Uncategorized

Эскилэс буюу Aeschylus

Эскилэс буюу Aeschylus (/ɛskɨləs/ эсвэл /искилэс/ нь эртний Герегийн жүжгийн зохиолч бөгөөд Манай тооллын өмнөх (МТӨ) 525/524 – МТӨ 456/455) үед хамаарагдана. Тэрээр мөн эмгэнэлт сэдвийг үндэслэгч, эцэг хэмээн тооцогддог бөгөөд бүтээл нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн Герегийн эмгэнэлт жүжгийн гурван зохиолчийн хамгийн ахмад нь юм. Нөгөө хоёр нь Софокл, Эурипидэс юм. Эскилэсийн бичсэн 92 жүжгийн ердөө долоохон нь бидний үед хадгалагдан үлджээ.

Түүнийг амьдарч байх үеийн өнгөрсөн Герегийг эзлэх гэсэн Персийн түрэмгийллээс Эскилэсийн олон зохиолууд нь нөлөө авсан байдаг. Энэхүү дайн нь Герегчүүд болон түүний хувьд туйлын чухал байсан бөгөөд МТӨ 456 онд түүнийг нас барсны дараагаар Марафон дахь Герегийн ялалтанд оролцсон түүний дурсамжыг олсон байна.

Эсхилэсийн булшин дээр дараах бичгийг үйлджээ.

Герег

Ασχύλον Εφορίωνος θηναον τόδε κεύθει

μνμα καταφθίμενον πυροφόροιο Γέλας·

λκν δ’ εδόκιμον Μαραθώνιον λσος ν εποι

κα βαρυχαιτήεις Μδος πιστάμενος

Англи

This tomb the dust of Aeschylus doth hide,

Euphorion’s son and fruitful Gela’s pride

How tried his valour, Marathon may tell

And long-haired Medes, who knew it all too well.

Монгол

Эфорионы хүү, үржилт шимт Гелагийн бахархал

Эскилэсийн тоосыг энэхүү булш агуулан байна.

Хамгийг сайтар мэдэх урт гэзэгт Мэдэс, мөн Марафон

Хэрхэн баатарлаг, эгц байсныг нь хэлж өгөх биз дээ.

3 Comments on “Эскилэс буюу Aeschylus

  1. Чандарлавал чандар гэж хэрэглэх байх яг чандар биш булшинд орсон хүнээс үлдсэн хумхийн тоос гэж бодсон юм л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *