нь алгасаад харин бага тунгаар унших аваас түүний зохиолууд ч бас нийгэмшил, түүний сэтгэл зүйд эрхэм чухал үүрэгтэй юм шүү. Монгол хэлнээ түүний бүтээлээс орчуулсан тохиолдол цөөн, зарим нэгэн Англи хэл судлаачдын бичгийн цааасан дундах ноорог дотор орчуулгын оролдлогууд байж болох юм. Харин манай блогт түүний “how soon hath time” шүлгийнх нь орчуулга бий.