Мэндийн ч солиогүй бухимдуулж байгаа “хайнга тэнэг сэтгэлтэнд “бага” гэмээр ч хамгийн “том” нэгэн сэдэвт энэ захидлыг бичүүлсэн болохыг болгоох ажаамуу?…
“Айвенхоу майнз”-ийн ашиглалтын талбайгаас олон удаагийн судалгаагаар Өмнөговийн Манлай сумаас хүрэл, төмөр зэвсгийн үеийн 61 дурсгал, Өмнөговийн Ханбогд сумаас чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл, темөр зэвсгийн үеийн 51 дурсгал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хүрэл, төмрийн үеийн 233 дурсгал, 13 булш, Дорноговийн Мандах сумаас хүрэл, төмрийн үеийн 47 дурсгал, Баянхонгорын Жинст сумаас хүрэл төмрийн үеийн есөн дурсгал, Өмнөговийн Ханбогдоос 19 дүгээр зууны үеийн Дэмчигийн хийдийн туурийн малтлага, хүрэл төмрийн үеийн 33 дурсгал, 13 булш, Хүннү, Түрэгийн үеийн 10 дурсгал олдсон “Каскадиа майнз” ХХК 1999-2000 онд хайгуул хийх үеэр хүрэл төмөр зэвсгийн үеэс дундад зууны үеийн 76 дурсгал илэрсэн байдаг. Энэ дурсгалтзүйлс одоо “Бороо гоулд”-ын Гацууртын ашиглалтын талбайд орчихсон.
Түүх дурсгалын үнэт олдвор бүхий Ноён уулын газрын координатыг Археологийн хүрээлэнгээс 48 I) 623901 5389343 гэж тодорхойлсон байна. Энэ нь “Бороо гоулд” компанийн ашиглалтын 198 А ли-цензтэй талбайд байгаа юм.
Цаашид баримтуудыг аймаг бүр цээр дурдаж байхаа, та нехдийг ихэд чилээхээс эмээсэнгүй…
Өрөөлийн хүмүүс Монголын түүх соёлын дурсгалд хүйтэн хандахаас гадна, өөрсдөө бид түүх соёлдоо цэвдэг сэтгэл гаргаж, тэнэглэж байгаагаа юугаар нуухсан билээ… газар доорхи баялгаа хоослохоос гадна, давтагдашгүй түүх соёлоо давхар устгаж байна.
Бид ингэснээрээ Их Монгол Улсын түүх соёлын өмнө буруутан болоод зогсохгүй, дэлхийн түүх соёлын өмнө ял хүлээх ирмэгт хэдийнэ…тулжээ.
Баримт сөхье!!
Архангай аймагт 1950-иад оноос хойш Ихтамир сумын нутагт орших 13 терлийн 150 гаруй эртний бичээс бүхий Тайхар чулуун дээр дотоод гадаадын хүмүүс элдэв зүйл зурж бичин дурсгалыг сүйтгэжээ.
2001 оны зун Хотонт сумын нутагт орших Харбалгасын тууринд очиж үзэхэд ашиг хонжоо хайгчид металл илрүулэгч багаж ашиглан малтсан ул мөртэй таарч байсан.
2001-2002 онд Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Цагаан сүмийн голын хөндийд Эргэнэ бууц, Сүүл толгой зэрэг газар булш ухаж сүйтгэсэн.
2004 онд Батцэнгэл сумын нутаг Хөрөөгийн үзүүриин хадны зураг дээр нэмж зураг сийлсэн байх ба зарим зурагтай хадыг ховхлон авч одсон. Аймгийн төвийн эртний эдлэпийн дэлгүүрээс гаргасан зарын дагуу Булган сумын нутаг Суваргын тал дахь эртний сүмийн туурь, Суваргын голын эхэн дэх хэдий үед холбогдох нь тодорхойгүй язгууртны бунхант булшийг ухаж тоносон.
2004 оны арванхоёрдугаар са рын 6-ны өглөө 10 цагт Хайрхан сумын нутаг Гол модны хүннүгийн язгууртны булш бүхий газарт манаачаар ажилладаг Б.Эрдэнэбаатар Археологийн хүрээлэнд утсаар доорхи мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд: УИХ-ын Тамгын газарт ажилладаг хэмээн өөрсдийгөө танилцуулсан Төгсжаргал нарын 6-7 хүн Гол модны дурсгалт газарт хууль бусаар малтлага хийж эхэлсэн байна. Тэд Хайрхан сумын Засаг дарга болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс холбогдох зөвшөөрлийг авсан хэмээн хэлсэн байна. Мөн арванхоёрдугаар сарын 8-ны өглөө Хайрхан сумын Засаг дарга Сосорбарам утсаар холбоо барьж “Төгсжаргал тэргүүтэй дээрх хүмүүс булш тонож гарсан эдзүйлсийг авч одсон төдийгүй малтсан зургаан метр орчим гүн нүхийг тэр хэвээр нь орхин явсныг газар дээр нь очиж үзсэн” тухайгаа мэдээлсэн. 2005 оны долдугаар сард Батцэнгэл сумын нутаг Тамирын улаан хошуунд эртний хотын туурийг малтаж сүйтгэснийг археологичид баримтжуулжээ.
Баян-Өлгий аймагт Бугат сумын нутаг Эрээн харганатад орших түрэг бичээст хөшөөн дээр хүний нэр, элдэв зүйлийг сийлж гэмтээсэн.
Улаанхус сумын Уснайн эртний зурагтай хаднууд дээр олон тооны хүн нэрээ цохин сийлж зургуудыг устгажээ. Цэнгэл сумын Могойтын рашааны хүн чулууг буудаж гэмтээсэн.
Цэнгэл сумын Могойн голын хасагуудын том оршуулгын газрыг хийхдзэ хүрэл зэвсгийн үеийн том хиргисүүдийг сүйтгэсэн. VI-VIII зууны үеийн хүн чулууг хугалан авч сумын оршуулгын хэрмийн хаалгыг дарж тавьсан. Дэлүүн сумын төвийн айлын хашаанд түрэг бичээст хөшөө хэвтсээр байна.
Баянхонгор аймагт 1990-ээд оны эхээр Бөмбөгөр сумын нутаг Шивээт Цанхирт нутгийн хүмүүс агуйн оршуулгыг ухаж сүйтгэжээ. Мен сумын Улаансайр багийн нутаг Овгор цанхирын агуйн ХИ-Х1Ч/ зууны үед холбогдох оршуулгыг, 2003 онд энэ багийн нутаг Рашаантын амны агуйн оршуулгыг нутгийн иргэд ухаж туйвээсэн.
Баянлиг сумын нутаг Цагаан цахир уулын Цагаан агуйн хуучин чулуу зэвсгийн үеийн сууринг алтны судалтай хэмээн ухаж сүйтгэсэн.
2003 оны долдугаар сард Баян-Овоо сумын нутаг Дуурсахын хөндийн хоёр хиргисүүрийг хэсэг этгээд нутгийн иргэдийг хөлслөн малтуулахад нэг хүн цооногт унаж үхсэн тохиолдол гарсан.
Хашаатын дэнжийн хойно чулуун дараастай дугуй булшийг ухаж сүйтгэсэн. Тайн нурууны хойно Шивээт гэдэг газар Уйгарын үеийн хиргисүүрийг ухаж бичигт хешөөг чулуугаар цохиж эмтэлжээ.
2003 онд Эрдэнэцогт сумын нутаг дахь Шатар чулуун дахь Түрэгийн үеийн тахил тайлгын онгоны туурийгухжээ.
Богд сумын нутаг Их Богд уулын зүүн өвөрт байсан хиргисүүр, дөрвөлжин булшин дээр нутгийн айлууд хашаа барьж чулуугаар нь хороо босгосон…
2005 оны зургадугаар сард Богд сумын нутаг Орог нуурын эрэгт 5-6 булш тоногдсоныг археологичид үзэж баримтжуулсан.
2005 оны арванхоёрдугаар сурд Баян-Өндөр сумын төвөөс баруун урагшаа 54 км-т Дунд нурууны Шүүтийн агуйд эртний оршуулга сүйдэж байгааг МОНЦАМЭ мэдээлсэн билээ.
Булган аймагт 1999 онд Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын хөвөө Бэлсэгийн амны эхэнд байсан нэгэн булш тоногдсон. Энэ тоногдсон булшийг Монгол-Америкийн хамтарсан экспедицийн бүрэлдэхүүн үзэж гэрэл зургийг авчээ.
2000 онд Тэшиг сумын нутаг Айраг нуурын эрэгт булш тоносныг Монгол-Америкийн хамтарсан экспедици үзсэн.
Дашинчилэн сумын нутаг дахь Савангийн голын хойдох хадны зураг, түрэг бичээс бүхий Хангидайн хаданд 2002 онд хятад иргэд хар бэхээр сараачсан.
Дашинчилэн сумын нутаг дахь Цогтын цагаан байшингийн тоосгыг зөөж барилгад ашигладаг төдийгүй тоосго нь эмтэй гэсэн цуу дэгдсэний улмаас буталж яр шарханд түрхдэг.
Гурванбулаг сумын нутаг Хөгнө хаан ууланд байх Өвгөн хийдийг хараа хамгаалалтгүй учир хэн дуртай нь очиж тоног сүйтгэдэг болжээ…
2004 онд Бүрэгхангай сумын нутаг ивгент, Эмгэнт уулын өвөрт байх Хүннү, Монголын үеийн дөрвөн булшийг тоносныг археологичид үзэж баримтжуулжээ.
Говь-Алтай аймагт Чандмань сумын тевеөс баруун хойш 40-өөд км-т Шаахар толгойн хаданд “Б.Нээгий 2003 оны дөрөвдүгээр сарын 15” гэж эртний зургийн дээр цохин бичиж мэдэгдэхээргүй болтол сүйтгэжээ.
Дорноговь аймагт 2003 оны тавдугаар сарын байдлаар Сай-хандулаан сумын Улааншороот багийн нутагт орших хэдэн монгол булшийг тоносон.
2005 оны арваннэгдүгээр сард Даланжаргалан сумын нутаг Нартын хадан дахь Бургастайн амны агуйд байсан эртний оршуулга сүйтгэсэн…
Дорнод аймагт 1989 онд Баян-Уул сумын төвеөс зүүн урагш 27 км-т Парчины ар гэдэг газар голын урд эрэгт нэг дөрвөлжин булш тоногдсон.
Баяндун сумын зүүн урагш 20 гаруй км-т Тэмээний ар хэмээх газар булш ухагджээ.
Дундговь аймагт Өлзийт сумын Тагт багийн нутаг Дэл уулын хадны үлэмж арвин зураг, бичээс ямар ч хамгаалалтгүй, аюулд өртөхөөр байна.
2005 оны зургадугаар сард Дэлгэрцогт сумын Бага Газрын чулуунд Мухарын амны эхэнд хоёр чулуун бай гууламж ухаж сүйтгэснийг археологичид баримтжуулжээ.
Завхан аймагт 2003-2004 онд Шилүүстэй сумын нутагт хадны оршуулга тонон бусниулахад үйсэн хоромсого, нум зэрэг олдвор гарчээ.
2004 оны дөрөвдүгээр сард Дөрвөлжин сумын нутаг Чандмань уулын баруун аманд нэгэн булшийг ухсан байв.
Өвөрхангай аймагт 2000 онд Хархорин сумын тевеөс урагш 13 км-т орших Орхоны Ар Элстэй хэмээх газар байдаг ХШ-Х1\/ зууны үеийн дутуу засаад орхисон мэлхий чулууг нутгийн сүсэгтний дунд нөлеө бүхий нэгэн этгээд амилуулж гүйцээж байгаа нь энэ гэж цохиж сэвтүүлсэн байна. Энэ этгээд бас Эрдэнэзуу хийдийн хойно байдаг мэлхий чулууг ухаж аваад буруу харуулж тавьсан байна. Түүгээр зогсохгүй дээрх мэлхий чулууд болон Хархорины урдах Мэлхийт толгойн мэлхийн чулуун дээр чулуу босгон углуургын завсарт нь чулуу чигжин суулгасан байна.
2000 онд Уянга сумын Өлтийн аманд ажиллах “Эрэл” компанийн алтны уурхайн малтлагын талбайгаас хэдий үед хамаарах нь тодорхойгүй хэд хэдэн хүний яс гарч байсан байна. 20 км урт, 3-5 км өргөн малтлагын талбайг бульдозероор тэгшлэхдээ уг талбайд байсан дурсгалыг тэр гэхийн тэмдэггүй болтол сүйтгэсэн.
Хархорин сумын нутаг дахь Хархорум хотын туурийн дэргэд худалдаа хийдэг эртний эдлэлийн наймаачид Хархорум хотын туурь, түүний ойр орчноос янз бүрийн замаар олдсон олдворыг зардаг болжээ.
2003 онд Хархорин сумын нутагт Монгол-Германы хамтарсан экспедици малтаж буй Хархорум хотын туурийн КАЯ-2 талбайн урд жил нь дарсан шороог ухаж гудамжны чулуун дэвсмэлийгховх татан гаргаж малтлагаар илэрсэн ваар хэлбэрт зуухыг бут цохин сүйтгэсэн.
2006 оны дөрөвдүгээр сард Хархорин сумын нутагт Хархориноос Хөшөө Цайдам хүртэл тавигдаж буй машин замын дагууд буй археологийн дурсгалуудыг газар шорооны ажлаар сүйтгэгдэж буйг археоложчид үзэж баримтжуулсан байна.
Өмнөговь аймагт 1998 оны арванхоёрдугаар сарын 10-дын орчим Ноён сумын нэгдүгээр багийн нутаг Цагаан ханангийн агуйд бай сан XIII-ХIV зууны үед холбогдох, бүрэн хувцас зүүсгэл бүхий монгол язгууртны хатсан шарилыг мөн сумын малчин Ц.Лхагвасүрэн гэгч гарган авч шатаан устгажээ. Сумын Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Өлзийсайхан эл хэргийг илрүүлэн золоор шаталгүй үлдсэн зарим олдворыгхураан авсан байна, 2000 оны гуравдугаар сарын 24-нд археологичид уг газар очиж баримтжуулалт хийж олдворыг авчирсан.
Сүхбаатар аймагт 1995 онд Дарьганга сумын Байшинт хэмээх эртний хотын барилгын ханын тоосгыг хилийн заставынхан ухан авч хашаа барихдаа хэрэглэсэн.
2004 онд Онгон сумын нутагт язгууртны булшийг малтжээ.
Сэлэнгэ аймагт 1973 онд Сайхан сумын Хөтөл тосгонд Ардын Армийн 023-р анги Хархориноос нүүж иржээ. Энэ ангийнхан Бороочийн амны хадны чулуу, Зэгстийн хушуу, Гурамсан, Цагаан, Хар хад зэрэг олон газрын булш, дурсгалын чулууг авч эвдэн бусниулжээ. Мөн Луваанжалба бурхантай толгойг дэлбэлжээ.
Сайхан сумын Хөтөл тосгоныг анх байгуулахад Дарханы СОТ-1-ийн орос ажилчид Орхон сумын нутаг дахь булш хиргисүүдийг ихээхэн ухаж сүйтгэсэн байдаг.
1978-1979 оны үед мөн сумын урд толгойн өвөрт гурвалжин оройтой, хоёр метр орчим өндөр, 30 орчим сум зузаан, доогуураа нарийн хавтгай чулуун хөшөө байсныг трактороор дайран эвджээ.
Сумын төвөөс баруун тийш Дааган дэлийн урд өвөр, Гурамсангийн хойд энгэрт хиргисүүр олон байсныг барилгын цэрэг материал авахдаа ухаж сүйтгэжээ.
Сумын төвөөс зүүн хойш 30 гаруй км-т байсан Дар-Эхийн хийдийн хээтэй чулуун суварга алга болжээ.
1997 ондМандал сумын Түнхэл тосгоноос зүүн урагш Гачууртайн голын адагт нэг хиргисүүрийг цооноглон малтсан.
1999 онд Мандал сумын Түнхэл тосгоны Зуунмод уулын аманд орших хоёр хиргисүүдийг малтан тоносон.
2005 оны тавдугаар сард Дархан-Уулын Шарын гол сумын төвд хашлага чулуун тахилын онгоныг сүйтгэснийг археологичид баримтжуулжээ.
Төв аймагт Эрдэнэ сумын нутаг Хөх чулуутын голын хойдох XVII зууны үеийн язгууртны бунхант булшийг Сараадан гэгч нутгийн гбрөөчин нэг хүний хамт ухаж эвдээд тонон бусниулсан байв,
2000 оны орчим Борнуур сумын Ноён уулын сүжигтийн аманд орших хүннү булшнуудыг ухаж тоножээ.
Заамар сумын Заамарын гүүр-нээс Дархан-Уул аймаг хүртэл олон голын хөндийд сүүлийн 15 жилийн турш гадаад дотоодын 50 гаруй аж ахуйн нэгжуул уурхайн ажил явуулж дурсгалуудыг бүрмөсөн сүйтгэсэн.
Баяннуур сумын нутаг ил гэдэг газар хиргисүурүүдийг тэсэлгээ хийн ухжээ.
Увс аймагт Бөхмөрөн сумын нутаг Ачит нуурын түрэг бичээс бүхий нэгдүгээр гэрэлтхөшөөгхулгайгаар зөөвөрлөн Баян-Өлгий аймгийн музейн өмне тавьсан. Тээвэрлэх явцад хоёр хэсэг болган хугалсан нь тэр чигээрээ ямар ч хамгаалалт, сэргээлтгүй байна.
Улаанбаатар хотод 2003 онд Их тэнгэрийн амны хадны зураг дээр “А+Б=love” гэж томоор бичжээ.
Ховд аймагт 1990 онд Манхан сумын Орон нутгийг судлах музейд археологичдын Улаанбаатар хот руу авч явах боломжгүйн улмаас хүлээлгэн егсөн хадны оршуулгын олдвор болох 18 орчим настай эрэгтэй хүний хатсан шарилыг булж устгасан байна.
Ховсгол аймагт 1970-аад оны үед Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Багтагийн голын урд эрэгт байсан Хад толгойн зүүн тийш дагуу илрүүлж хураан авчээ.
1998-2000 онуудад жил дараа-лан Ринчинлхүмбэ сумын нэгдүгээр багийн нутаг Их голын хойдох олон хиргисүүр булшийг ухсан…
2000 оноос хойш Улаан-Уул сумын Тоомын багийн нутаг Бэлтэсийн голын захад байх олон тооны монгол, түрэг булшийг нуттийн иргэд жил дараалан сүйтгэж байна.
2003 оны есдүгээр сард Алаг-Эрдэнэ сумын нутаг Ужигийн голын эхээс баруун тийш уулын энгэрт цундад зууны үеийн нэг булшийг малтаж гарсан олдворыг тараан хаясныг археологичид үзэж баримтжуулжээ.
2003 онд Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуурын дэргэд орших хиргисүүдийг тонож хүний ясыг гарган хаясан байв,
2003 оны зургадугаар сард Улаан-Уул сумын нутаг Мэргэний дөрөлжид Буриадын Ганжий гэгч хиргисүүр ухсан.
2003-2004 онд мөн сумын Хурганай талд хүрлийн үеийн олон булшийг ухаж эвджээ.
2003-2004 онд Цагааннуур сумын Гурвансайхан ууланд хиргисүүр ухаж сүйтгэжээ.
2003-2004 онд Ринчинлхүмбэ сумын Намнантогос уулын Монголын үеийн булшийг Мишиг гэгч ухаж сүйтгэсэн.
Мишиг нь бас Чәдрийн дараа гэдэг газар буган хөшөөний тахилын байгууламжийг ухаж эвджээ.
Цагааннуур сумын Хармаан голын хавьд хүрэл, Хүннүгийн үеийн булш ухаж тоногдсон.
Хэнтий аймагт 2003 онд Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан ууланд монгол язгууртны булшийг малтан сүйтгэжээ.
2003 оны зургадугаар сард Дэлгэрхаан сумын нутаг Дулаан уулын бэл дэх хиргисүүдийг ухаж тоносныг археологичид үзэж баримтжуулсан байна.
Энэ дурдагдсан баримтууд, сүйцэж байгаа түүх соёлын дурсгалпуудын зөвхен сэжүүр төдийхөн нь юм шүү! гэж хэлмээр санагдана.
Сэндийчиж ухагдсан эрдэс баялгийнхаа цооног ормон дотор “тэнгэрийн нохой” мэт цагираглан хэвтэж, энэлэнтэйгээр ульж үлдэж болдог юмаа гэхэд; үгүйдээ Монгол Улсаа, түүх соёлтой нь авч үлдэх, сэтгэл, зориг, ухаан монгол төрийн минь бодлого, зорилго, хууль цаазанд байхгүй юм гэж үү!
Бавуугийн ЛХАГВАСҮРЭН
Та чинь хурлын гишүүн, МАХН-н гишүүн байсан биз дээ? Тэгээд тэр үедээ наад зйүлсээ хэлэхгүй яав? та сайхан шүлэг зохиодог ч тэр шүлэг шигээ эх орондоо хандсангүй гэх сэтгэл төрж байна. Матрын нулимсыг адгийн шаар ч унагаж чаддаг юи шүү дээ?
Энхбаатарт хандаж хэлэхэд, намын харьяалал гэдэг бол үнэндээ цаасан дээр л байдаг зүйл шүү дээ. Хүний сэтгэхүйг түүгээр хэмжиж болохгүй.
Энхбаатар чи арай дэнднээ. Чамайг бодвол төрд данстай түмэн олонд нэртэй хүн. Чи гэж нэг илжигэнд ч хүрэхгүй амьтан энэ хүний өөдөөс хуцах болоогүй байхаа. Тэрээд ч чамайг үг хэлэхэд хэн ч сонсохгүй, харин энэ хүнийг үг хэлэхэд түмэн олон нь сонсох болхоор тэр…
харин тийм учраас энхбаатар та эртхэн төр түшилцэж байхдаа хэлэхгүй яав гэж хэлсэн юм болов уу гэж бодлоо, хараал зүхэл хэнч хэлж хийж чаддаг зүйл шүү дээ, харин бодлоо хэлэх нь хүнй эрхийн асуудал байхаа сараа
Sain baina uu,
Uneheer uneniig ni olood helsend bayarlaj bna. Yls torchid maani ene talaar sanaa tavihgui, tyyhee hadgalj medehgui baigaa ni tyn ichgyyrtei hereg. Tor amgalan bol tumen amgalan gegcheer… Hervee toriin terguund baigaa hed ni hoorondoo hereldehgui baival, ard tumen ni amgalan bolj haa saigui gazar sendiilhee bolih uchirtai.
D. Maam-n “Gazar Shoroo” roman-g mongolchiin osvor uyeiihend 10 jiliin tugsultiin angid ni albaar ynshyylval taarna. Yamar uneer ene mongol gazar bidniih bolsniig mederch, oilgog… Manai yls torchdiin dynd ene saihan roman-g ynshaagui yls olon baina daa. Ichguurtei yumaa.