Алдарсан Монголынхоо эрэлд гарагсад дэлхийн бөөрөн дээр тархаж, олон зууныг эргэж Монголдоо очно доо гэсэн домгийн ширэнгэн дуу өнгөрөөсөн угсаа нэгтнээ сурвалжлан олох болов.
Цагаан монгол, хазар, дээд монгол гээд алдагдсан Монголоо эрэн хайгсдын олоогүй, очоогүй монголчууд үлдээгүй бололтой. Гэтэл бид өөрөө өөрсдийгөе олоогүй байгаа, олж чадахгүй явна гэдгээ ч бас ухаарах цаг болжээ. Дэлхийн бөөрөн дээр буй монголчууд минь хаана хэрхэн мартагдсан, тэд биднийг хэрхэн хүлээж, бидний зүг тэмүүлж буйг харах нь сэтгэл эмтрэм гунигтай ч энә хувь заяа бидэнд ирэх эсэхийг ч эргэцүүлэх нь зүй. Хятадууд уртын дуу, хөөмий, морин хуур, монгол дээл, монгол гэр гээд бүхнийг Хятадын ард түмний өмч хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэх нь гэж нэг хэсэг шуугив.
Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэр задраахгүй гэгч л болоод үлдэх шиг. Үнэндээ Хятадын таван үндэстний нэг яах аргагүй бидний мах цусны тасархай монголчууд. Тэдэнд энә бүхнийг өмчлөх эрх, угсаа гарвал, үндэстний эрх бий. Гэхдээ тэдний нэрээр бүртгүүлсэн бүхэн аугаа үндэстэн буюу Хан үндэсний соёлд нэмэр болон замхрах болно. ЮНЕСКО-д Хятад, Монголын уртын дуу, морин хуур гэж бүртгэхгүй. Зөвхөн Хятадын хэмээх ганц нэр л зонхилж үлдэнэ. Үүнийг манай эрхэм дээдэс мэдэхгүй биш, мэднэ. Гэхдээ мэдлээ гээд албан тушаал, өнөө маргаашийн хэдэн төгрөгийн төлөө бөхөлзсөөр урд хөршид буй бүхнээ алдаж байгаагаа үл тооно.
Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон гэж буй. Уг язгуурыг нь хөөвөл Ойрд түмний нутаг. Язгуураас монгол угсаатнууд нутаглан ирсэн бөгөөд Монголын товчоонд дуудсан Найман аймаг хожим Дөрвөн ойрдын Зүүн гарын Хаант улс энә нутагт хүчирхэгжиж байв. Илийн хязгаар, Эрчис гол, Шар тал, Зайсан нуур, Бор тал гээд Монголын үүх түүхтэй холбогдол бүхий олон газар нутаг тэнд бий. Өөлд, торгууд, цорос хэмээх ойрдууд өдгөө ч нутагласаар байна. Шинжаан Уйгарын Өөртөө Засах орны Хар сайрын торгууд Жамц хэмээх буурай өдгөө 74 насыг зооглоод буй гэх. Тэрээр Жангар хэмээх их хөлгөн туульсаар дагнан 50 гаруй жил судалгаа хийсэн байна. 50 жил гэдэг маш урт удаан хугацаа бөгөөд тэрээр олон баримт, материал цуглуулж дорвитой сайн бүтээл хийж чадсан байна. Хэдийгээр Хятадын засаг захиргааны харьяалалд буй ч Монгол гэсэн сэтгэл нь “Жангар” туулиа өмчирхөж Монголдоо бүртгүүлэхийг зорин гурван боть орчим судалгааны бүтээлээ сугавчлан монгол угсаатны гал голомтыг хадгалсан Монгол Улсыг зорьсон гэх. Юуны учир хэмээвэл Жангар туулиар хийсэн судалгааны бүтээлээ Монгол Улсад өөрийн нэр дээр бүртгүүлж, патентжуулах л гэжээ. Гэвч түүнийг хүлээн авч, үгийг нь сонсч, бүтээлийг нь үнэлэх хүн ар Монголоос олдсонгүй. Гурван удаа горьдлого тээн зорьж ирсэн ч бүтээгүй байна. Сураг сонсвол БСШУЯ-ны холбогдох албаных наас гадна хәл зохиол судлаач С.Дулам авхайтай хүртэл уулзсан гэдэг. “Жангар” хэмээх тууль нь Баруун Монголын баатарлаг тууль бөгөед Грекийн “Илида”, “Одисей” болон Оросын “Игорийн хорооны цэрэглэсэн тууж”, Энэтхэгийн “Ра-маяна болон Махабхарата”, Киргизийн “Манас” зэрэг туультай дүйцэхүйц том тууль.
Нүүдэлчдийн өв соёл, уран зохиолын олон төрлийг багтааж бүтсэн, түүхэн газар нутгийн нэр бүхий яах аргагүй монгол тууль. Энэхүү туулийг судалснаар Ойрад-Монголчуудын өв соёл, “Жангар” хэмээх дэлхийн хэмжээний энә туульсыг бүтээсэн оюуны их гайхамшгийг нээн тодруулна. Гэвч хөөрхий өвгөнийг тоох хүн Монголд олдсонгүй. Саяхан хар торгуудын Жамц өвгөний судалгааг Хятадын Засгийн газраас тодорхой урамшуулал өгч авсан гэнэ. Тэрхүү томоохон далайц бүхий судалгааны бүтэап нь “Жангар” хэмээх тууль. Хятадынх гэж ЮНЕСКО-д бүртгүүлэхэд хамгийн үнэтэй судалгаа байсан гэжхэлэхгүй ч бас үгүй гэж хэлэхэд хэцүү. Үүнээс ургуулан сэрэмж авч бодвол Шинжаан, Өвөр Монголын эрдэмтдийн охь бүтээлийг Монголдоо шалгаруулж бүртгэж авч болохгүй байсан гэж үү. Тэнд буй монголчуудынхаа оюуны бүтээлийг нь, Монголоо гэсэн сэтгэлийг нь бид гал голомтдоо шингээж авмаар байна. Тэгэхгүйгээр бид гадаадад буй монголчуудаа нааш нь хандуулж чадна гэж үү. Хэрэв ингэж чадахгүй бол бид гадаадын тэр олон орноос алдагдсан монголоо хайгаад ашиг юу вэ. Зөвхөн тэднийг өрөвдөх гэж, эсвэл их гүрний дор хэрхэн нухчин дарагдаж буйг нь харж хөөрхийлөөд л өнгөрөхийн төлөө гэж үү. Жангар судлаач Жамц гуай Монголыг зорьж ирж байсан талаар манайхан бараг мэдэхгүй байх. Үүний цаана Жамц гуайтай адил Монголыг зорьж ирээд буцсан олон эрдэмтэн, судлаач байгаа ч юм бил үү, бид мэдэхгүй. Төрийн хүнд суртал, элдэв чирэгдэл, бичиг цаас, үл итгэсэн хүнийрхсэн сэтгэлгээ биднээс өнөө болтол арилаагүй байгаа. Нэг л их геополитик, даяаршил ярьсан дарга нар, түүнийхээ утгыг ч ойлгохгүй суугаа биз. Үнэндээ бол даяаршлын эрэнд бид бусдыг дагуулах соёл, зан заншлаа, оюуны бүтээл бүхнээ гал голомтдоо шингээн үлдэх хэрэгтэй байна. Монгол гал голомтоо гээд зориод ирж байгаа угсаа нэгтнээ тэврээд угтах сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Дэлхийн тэргүүлэх гүрзн болж мандан бадардаггүй юм гэхэд Монгол гэсэн бүхнийг хадгалж чадах чадамжтай, Монголоороо бахархах сэтгэлиин галыг асааж чадах тэр л гал голомт болж чадах хэрэгтэй байна. Тиим байхын тулд оюуны бүтээлээ өгөх гээд, Монголоо зориод ирсэн Жамцуудаа буцаамааргүй байна.
Дэлхийгээр нэг тархсан Монголоо хайсан монголчууд бид гал голомт минь гээд зориод ирж байгаа бусдыгаа та нар цаашаа гэж байгаа нь юу хайгаад байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байгаагийн илрэл биш гэж үү. Ялангуяа төр засгийн эрхмүүд соёлын ч, Монголын ирээдүйн талаар ч бодох сөхөөгүй байгаа нь дээрх жишээнээс харагдана биш үү. Өвөр Монгол руу урлагийнхан цувж, спортынхон тэднийг даган одож өөрийн гэсэн ололт, өв соёл, оюуны бүтээл, арга барилаа бид урд хөршийнхөнд зааж өгч байна. Үнэндээ хятадууд Өвөрмонголчуудад заалгаж байгаа нэрээр хятадууд Монголын гэсэн сортоотой бүхнийг “сааж” байна. Их, бага гэхгүй бүхнийг тэд биднээс авахыг, сурахыг хүсч байна. Харин бид тэднээс юу ч сурахгүй байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй үнэн юм. Бас авахыг хүсэхгүй байгаа нь Жамц гуайн жишээнээс харагдана.
“74 насыг зооглосон би ахиад ар Монгол хүрэх аян замын ая даахгүй. Авъя гэсэн дээр нь амьд мэнд дээрээ Хятад улсад аргагүйн эрхэнд Жангарын туулийн судалгаагаа өглөө” хэмээх түүний харуусал биднийг зэмлэж байна бус уу. Соёл бол угсаатны хамгийн том нийтлэг, дүр төрхийг бий болгож бусдаас ялгарах онцлогийг товойлгож, тэднийг нэгтгэж байдаг гэсэн тодорхойлолт бий. Харин энә тодорхойлолтыг уг углуургыг хятадууд ирээдүйд эш үзүүлэхээр шуурхайлж Монголын гэсэн бүхнийг зоосны хүчээр дийлэн Хятадынх болгох их аянд мордоод эхэлжээ. Гэтэл бид Монголдоо бүртгүүлэх гээд, оюуны өвөө үлдээх гээд зориод ирсэн эрдэмтнийг буцаав. “Жангар” хэмээх их хөлгөн тууль Хятадынх болоход гайхах зүйлгүй. Өөрөөр хэлбэл туулиа, “Жангар”-аа Монголынх байгаасай гэж хүссэн ойрд монголчуудын сэтгэл руу бид ус цацаж буцаажээ. ёстой л амандаа орсон шар тосыгхэлээрээ түлхэнэ гэгч бөлгөө. Негөө эв эвдэрсэн монгол зан бидэнд хадгалагдсаар байна. Монгол хэмээн цээжээ дэлдэж, элдэв арга хэмжээ явуулахын өмнө бид бусдын итгэлийг даах тэнхээтэй юу гэдгээ ч бодох цаг болжээ. Эзэн Чингис хааны “Сэтгэлийг нь хураавал бие нь хаа одох” хэмээсэн үг бий. Харин өнөөдөр бидэнд бусад монголчуудынхаа сэтгэлийг хураах, соёлын өвийг эзэн болон хадгалж чадах үндэсний ухамсар бүрэлдээгүй байгааг анхаарах цаг болжээ.
Үндэсний шуудан 2010.04.29 210 /816/
huts zaa lalaraa ene siteiin admin ni omhii hujaa bdiimu haashain
юм бүтэн унших тэвчээргүй залуус монголд их олширч дээ гэж л хэлье дээ
Huurhiiduu ene neg yum. Uuriiguu magtsan neg gar l bn daa.(Huts) Hudlaa uuriinhuu tseejiig balbasan tenger zayat Mongol geed orilj baital avdariig n uudlaad alim jimsiig chin humuus avah geed bn sh dee. Ene huts shig garuud ih bgaa n haramsaltai…
Jamts guaid iim yum tohioldsond haramsaltai 🙁
Харамсалтай юм. Шинжаан уйгарт монголоо гэсэн сэтгэлтэй их олон хүн байдаг юм бна лээ. тэр их сэтгэлийг мэдрээд өөрсдөөсөө ичих шиг болсон шүү…
Bidnii adlaad baigaa ter hariin Mongolchuud chini bidnees iluu Mongoliin tuuh soyliig meddeg, Mongoloo gesn setgeltei humuus bdg. bid ichmeer ymdaa. bi lav ichsen…
Odoogiin darga nar bolon hamsaatan nar ni GEGER, Jangar iin duuli gej medehgui medehgui bidniig huuhed baihad udesh obgod hogshid unshdag baisan yum odoo surguulid TUUH, Uranzohiol orhoo baij dee ardchilaliin altan haraitsainuud uuniig boliulsan sanagdaj bna. Deer ni tagnuuliin baiguulgiig ustgasan odoo sanaa ni amaraa biz dee. dahij sergeeh geg zoboh bolno doo
Жангарыг Хятад өөрийнхөө гэж бүртгүүлээд яах вэ дээ,
Жангарт чинь Монголын түүх тэр чигээрээ л нууцлагдсан байна лээ ш дээ,
Тэр байтугай Хятадыг доройтуулсан тухай ч байгаа,
Бүр ирээдүйг хэлсэн хэсэг ч байдаг,
Ганц баруун монголынх биш дээ,
Тууль хайлахын өмнө заавал Алтай Хангайн магтаал явдаг чинь энэ дотор гарах үйл явдал чинь энэ хооронд болно гэсэн үг хэмээн удам дамжсан туульч Т,Галсан гуай хэлж байна лээ,
хэл зохиол судлаач С.Дулам авхайтай энэ талаар ярилцлага хйивэл юу гэж өөрийгөө зөвтгөх бол? сонин санагдчлаа. авсан ярилцлага бараг байгаа л байх, би олж уншаагүй юм байн. Харамсалтай юм болжээ.
mongoliih yum chin mongoliin tuhai baih ni zailshgui blgui gol ni hyataduud suuld ni “Mongol” manai 1 heseg bsan gej yarival mongoliig medehgui olon humuus itgeh ni ih shuudee.
eniig l bodoj alsiig harah yostoi yum.
bodoh l heregtei bolood bga shuu!!!
Бсшуя буруутай бхаа монголоо гэсэн сэтгэлтэй хүн байхад тоолгүй орхидог. Дулам гэдэг хүний ярилцлагыг яаж үзэх вэ
Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг бид цуглуулж чадвал манай Монгол улс , Япон улс шиг хурдан хугацаанд хөгжиж чадна яагаад гэвэл бидэнд оюуны өндөр чадвар байгаа харамсалтай нь манай төрийн эрхмүүд зоосны нүх харж явдаг нь жоохон таагүй
Тэнэгээ Хазар Монгол гэхээ болилдоо. Лал царайтай Лалын шашинтай өөр улс үндэстнийг. Монголчууд тэнэг юмаа. Өвөрмонгол, Ойрад, Буриад, Тува Алтайчуудл бидний ахан дүүс ойлгоо!!!!