Uncategorized

1058 онд босгосон гэрэлт хөшөө, үйсэн ном олов

-Шинэ олдворуудыг хаанаас олсон бэ?

-Судалгааны багийнхан хус модны үйсэн дээр бичсэн 60 гаруй хуудас бүхий эртний гар бичвэрийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг Хар бух хэмээх эртний балтасын нурангид дарагдсан байсныг оллоо. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн гэдэг газраас 183 см өндөр, 53 см өргөнтэй Хятаны их бичгээр долоон мөр бичиг сийлсэн гэрэлт хөшөө олсон. Гэрэлт хөшөөг 1058 оны наймдугаар сарын 1-нд босгосон байх магадлал өндөр байгаа. Энэ хөшөө нь Монголоос олдож байгаа анхны хятан бичигт хөшөө юм. 

-Танай багийнхан өмнө нь ийм төрлийн олдвор олж байсан уу?

-Бичээс төсөл 1996 оноос Монголын нутаг дахь эртний бичиг үсгийн дурсгалуудыг шинээр хайж илрүүлэх, судлах, утгыг нь тайлах, эртний соёл иргэншлийг өнөөгийн иргэдэд таниулах, сурталчлах зорилгоор ажиллаж байна. Манай багийнхан зөвхөн Хархорин, Эрдэнэзуу хийдийн орчмоос монгол, дөрвөлжин, араб, перс, хятад зэрэг бичээс бүхий 19 хөшөө, олдвор олсон. Түүгээрээ дөрвөн цуврал ном гаргасан.

-Өмнө нь олсон хөшөө, дурсгалынхаа бичгайг тайлж, судалсан байх. Ихэвчлэн юуны тухай өгүүлсэн байдаг вә?

-Хөшөө, дурсгалуудад ихэвчлэн шүлэг, хууль цаазын талаар сийлсэн байх нь олонтаа. Гэхдээ бүх хөшөө дурсгал Ази, Европын олон улс үндэстний засаг захиргааны зохион “байгуулалт, эдийн засаг, шашины соёлын харилцаа гээд бүхий л мэдээллийг хадгалсан шинэ эх сурвалж, судлагдахуун болохуйц олдвор байдаг.

-Сая шинээр олсон олдворуудын бичгийг тайлж амжсануу?

– Эртний хятан бичгийг одоо хүртэл эрдэмтэд бүрэн тайлж чадаагүй байгаа. Харин үйсэн бичгийн хувьд эхний ээлжинд бэхжүүлэх, хадгалах, сэргээх ажлыг хийж байна. Багийнхны таамгаас үзэхэд Хар бух балгасаас олсон үйсэн номууд ХVI-ХVII зууны үед Монгол оронд бурхны шашин хэрхэн   дэлгэрч, хүрээ хийд байгуулагдаж, бурхны номыг хэрхэн монгол хэлнээ орчуулж байсан тухай эх сурвалж болох бичвэрүуд юм. Түүнээс гадна уг бичээсээр Хар бух балгас XV-XVII зууны үеийн монголчуудын үйсэн ном бүтээдэг, түүх соёлын томоохон төв байсныг нээн илрүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой гэж төслийн багийнхан үзэж байгаа.

-Олсон олдворуудаа хаана хадгалдаг вэ. Цаашид хаана байршуулах вэ?

-Бэхжүүлж, сэргээн засварлах ажлыг Монголд хийдэг ч багаж техникийн зайлшгүй шаардлага гарвал Япон руу аваачиж сэргээдэг. Гэхдээ бүх олдвор, хөшөө дурсгал Монголд үлдэнэ. Ирэх аравдугаар сард Хархоринд ашиглалтад орох Хархорин түүхийн музейд олдворуудаа байрлуулах байх. Мөн олдворуудыг судалсны дараа шинэ ном болгохоор төлөвлөж байна.

Тус судалгааны багт Монголын талаас профессор АОчир, доктор Л.Эрдэнэболд, Японы талаас профессор К.Мацуда, профессор Т.Мацукава, профессор Т.Мураока нар багтжээ.

SOURCE: Өнөөдөр

One comment on “1058 онд босгосон гэрэлт хөшөө, үйсэн ном олов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *