Соннет нь шүлгийн магадгүй хамгийн түгээмэл тархсан, олон хүний мэддэг бүтэц юм. Үүнийг анхлан бий болгосон шүлэгчийг яах аргагүй Петраркатай холбож үздэг. Соннетийг тэрээр санаачлан бичсэн бол Шекспир алдаршуулсан гавъяатайг дурдах нь зүйтэй. Мэдээж хэрэг үүнд үндсэн гурван төрлийн соннетийн нэг нь болох Спенсерийг бас дурдах хэрэгтэй болов уу.
Соннет нь Итали хэлнээ “бяцхан дуу, дуулал” гэсэн утгатай аж. Соннеетийг ерөнхийд нь Итали буюу Петраркаийн (эхний найман мөрөнд асуудлаа дэвшүүлж эсвэл хуваалцаж, дараагийн зургаан мөртөд түүнийхээ тайлал, хариултыг гаргадаг), Англи буюу Шекспирийн (эхний гурван дөрвөн мөртөд асуудлаа илүү дэлгэрэнгүй гарган ирж харин төсгөлийн хоёр мөртөд хурдан товч хариулт өгдөг), Спенсерийн (Англи соннеттэй ижил бүтэцтэй, сүүл холболтоороо л ялгарна.)хэмээн гурав хуваадаг.
Соннетийг үндэслэгч Петрарка хэн бэ? Флоренцийн нотариатчийн хүү залуу Франческо 1304 онд амьдралынхаа гарааг хууль эрх зүй судлаж эхэлсэн боловч эцэг нь улс төрийн хэргээр Өмнөд Франц руу цөлөгдснөөр үгүйрэн хоосорч, санаваартан болсон байна. 30 насандаа тэрээр хэдийнэ алдартай шүлэгч болсон байна, тиймээс ч баатар, хүндлэл хүлээсэн хүнийг лаврын навчин титмээр шагналаг эртний уламжлалыг сэргээн Ромын сенатор түүнийг “шүлгийн хаан”-аар өргөмжлөн титэм зүүж өгсөн байна. Гэхдээ энэхүү Латинчлал нь түүний нэр хүндийн ердөө өчүүхэн хэсэг. Петраркаийн нэр Лаурагийн тухай түүхийг байнга даагуулж явдаг аж. Лаура бол Петрарка олон жилийн туршид шүлэг найраглалаа зориулан Итали хэлнээ бичсэн бүсгүй юм. Тохиолдлоор ч гэж болох бөгөөд тэрээр дотносох талаар ямар нэгэн оролдлого хийж байгаагүй юм. Түүний бичсэн шүлгийг зарим судлаачдын ангилснаар Лаураг магтсан, анти – Лаура эсвэл бүр төвийг сахьсан хэлбэрээр бичсэн уран зохиолын олон тооны зориулалт бүтээл гэж үздэг.
Хэрвээ Лаура Петраркаийн гэргий байсан бол тэрээр амьдралынхаа туршид соннет бичих байсан болов уу? хэмээн Лорд Гордон Байрон Дон Жуан зохиолдоо асуусан байдаг.
Нэгэнтээ замхарч байсан лаврын навчин титэм зүүлгэн шагнах эхэн үеийн Хүмүүнлэгийнхэний ёслол нь бидний дунд өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Хэлбэр нь агуулга нь өөр боловч Монголд л гэхэд Болор Цом, Англид гэхэд энэхүү эрхэм хүндлэлийг хүлээн авсан нэгэн аливаа агуу үйл явдал тохиолдлыг шүлгээр магтан дуулдааг бол АНУ-д уран зохиолын нэр хүндийг олон нийтийн дунд өндөрт өргөх эгэл хүлээлттэйгээр 1985 оноос хойш эхлүүлсэн байна. Харин Ром хотноо Петраркаийг шагнасан шагнал бол эдгээрийн хажууд бол хувь илүү байсан. Ромын өнгөрсөн түүхийн аура буу цацраг нь олон нийтийн хүлээлтэнд хэвээрээ байгааг харуулсан юм.
Эцгээсээ өвлөн авсан мөнгөн хэлбэрт хөрвөж болох цорын ганц зүйл бол Цицерогийн гар ббимэл байсан гэдэг. Энэхүү бүтээл болох Ром руу аялсан тэмдэглэл нь эртний баримт сэлт, снааа бодол бүхий түүний оюун санаагаар дүүрэн байсан юм. Тэрхүү гар бичмэлээс эрт цагт амьд сэрүүн, цог жавхлантай байсан урлагийн эртний тансаг эдлэл, тэндээс үлдэж хоцорсон салшгүй үнэт зүйлсийг үзэж, биширсэн нь дамжиггүй. Энэ нь зүгээр нэг шагнал бус харин ч тус хот зүгээр нэг Папын Ромын нэг хэсэг биш гэсэн зөн билгийг баттай суулгахыг хүссэн сенатын бодол бас байжээ. Сүм хийдийн хуваагдлын үр дүнд Папуудыг Петраркаын өсөж хүмүүжсэн Авиньон руу цөлдөг байж. Папын танхим залуу эрийн дургүйцлийг үргэлж төрүүлдэг байснаар их сургуулийн ректор зэрэг албан тушаалаас насан туршдаа татгазах шалтгаан болдог байсан байна.
Үүний оронд тэрээр зохиолч, мөн түүнчлэн өөрийн бүтээлээ худалдан амь зуулгаа залгуулдаг байсан байна. Тэрээр эхлээд Колоннагийн гэр бүлийн нэг гишүүн байснаа хожим нь олон олон ханхүүгийн элч, төлөөлөгч болсон байна. 16-р зуунд тогтмол элчин солилцох хүртэл түүний цаг үед дмпломат албан хэрэг тохиолдлын чанартай байсан байна. 14-р зууны дунд үест үгийн сонголт сайтай ялангуяа Латин үгсийн сонголт сайтай нэгнийг шууд л аливаа асуудалд үг барих албыг шууд тохоодог байсан байна. Шаардагдах үгийн урлагт Петрарка илт ялгарч байсан бөгөөд түүний хэлэх үг үр дүн авчирч, түүний байлцсан бараалхалт хүлээн авагч ханхүүдийг балмагдуулдаг байсан. Түүний үгийг уригдсан олон ч өндөр хэмжээний үзүүлбэр хэмжээнд хүлээн авдаг байж.
Шүлэгч нэр хүндийг хүлээн авсан нэгний олж чадахаас илүү орлого олохын тулд Карфагенийн эсрэг хийсэн II аян дайны жанжин Ромын баатар Скипиогийн үйл хэргийг магтан дуулсан тууль болох Африкаг бичсэн байна. Гэхдээ үүнийгээ дуусгаж чадаагүй, учир нь хэдийгээр тэрээр хэд хэдэн удаа оролдсон ч гэсэн Петрарка шүлгээ уламжлалт хэмжээгээр бичихдээ Герег хэл шигээ тийм хялбархан хийж чаддаггүй байсан байна.
Европоор хийсэн далайцтай аялалдаа Петрарка Цицерогийн бас нэгэн гар бичмэлиййг олсон нь найз нартаа бичсэн захидал байсан. Энэхүү танил найруулгад тэрээр гаршиж, алдаршуулсан. Үүнтэй зэрэгцээд түүний Итали хэлнээ бичсэн шүлгүүд буюу бүх соннетууд эсвэл Лаурад хандсан бүх бүтээлийн хувьд тэрээр нэгэн төрлийн шууд бус өөрийн намтараа шинээгсэн хагас хүүрнэл бүтээлүүдийг туурвиж эхэлсэн. Энэ бол цоо шинэ зүйл байсан юм. Энэ нь мөн түүний өөрөө өөрийгөө сонирхох хүчтэй сонирхлын илэрхийлэл болсон “Миний мэдэх хүмүүсийн хэнтэй ч би адилгүй” хэмээсэн мэдэгдэл юм. Тэрээр урлаг бол хувь хүний асуудал, харин ч ямар ч мэргэжлийнхэний хүрч чадамгүй тийм зүйл, тиймээс “Хүн бүр өөөрийн найрууулгаараа, хэв маягаараа бичих ёстой” хэмээн тунхагласан байна. Энд тэмдэглэх ёстой нэгэн зүйл бол ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХУЙ юм. Энэ нь ИНДИВИДУАЛИЗМ-тай холбоотон боловч нийгэм, улс төрийн аливаа нөхцөл байдлаас огт өөр оюун санааны төлөвт үйлчлэх юм. Хэн нэгэн шоронд байж болно, хувь хүний нөхцөл байдал нь ч тусгаарлагдаж болно, харин тэрбээр бүрэн дүүрэн өөрөө өөрийгөө мэдэхүй юм. Индивидуализм нь бусад олон индивидуалын хамтын амьдралын тогтоосон хязгаараар чөдөрлөгдөнө, харин өөрөө өөрийгөө ойлгохуйд бол тийм чөдөр, тушаа байхгүй. Зуун зууны туршид энэ бүхэн ямар нэгэн хараглах хязгааргүйгээр илүү “эго” руу улам гүнзгий орж байна.
Петраркаын амьдрал дахь бас нэгэн ганцаарчлал бол тэрээр үзэгдэх байдлыг бишрэхээр Өмнөд Францын нэгэн өндөр толгойд авиран гарсан байна. Үүнийг түүнээс өмнө хийсэн бол энэ тухайгаа бичиж үлдээхгүй байсан байх. Байгал дэлхийн тухай тэрээр эцэс төгсгөлгүй л ярьж байлаа, энэ нь гэхдээ дүрслэл талаасаа бус харин ерөнхийлөл талаас нь авч үзэж байсан хэрэг. Өөрийнхөө цор ганц сэлтээ Петрарка тэтгэн байхын хувьд тэрээр гоо сайхан гэж хэлүүлэх л зорилгын тулд нэрээ хүртэл сольж байжээ. Франческо ди Петракко гэсэн нэртэй төрсөн тэрээр яруу найрагчийн хувьд нэрээ үеийн хувьд тааламжтай сонсогдохгүй байна хэмээн үзэж нэг “К” нь “Р”-ээр сольж голын “А” авиаг уртасган, төгсгөлийн “О”-г “А”-гаар сольсноор Петрарка хэмээх сонсголонтой нэртэй болсон байна. Латин хэлнээ шүлэг нь “поэта” хэмээн “а”-гаар төгсдөг нь сайн шүлэг бий болохын эхлэл гэж итгэдэгээс үүдэлтэй ажээ. Петраркагийн бараг бүхий л шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол нь өөрийнх намтар гэж хэлж болохоор юм. Хойч Үедээ Бичсэн Захидал хэмээх нэрнээсээ хүртэл илэрхий нэгэн бүтээл хүртэл бичиж байсан бол найз нартаа бичсэн захидалдаа тэрээр юу хийснээ бичдэг байж. Түүний шүлэг нь тэрээр юу бодож мэдэрч байсанг өгүүлнэ.
Үргэлжлэл бий.
uneheer gahaltai
bi yaruu nairagt hairtai