Зохиогч тодорхойгүй
Ойролцоогоор М.Э.Ө 2000 он (Бичээч. Sin-Leqi-Unninni. Ойролцоогоор М.Э.Ө 700 он)
Гилгамешийн тууль нь ямар ч эргэлзээгүйгээр өдгөөг хүртэл хадгалагдан үлдсэн дэлхийн хамгийн эртний хүүрнэл шүлэглэл болохын дээр Өрнөдийн уран зохиолыг үндэслэгч уран зохиолын бүтээлүүдийн нэг мөн. Энэ бүтээлийг 18-р зуунд дахин олох хүртэл олон зуун жилийг алдсан учир (тийм ч учраас Герегийн үеэс Викториагийн үе хүртэл ямар ч үүрэг гүйцэтгээгүй болно.) энэхүү бүтээл нь нийтлэг уншигчдад төдийлөн хүртэж чадаагүйгээс гадна саяханыг хүртэл үүнийг орчуулагчид маань энэхүү бүтээлийг олон нийтэд хүргэх талаар санаа төдийлөн тавьж чадаагүй юм. Англи хэл дээр уншихыг хүсэгчдэд зориулсан хэд хэдэн онцсайн мөн олдоцтой орчуулгууд бий. Хамгийн эртний олдвор бүтээлтэй танилцаж чадалгүй цаг хугацааг өнгөрүүлэх ямар ч шалтгаан хаана ч байхгүй гэдэгтэй та бүхнийг санал нэгдэнэ гэж бодож байна.
Энэхүү тууль нь М.Э.Ө. 2700 оны үеийн Шумерийн Урук хот улсын бодит хаан Гилгамешийн нэр хүндийг өргөсөн олон тооны домгуудтай нягт холбоотой. Энэхүү туулийн хамгийн эртний хувилбарийн тархай бутархай хэсгүүд нь Шумер хэлнээ М.Э.Ө. 2000 оны орчимд бичигдэж үлдсэн бөгөөд харин бүрэн эхийг бичээч Sin-Leqi-Unninni ойролцоогоор М.Э.Ө 700 оны үед Вавилон хэлнээ буулгаж, Ашурбанипал хааны номын санд хавтан дээр бичигдэн хадгалагдаж үлджээ. Туулийн олон янзын хувилбаруудыг хэсэгчлэн агуулсан эдгээр болон бусад хавтангууд нь 19-р зуунаас эхлэн архелогийн олдвор болж эхэлсэн авч тэдгээрийг, цуглуулж дэс дарааллуулах эрдмийн ажилд олон жилийг зарцуулсан бөгөөд зарим нэгэн алдагдсан төгсгөлүүд нь өнөөг хүртэл эрдэмтэн судлаачдын маргах сэдэв болсоор байна. Тууль нь одоо байгаагаас хамаагүй урт байсан болох нь хэдийнээ тодорхой болсон. Үүний яруу найргийн хэлбэр нь аман зохиолын гаралтай болохыг хүчтэй нотлож байгаа юм. Жишээлбэл, заримдаа ёгт, ихэнхдээ нарийн томъёолсон, тэр ч бүү хэл магтуу хэлбэртэй байгаа нь үүний аман хүүрнэл зохиол болохыг бататгаж байгаа хэрэг юм.
Тууль нь хаан Гилгамешийн бие бялдарын хүчин чадал, гоо сайхан, эрх мэдлийг дүрсэлж эхлэх боловч дүрслэл нь Урук хотын иргэд хэрхэн түүний эрх мэдлээ ихэрхэн ашиглаж, бусдыг эс тоож байгаагаас айж, үзэн ядаж байгаагаар солигдоно. Гилгамешд энэрэнгүй сэтгэлийг заахаар бурхад Энкиду хэмээх үсэрхэг, цөлийн зэрлэг эрийг Гилгамешийн дайсан, түүний эсрэг дүр болгон бүтээдэг. Энкидуг номхруулж, илбэдэн жилбэдүүлэхээр Гилгамеш сүмийн охин Шамбатыг цөл рүү илгээдэг. Бүсгүй ч зорьсондоо хүрч Энкидуг Урукд авчирна. Түүнийг ирмэгц Гилгамеш, Энкиду хоёр ширүүн тулалдаж, барилдах авч төдөлгүй хэн нь ч бие биенээ дийлэхгүйгээ ухаарна. Тэгээд тэд тангараг өргөсөн андууд болж адал явдал хайхаар аянд гарах чингэхдээ аймшигт мангас Хумбабаг олж, дарахаар явна. Тэднийг адал явдал хайж байх зуурт тэдэнд жөтөөрхсөн дагина Инанна Урук хотыг түйвээн сөнөөхөөр Эрхэсийн Бухыг илгээнэ. Гилгамеш, Энкиду хоёр бухыг дарж чадах боловч үүний төлөөсөнд Энкидугийн амийг алдана. Үүнд хорссон Гилгамеш Доод Ертөнцийг Хамгаалагч Утнапиштумтай уулзахаар явна. Утнапиштум түүнд Дэлхийг залгих үерийн тухай түүхийг хэлж, мөнх бусыг хүлээн авах тухай хичээлийг зааж, Урук хот руугаа буцахыг зөвшөөрнө. Жудайзм, Христ эсвэл Исламын уламжлалд өссөн хэнд ч Гилгамешийн Тууль нь тэр чигээрээ Еврейн Библийн хамгийн эртний номын өгүүллүүдтэй олон талаараа давхцдаг. Царайлаг, гуалиг Гилгамеш болон зэрлэг, үсэрхэг Энкиду нар нь Якоб, Эссауг санагдуулж, Энкиду, Шамбат нар Сэмпсон, Дэлилаг санагдуулж, Эрхэсийн Бух нь Балар үеийн Алтан Тугалын (мөн Моузез тугалыг яг л Гилгамеш Бухыг алдаг шиг устгадаг) түйвээнтэй адилхан байдаг. Утнапиштумын дүрсэлсэн үер нь Ноагийн үертэй адилхан гээд л цааш хөвөрнө. Эхлээд харахад Гилгамешийн туулийн эдгээр сэдвүүд нь Библийн цуурай гэж бодогдохоор боловч нөхцөл байдал нь харин эсрэгээрээ юм. Гилгамешийн туулийн нэг сонирхолтой зүйл нь Библийн өмнөх сурвалж бичиг бөгөөд харин Библи шиг нэг бурхныг номлоогүй байдаг. Мөн хэн нэг нь үүнийг уншаад Библийн ариун сургаалийн онгод, зөн билгийг мэдрэх боловч Еврейн Библийн хэд хэдэн гол сэдвүүд нь Библийг бичигдэхээс хэдэн мянган жилийн өмнөөс Месапотамид аль хэдийнээ оршиж байсан билэг тэмдэгүүд болно.
Энэ мэт нүсэр тайлбарыг хойш тавин Гилгамешийн Тууль нь хайр, нөхөрлөл, адал явдал, аюул осол, уй гуниг болон бардам хүн мөнх бустай тулгарч байгаа зэргийг сэтгэл хөдлөм харуулсан уншууштай бүтээл юм. Энэхүү зохиол нь Монгол хэлнээ хараахан орчуулагдан гараагүй бөгөөд хэд хэдэн Англи хэл дээрх орчуулгууд бий, тэднээс хамгийн санал болгууштай нь Danny P.Jackson болон David Ferry юм.
Sayhan Shakespeare’-iin aldart 5 zohioliin manga edition ni garsan bnlee. jishee ni
Shakespeare’s Hamlet [Manga Edition]
Shakespeare’s Julius Caesar [Manga Edition]
Shakespeare’s Macbeth [Manga Edition]
Shakespeare’s Romeo and Juliet [Manga Edition]
door linkluu orj uzne uu.
http://www.onlinebook.mn/index.php?target=categories&category_id=1181
Oyutan zaluus enehuu manga g avaad mongol huvilbar iig ni garval huurhun boloh ym shig ee 🙂
mash sonirholtoi sanagdaj bainaa
Нэг л өдөр Монгол хэлэнд орчуулагдах байхаа.
hamgiin ehnii setgegdeliin neriig ni ustgaj ugnu uu.
сайн уу..Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин д энэ тухай байдаг..тэр талаар бодолоо хуваалцаач ?