Uncategorized

Уран Зохиолын Цахим Хөтөчүүд

Нэгэнт манай блог уншигчидаа уран зохиолтой ойртуулахын зэрэгцээ өөрсдөө энэ чиглэлээр цаашид сонирхож судлахад нь туслах гүүрийн үүргийг гүйцэтгэхийг хичээдэг тул энэ удаад дэлхийн уран зохиолын талаар мэдээллийг цаг тухайд нь олж авах зарим нэг цахим хөтөчүүдийг танилцуулж байна:

Arts & Letters Daily – Магадгүй дэлхий дээрх уран зохиол, соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн талаарх хамгийн олон уншигчидтай хөтөч байх. Хэдийгээр ALDaily өөрийн гэсэн нийтлэлүүдийг тавьдаггүй боловч бусад вэбсайтууд дээр тавигдсан нийтлэлүүдийг Анхаарал Татахуйц Нийтлэлүүд, Шинэ Номууд, Эссэ ба Санал Бодлууд гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан холбодог. Хэрвээ та энэ хөтөч дээрх нийтлэлүүдийг өдөр бүр цаг гарган уншдаг бол Англи Хэлтнүүдийн ертөнцийн оюуны хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаггүй юм аа гэхэд лав л бүр хойно хоцрохгүй гэсэн үг.

Paper Cuts – Хувьдаа байнга ордог блог. The New York Times Book Review-ийн эрхлэгчид энд голцуу уран зохиолын шинэ соргог мэдээллүүдийг тавьдаг юм. Түүний дээр зохиолчидтой хийдэг богино ярилцлагууд нь маш сонирхолтой (The Guardian-д бас өөрийн гэсэн Comment is Free нэртэй блог бий).

The Browser – Сүүлийн үед уран зохиолын вэбсайтууд дээр байнга үзэгдэх болсон хөтөч. ALDaily-гээс ялгаатай нь тэд Five Books гэсэн хэсэгтэй бөгөөд энд тодорхой чиглэлээр мэргэшсэн хүмүүстэй ярилцлага хийж тэр чиглэлийнх нь 5 шилдэг номыг санал болгодог.

Гэхдээ мэдээж эдгээр хөтөчүүд нь уран зохиолын талаар өдөр тутам шинэчлэгддэг вэбсайтууд дотроо хамгийн олон хүн орж үздэг нь болохоос бүрэн илэрхийлэл нь болж чадахгүй. Жишээ нь уран зохиол, номын шүүмжлэл гэсэн чиглэлээр дагнан бичдэг лут сонин хэвлэлүүд байна. The New York Review Books бол энэ салбартаа хэнийг ч дагуулахгүй хэвлэл. Бараг дан ганц хэрхэн шүүмж эссэ бичдэг талаар нь тусгай ном хүртэл гаргачихмаар. Үүний дээр ойрын үед Drexel University-гийн дэргэдэх The Smart Set гэсэн сэтгүүлд их дуртай болоод байгаа. Зав гарвал орж үзнэ биз дээ. Эдгээрээс гадна The New Republic, The Economist, болон Financial Times гэсэн хэвлэлүүдийн номын шүүмжийн хэсэг маш сайн.

Яг уран зохиолын чиглэлээр бичдэг блогууд гэвэл асар их. Бараг LitBlog гэсэн шинэ төрөл жанр хүртэл бий болсон байх. Гэхдээ хэдийгээр энд бүх блогуудыг жагсаах боломжгүй боловч BookSlut, Literary Saloon, Inside Higher Ed гэсэн гурван LitBlog-ийг дурьдалгүй өнгөрч боломгүй.

Хэрвээ танд өөрийн орох дуртай уран зохиол, номын шүүмжийн талаар бичдэг вэбсайт, блог, хөтөч байвал санал сэтгэгдлийн хэсэгт хуваалцаарай.

Bob Dylan's Modern Times rocks big time!

2 Comments on “Уран Зохиолын Цахим Хөтөчүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *