Uncategorized

Монголын Нууц Товчооны Хэлний Идэвхгүй Хэлбэр (үйлдэгдэх хэв)

Николас Поппе (Вашингтоны Их Сургууль Сиэттл)

Хэл шинжлэлийн үүднээс “Нууц Товчоо” нь судлагдаж байсан хэдий ч олон олон асуудлууд одоо болтол шийдэлээ хүлээн байна. Энэхүү тун чухалд тооцогдох дунд үеийн Монголын бичгийн дурсгалын хэлний бүрэн дүрмийг одоогийн байдлаар бичиж чадахгүй. Харин оронд нь асуудлуудыг дангаар нь авч хэлэлцсэн олон тооны судлаачдын бүтээл бичигдэх учиртай. Эдгээр асуудлуудын нэг нь идэвхгүй хэлбэр юм. Нууц Товчооны хэлний идэвхгүй хэлбэрийн утга болон үүрэг оролцоо нь энэхүү уран зохиолын бүтээлийн идэвхгүй хэлбэр хэмээн үзэхэд эргэлзээтэй Латин хэлний “passivum” хэмээн нэрлэгддэг хэлбэрээс зэгсэн өөр юм.
Haenisch анх Нууц Товчооны текстийн идэвхгүй хэлбэрийг анхаарсан бөгөөд энэ хожуу үеийн Бичгийн Монгол хэлний идэвхгүй үйл үгнээс олон талаараа ялгаатай байсан. Haenisch-ийн анзаарсан онцлог зүйл нь эс тусах үйл үгээс үүсэн идэвхгүй хэв ихээр тохиолдож байсан явдал байлаа.

Ялгаатай гурван тохиолдоор нь ангилж байсан Street мөн идэвхгүй хэлбэрийг авч үзсэн байна: 1) үйлийн эзэн өөрөө үйл үгийнхээ зорилго болдог 2) үйлийн эзэн нь шууд бусаар өртөж буй хүн 3) үйлийн эзний үйл үгийн зорилго нь өөрийнх нь эд хэрэглэл болж байгаа хүн.

Хэдийгээр Haenisch, Street нар олон тооны сонирхолтой жишээ гарган, хэд хэдэн дүрэм бий болгосон боловч тэдний хэн нь ч үйлэнд өртөгчийг авч үзээгүй болно. пассиенсийг хөнддөг үйлийн агенсийн/үйлийн гүйцэтгэгчийн хэл зүйн дүрмийн хэлбэрийг, мөн пассиенсийг шууд бусаар хөнддөг идэвхгүй үйл үгийн тусагдахууны хэлбэрийг хэлэлцэн авч үзээгүй болно.

Haenisch болон Street-ийн ажиглалтаас гарган авсан дүгнэлтээр бол хоёр ялгаатай тохиолдлыг бий болгож болох нь: 1. Латин идэвхгүй хэлбэртэй яг ижил үүрэг утгатай идэвхгүй үйл үг 2. идэвхгүй үйл үгийн үйл нь пассиенсийг шууд бусаар хөнддөг. Нөхцөл байдал нь илүү ээдрээтэй, бусад тохиодлуудыг нэмж болох бөгөөд тэдний зарим нь үндсэн хэсгийн дэд бүлгүүд болж байна. Дараах хэлэлцүүлэг нь үндсэн гурван тохиолдлыг авч үзнэ: 1. Цэвэр идэвхгүй хэлбэр буюу Латин төрлийн идэвхгүй хэлбэр 2. Зайлшгүй буюу идэвхгүй үйл үг нь зайлшгүй болон магадгүй үйлдлийг илэрхийлдэг тохиодлууд 3. пассиенс нь шууд бусаар өртдөг идэвхгүй хэлбэр

Ерөнхийд нь хэлэхэд энэхүү нийтлэл нь “Нууц Товчоо”-ны текстээс олж авсан бүхий л жишээнүүдэд тулгуурласан гэж хэлж болно. Хангалтгүй материалаас гаргасан дүгнэлтээс зайлсхийх зорилгоор анзааралгүйгээр л орхиогдуулаагүй бол нэг ч жишээг зориуд орхигдуулаагүй болно. “Нууц Товчоо” нь хөнгөн хуумгай хандаж боломгүй үнэхээрийн үнэтэй зохиол юм. Бүхий л эд баримтыг хэрэглэх хэрэгтэй.

1. Жинхэнэ идэвхгүй хэлбэр

Жинхэнэ идэвхгүй хэлбэр хэмээх томъёо нь энд Латин хэлбэрийн liber legitur буюу Ангиар he was seen (тэр харагдсан) гэсэн утгатай юм. Ийм пассиенс снь мөн үйлийн обьектоор давхар илэрдэг буюу үйлээр шууд хөндөгддөг. Энэ нь ярианд үйлийн шууд бай болдог гэсэн үг. Үүнийг Haenisch passivus commode нэрлэсэн. Зөвхөн тусах үйл үг энэ төрлийн идэхгүй хэлбэрт тохиолдоно.

1. Эзэнгүй жинхэнэ идэвхгүй хэлбэр

Юуны өмнө энэ бүтэц нь үйлийн эзэн тодорхойгүй үед хэрэглэгддэг буюу идэвхгүй үйл үгийн үйлийн агенсийг дурьдаагүй үед тохиолдоно. Энд he was seen гэдэг хэбэрийн бүтцийг энд авч үзнэ гэсэн үг юм. (түүнийг харсан хүнийг дурдалгүйгээр).

Жишээ1

(232) даргалагдаж байгааг хэвтүүлээс бид хайя (удирдлаган дор байгаа)
(245) Чингис Хаан түгшин, мэгдэж байлаа
(227) Өтгөс! Миний удирдлаган дор байгаа хишигтэнг миний зөвшөөрөлгүйгээр бүү зэм хүртээ2
(112) төдөлгүй хайгдаж байсан тэр эмэгтэй олдсонгүй
(131) Бэлгүтэй тийнхүү цавчигдаж буй
(66) Олонтаа гуйлгагдах эмэгтэйн нэр хүнд өндөрт мандагдаж, цөөнтэй гуйлгагдах эмэгтэйн нэр хүнд нь доромж үзэгдэнэ.
(56) Уйлагдах чинь ус олныг гэтэлнэ.
(81) Ононгийн түн дотор хэвтвээс үзэгдэмүй
(90) Эцэг минь Нагу баян хэлэгдэюү
(103) Маш аюулдаба би /би маш их айлаа/
(199) Бурхан Халдуныг гурвантаа тойроход аюулдаба би
(185) Тэд бүслэгдэн гурван шөнө гурван өдөр байлдсаны эцэст бууж өглөө.
(179) Орсон3 зэрлэг ан авлахаар явахад
(233) хэвтүүлийн арми ямар ч тохиолдолд үл удирдагдана.
(149) би алагдана

1 Энд байгаа жишээнүүдийг Paul Pelliot-ийн Historie Secreto des Mongols Paris 1949 номноос авав. Хашилтанд байгаа тоо нь хэсгрийг илэрхийлж байгаа болно. Зарим транскрипцийг засаж өөрчилсөн болно. Тиймээс “е”-г Pelliot-ийн “д”-гийн оронд авсан бөгөөд мөн түүний “ п ” –г “i” ээр орлуулсан болно.

2 hončid үйл үг нь honči –гоос гаралтай
3 Haenisch, Pelliot-ийн хэн нь ч oro’a – г орчуулаагүй. gцre’esűn гэдэг үйл үг нь өөрөө “зэрлэг ан” гэсэн үйл үг юм. oro’a гэдэг хэлбэр нь oro (орох)-гийн nomen imperfecti/ төгс биш үйлийн нэр (явах, ирэх зэрэг –х гээр төгссөн үйл үгс нь үйлийн хөдөлгөөн зааж байгаа ч, нөгөөтэйгүүр түүнийг нэрлэж байгаа юм)юм.

2. Verba Dicendi/Дутмаг үйл үг

Ке’е – гийн идэвхгүй хэлбэр буюу өөр нэгэн дутмаг үйл үг үе үе тохиолдоно. Хоёр дэд хэсэг бий болсон байна. 1. хэн нэг нь яригдаж байгаа зүйлийн обьект болдог 2. ямар нэгэн зүйлийг хэн нэгэнд тушааж байгаа

А. Пассиенс нь харилцан ярианы обьект. Ийм тохиолдолд өгүүлэгдэхүүн нь харилцан ярианы сэдэв юм. Энэ нь хэн нэгнээр хэлэгддэг:

Жишээ:

(118) Жамуха анд уйдна хэмээн хэлэгдэв
(194) Таян Хаан хөгшин эмэгтэйн адил хэлэгдэнэ. (хөгшин эмэгтэйг асардаг шиг түүнийг асардаг хэмээн хэлэгдэв)
(256) Аса Гамбу хэрхэн хэлэгдэн байв.

В. Пассиенс нь мэдээлэл хүлээн авагч.

Энэ тохиолдолд ямар нэгэн зүйлийг өгүүлэгдэхүүнд тушаан хэлнэ. Тэр өөрөө хэн нэгний ярианы сэдэв биш байх нь харин тэр бол ярилцаж байгаа хүн аж.

Жишээ:

(170) ‘түүнийг харахад “дайсан ирлээ” хэмээн хэлэв’
(112) хөвгүүд минь хаан болжээ хэмээн хэллээ надад
(242) Утааг алга болтол яаралтай ажиллах ёстойг хэлүүлсэн тэрээр хүрээ буудлын утааг тараахад гар бие оролцох ёстой хэмээн хэлэгдэв.
(132) Зохилдоё хэмээн хэлүүлэв /найрамдъя/
(214) тэнд суу хэмээн хэлэгдэв
(177) улсыг минь авар хэмээн хэлүүлэв
(244) та нар хэрхэн ялагдав хэмээн байцаагдав
(149) түүний ухаан нэвтэрч, бодол өргөжиж байна хэмээн надад хэлэв
(79) том ах Тэмүүжингээ явуул бусад нь хэрэггүй хэмээн тэдэнд хэлэв
(112) Бэлгүтэйн эх тэр гэрт байгаа хэмээн зааж өгөв
(170) Ийнхүү хэлүүлсэн Чингис хаан … итгэв
(71) ийнхүү Өэлүнд хэлэхээр болов

2. Эзэнтэй жинхэнэ идэвхгүй хэлбэр

Пассиенсд нөлөөлдөг үйлийн гүйцэтгэгч агенс нь (жишээлбэл I was seen by him: тэр намайг харсан ганц хүн гэсэн утгатай) өгөхийн тийн ялгалын –а (язгуурын эцсийн гийгүүлэгчийн дараа) эсвэл –да (язгуурын эцсийн эгшгийн дараа)-гаар хэлбэржинэ.

Жишээ:

(278) хэвтүүлд баригдалаа
(22) хэн бээр хялбар дийлдэнэ
(83) харагдсанаа хэнд ч ч бүү хэлээрэй, хэрвээ харагдвал би чамайг харсан гээрэй.
(6 Татар иргэдэд хөнөөлгөв би
(125) Хэрвээ та тэнгэр газраар хүч нэмүүлсэн бол
(153) Бид хэрэв дайсандаа дийлдэх бол
(156) дайсанд довтлуусны уршгаар
(158) бидний харуулд элдэгдэж
(162) Хөхчүү Сабрагад довтлуулж/дайлагдаж
(198) Тогтоа нисэн ирэх суманд оногдов
(173) сум тусаж
(281) миний бие бор дарсанд дийлдэж
(152) Тэр хаанд нулимагдаж
(143) Хаан ширээний эцэг хаан суудалд залрав
(281) Тэнгэрт эс таалагдав бид
(167) Тэнгэрт үл таалагдана бид
(241) Хорчи Туматад баригдажуу.
(201) андад хэтийдүүлэв
(207) тэнгэрийн сэтгэлд хүргэгдэсү (тэнгэрийн хүслээр болов)
(119) Том ах Цагадайтай зөвшилцөжү
(129) Чингис Хаан Жамухагаас болж тэндээ хөдлөв

4. Идэвхгүй үйл үг, түүний герундий/үйлт нэрээр илрэх тусагдахуун

Идэвхгүй үйл үг, түүний үйлт нэрээр илрэх тусагдахуун нь идэвхтэй үйл үг байдаг. Тиймээс энд it was bought (энэ худалдагдсан) гэдэг нь it trading was taken (үүний арилжаа авагдсан) болсон бөгөөд trading гэдэг үйл үг нь идэвхтэй үйл үг. 1 Тиймээс ихэнх үйл үгийн идэвхгүй хэлбэр үйлт нэр болж хэрэглэгдэж болно гэсэн үг.

Жишээ:

(112) хайгдаж байсан тэр эмэгтэй олдсонгүй;
(125) тэнгэр, газар хүч нэмж байгаа бол чиний хүч чадал ихэссэн буй заа.

Идэвхтэй үйл үгээс үүссэн үйлт нэртэй субьектийг шууд бусаар хөнддөг идэвхгүй үйл үгийн жишээ олон байна.

Жишээ:

(163) өгөгдсөн улсаа аварлаа.
(111) Өэлүн Эхийг булааж авталай/аван одлоо
(104) бид дайлуулж эхнэр хүүхдээ авлаа
(254) хоргоон саатуулагдаж, түүний зуун элчийг хөнөөлөө

Энэ жишээ дараах хэсгүүдэд олон тохиолдоно. Тиймээс дахин жишээ дурдаагүй болно.

1 Идэвхгүй үйл үгээс үүссэн үйлт нэр ганц болов “Нууц Товчоо”-нд тохиолдохгүй гэсэн үг биш юм. Тэд тохиолдох боловч ямар ч идэвхгүй үйл үгтэй хослон хэрэглэгдэггүй гэсэн үг.

5. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Эс тусах үйл үгийн жинхэнэ идэвхгүй хэлбэр хоёр удаа тохиолдоно. Ire-гийн (ирэх гэсэн үг) идэвхгүй хэлбэр болох irekde болон от-ийн идэвхгүй хэлбэр otta нь (орчин үеийн Монгол хэлний одох) нь энд хэлэлцэгдэнэ. irekde otta гэсэн үйл үг нь энд туслах үйл үгээр хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн идэвхгүй хэлбэр өмнө нь орох үйлт нэр болон тооцогдож байна.

Жишээ:

(200) Жамуха нөхөддөө баригдан ирж/нөхөддөөн баригдаж ирэгдэжүү
(218) Цаган эцэгдээн их орд сууж олон улсыг өөрийн дээр ачаалав
(177) Есүхэй Хаан эцэг минь чамд тийн хэлэн ирэгдэж / энэ л замаар чамд хандаж байсан

II. Шаардлага, Магадлал илэрхийлсэн
идэвхгүй хэлбэр

Шаардлага, Магадлал илэрхийлсэн идэвхгүй хэлбэр нь болох эсвэл гүйцэтгэгдэж болох үйлийн санааг тусгана. Тусах болон эс тусах үйл үгийн аль нь ч энэ төрлийн идэвхгүй хэлбэрийг бий болгоно.

1. Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр нь ихэвчлэн Бичгийн Монгол хэлний ирээдүй цаг заах үйлт нэр байдаг. Энэ нь мөн заахын тийн ялгалын шууд тусагдахуунтай байдаг. Ихэнхдээ пассиенс нь тодорхойгүй буюу хэн нэг, тэр нэг гэх мэтийг нэмж зүүсэн байдаг.

А. Ирээдүй цаг заах үйлт нэр

(204) тэр тусын талаар яг одоо бодож байхад, ургийг урагт яахин/хэрхэн мартагдана вэ? /үүнийг хүн яахин мартаж чадна вэ/
(190) агт морьд туранхай байгаа энэ шалтгаан хэн байж болох бол?

В. Ирээдүй цаг заах үйлт нэрээс бусад хэлбэрүүд

Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй үйл үг нь ихэвчлэн “хувь тавилан тохиох”, “боломж олгогдсон байх” зэрэг утгатай байдаг.

Жишээ:

(63) Наран, саран үзэж, харах боломж тохиов
(151) Эрх Хар өөрийн ах Онг Хандаа алуулах болоход
(214) түүнийг алагдахаар болсон байхад Татарын Харгил Шира оргуул болон өөрийгөө аврав
(169) Хэл хүргэн одох хүнийг хэрхэвээс зохиолтой вэ? /хэл мэдээ хүргэсэн хүнд ямар төрлийн гэм шагнал оноох вэ?/

2. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Ийм төрлийн пассив үйл үйл нь тусагдахуунгүй байдаг. Энд хоёр төрлийн дэд ангилал байж болно. 1. “хэн нэг нь” гэсэн үгийг оруулсан пассиенс өгүүлэхүүн нь ирээдүй цаг заах үйлт нэрээр илрэх бөгөөд бөгөөд түүнийг II.I-ийн А-д хэлэлцсэн болно; мөн 2. субьекттэй/өртөгч гишүүн өгүүлбэрт ирээдүй цаг заах үйлт нэрээс өөр хэлбрээр илэрнэ. / II.I-ийн В-д хэлэлцсэн/

А. Ирээдүй цаг заах үйлт нэр

One has to /хэн нэг нь тэгэхээс өөр аргагүйд хүрэв/… утгыг гаргах ямар ч пассиенсгүй эс тусах үйл үгээс гарсан идэвхгүй үйл үгийн ирээдүй цаг заах үйлт нэртэй гишүүн өгүүлбэрүүд …

Жишээ:

(190) энэ үгийг сонссон хүн хэрхэн сууж чадаж байна аа
(168) хүү минь ухаажин одогтун /хүү синь, хүн ухаарах хэрэгтэй/

В. Ирээдүй цаг заах үйлт нэрээс өөр хэлбэрүүд

Ирээдүй цаг заах үйлт нэрээс бусад эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй үйл үгийн хэлбэр болсон өгүүлэхүүн болон өгүүлэгдэхүүнтэй өгүүлбэрт тэгэхээс аргагүйд хүрэв, өөр сонголт байсагүй, гэвч гэсэн санааг илэрхийлдэг.

Жишээ:

(275) Бүри, Гүюг надад хилэгнэн ямар ч хурим наадамгүйгээр орхин явахад хүрэв.
(204) Би хуйлран байгаа ус, улангасан байгаа гал руу ороход хүрэв
(272) Үг хэлээ алдан шаналахад /ам хэлээ алдан тарчлахад/
(277) Орос иргэд чиний хилэнгээс айн бууж өгч, айж байгаад чи итгэх үү?

Энэ төрлийн бүтэц хожуу үеийн уран зохиолын бүтэлд нэг их дурдагддаггүй боловч энэ одоо болтол Буриад хэлэнд байсаар байна. жишээ нь:

а. Архи ууж, зугаацаагүй удсан байна шүү
б. Ноёнтонд бараалхах боломж чамд их олддог байх тийм үү?
в. Тэр дахин асуудалд орлоо

yabagda гэсэн үйл үг нь /“to be gone”/ ямар нэгэн зүйлд амжих, явж амжих гэсэн утгатай бөгөд Орос хэлнээ удаваться, бывать гэж хэлэгдэнэ. Үүнтэй нэгэн адилаар orogdo- гэсэн үйл үг нь “to be entered” буюу “ямар нэгэн юманд орооцолдох”, Орос хэлээр бол попасть гэсэн утгатай аж.

III. Шууд бус пассив

Илүү оновчтой томъёолбол, өгүүлэгдэхүүнийг шууд бусаар хөнддөг идэвхгүй хэлбэрийг (Haenisch-ийн passivus incommodi) энд шууд бус идэвхгүй хэлбэр хэмээсэн болно.

Ийм идэвхгүй хэлбэр нь пассиенсаар илрэх хүн эсвэл обьектийг шууд хөндсөн үйлийн санааг дамжуулдаг. Жишээлбэл Англи хэлэнд I was given (shown, offered) a book: өгсөн хүн нь хэн нэгэн, объект нь ном, хэн нэгний ном өгсөн цорын ганц хүн нь би.

Тусах, эс тусах үйл үгийн аль аль нь энэ төрлийн идэвхгүй хэлбэрийг бий болгодог.

1. Тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр

Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр нь ямар нэгэн юмнаас шаналж байгаа, ямар нэгэн зүйлд хамаатай болох өөр хүн, обьектийн хувьд хэн нэгний гүйцэтгэж байгаа үйлийг туулж байгааг илэрхийлнэ. Англи хэлний ижил түвшин нь I was given a book. Энд хэн нэгэн (үйлийн эзэн), ном (өгөгдөж байгаа обьект, өгч байгаа үйлийг хүлээн авагч нь эхний хүний төлөөний нэр байна. Ийм идэвхгүй бүтцэд үйл үг нь заахын тийн ялгалыг авдаг буюу шууд тусагдахуунтай байдаг. Шууд тусагдахуун нь энгийн нэгэн байж болно эсвэл биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй эсвэл тэг хэлбэртэй байж болно. Биет хамаатуулах нөхцөл нь идэвхгүй үл үгийн шууд тусагдахууныг пассиенстай холбож, улмаар үйлээс улбаалан шаналагч нь болохоос үйлийн эзэн биш гэдгийг зааж байна. Үйлийн эзэн нь өгөхийн тийн ялгалд байна. Тэг хэлбэртэй тусагдахууны хувьд энэ нь нэрлэхийн тийн ялгалд байдаггүй бөгөөд дараах жишээг үзвэл:

(113) тэнгэр газрын хүч нэмэгдэж /тэнгэр газрын хүчний ихэд автан/ (төгсгөлийн n-гүй нөхцөлгүй хэлбэр, нэрлэхийн тийн ялгал үүнийг үргэлж оруулдаггүй/өөртөө багтаадаг).

Энэ идэвхгүй хэлбэр нь хожуу үеийн Бичгийн Монгол Хэлнээс гараагүй. Энэ мөн Буриадад өргөн хэрэглэгддэг, жишээлбэл ахамнай малгай дээрэмчинд булаалгаваа буюу ахын малгай дээрэмчинд булаалгагдав.

Жишээ:

(245) Тэр ханцуйгаа шамлахуйд /үгчилбэл. Тэр хацуйгаа шамлахын үйлд автахад/
(193) бид манай харуулаас авсан муу эмээлтэй Найманы саарал морьдоос болж хохирол амсав
(171) ягаан хацартаа харвууласан Сэнгүм тэнд мөн унав.
(177) Хохчүү Сабрагад иргэд, орноо дайлуулаваа би
(177 б олон 163) Сэнгүм Хулаан Хутад тулалдан эхэлж, ториныхоо гуяыг харвуулсан тэрээр олзлогдох нэгэн болов.
(178) хэрвээ би муу санасан бол цус минь үүний адил урсаг
(169) бид хэлээ /аман дахь/ алдана /үгчилбэл: бид өөрсдийн хэлээн авахуулна/
(163) эрд сайн эцэгтээн энэ мэт одсон барагдсан улсыг нь авраж өгч билээ /үгчилбэл: өөрийн иргэддээ орхигдон төгссөн сайн эцэгтээн улс иргэний авран хамгаалж өгсөн билээ/
(163) найманд эм, хүүхэд, иргэд орноон дайлууллаа би
(128) Зүчи Дармала адуу мал дээрэмдэж, додож өөрийн анд нартаа үзэн ядагдав.
(129) тэр өөрийн дүү Тайчираа алуулсан хэмээн хэлэв.
(111) Есүхэй Баатарын Өэлүн Эхийг Тогтоа Бэхийн дүү Ихэ Чилэдү булааж авабай.
(76) Өөш үмхсэн загасыг Бэгтэр Бэлгүтэй ах дүү хоёр булааж авлаа.
(104) биднийг мэдэгүй байхад гурван Мэргидүүд ирж бидний эхнэр, хүүхдүүдийг дайлж авлаа.
(146) эрийгээн алагдарун /эрийгээ алуулав/
(251) Хятадын Агутай Алтан Хаан олон элчийг нь саатуулан хоргоов
(254) Чингис Хаан түүнийг зуун элчийг саатуулан хөнөөсөн хэмээн хэлэв.
(272) муу хүч тэдний ард иргэд, орон гэрийг нь олзлон хот, улсыг нь сүйтгэн их хохирол үзүүлэв.
(256) Сартуул иргэдтэй хаан харьцаагаа таслан би цэргийн аян дайн хийлээ.
(248) Чунгтугийн бүслэлт сэтлэлтийг эхлүүлэв.
(247) Цавчилын давааны хориглолтыг тулав хэмээн Зэв хэлэв, /даваа хориглолттой байсан тул төлөвлөгөөг өөрчилсөн байна./
(275) Бури Гүюүгтэй ийн хэлэлдэн эв үгүй тарав /энэ байдлаар ярьсан ч эвээ олсонгүй салав.
(205) найман морь дээрэмдэжү
(163) одоо би улс иргэнээ авран буцаан авав
(65) охин хүүхдүүд маань өнгө үзэгдьюү /үзэсгэлэнгтэй харагдана/
(113) тэнгэр газрын хүч нэмэгдэж
(102) Чилүдэйгээс Гурван Мэргид Өэлүнийг авах одсон хэмээн хэлэв
(277) Мэнггэй, Жангги … Дэврэх тогооны дэлхий шанага болон амирлигулагажу
(71) урьж үл угтахуй мөртэй чи /чи бол уригдахгүй байх дүрэмтэй/
(156) Татарын Их Чэрэнгийн Есүй нэртэй охиныг авсан хүргэн хөвгүүн билээ би
(136) Жүрхин тийн хийгдэбэ /Жүрхин тийнхүү хийснийг бид туулав/
(131) хэр тийн хийгдэн билээ бид /ийм зүйлийг бид хэрхэн гэтлэх билээ- ямар зүйлд бид учираад байна даа/
(73) тэр үйлд би өртөв, тулгарав
(255) Хийхийн тулд ямар зүйлийг бид туулах, гэтлэх хэрэгтэй болох бол /ямар зүйлд бид учраад байна вэ/
(97) энэ түүнд тохиоход баригдан, цохигдохоосоо айхдаа

2. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Пассиенс нь эс тусах үйл үгийн үйлийг гэтэлдэг хүн (магадгүй ямар нэгэн амьд биет эсвэл обьект гэх мэт) байдаг. to come хэмээх үгнээс жишээ аван үзэхэд: ийм үйл үг эсвэл өгүүлбэрийн ерөнхий утга нь хэн нэгэн хүн ирээд нөгөө хүн нь үүнээс тухгүй байдалд орж, түүнийг хүсэлгүй ч гэтлэх хэрэг гарч байна гэсэн санааг тусгадаг.

“Нууц Товчоо”-нд эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр олонтаа тохиолддог:

Үйлийн эзний хэл зүйн хэлбэрийг ярихаасаа өмнө үйлийн эзэнгүй жишээг дурдах хэрэгтэй:

Жишээ:

(245) Отгичин түүний элч Сохор жанчуулан, явган ирэхэд тавгүйтэж
(93) гэнэт хүрч очиж
(155) энэ зүйл Есүгэн Хатны өгүүлсний дагуу болохыг үзээд Чингис Хаан үүнийг ойндоо тогтоон (харгалзан үзээд) Есүй Хатныг аван дэргэдээ суулгав
(91) Харуй бүрийгээр явсан тэдгээр хүмүүс зогсон хоцоров
(161) Онг Ханы байдлыг үзээд үгүй болдажу /цэргийн хүрээг үзээд алга болов/
(247) буцаж яваад /хүлээж байсан хүмүүс алга байхад хайж явсан/ Хятад цэргүүд “элдье” хэмээн хэлэлдэв.
(181) Би дундуур нь орсон тул надад жөтөөрхөх Сэнгүм анд намайг элдэн мөшгив /орсонд атаархахдаа …/
(72) хүн чанар нь гээгдсэн тэд /орхин өөр газар одсон тэднийг хүн чанараа гээсэн болох нь тодорхой болсон гэсэн санаа гарч байна/ Өэүн эхийг, эх хүүхдүүдийг орхин одохуй
(73) тэдний хүнээ байсныг мэдээд таны сайн эцгийн хураасан бидний бүх иргэд үүнээс сэргийлэн энэ замаар ажиллаж эхлэв
(74) Тайчуудын нөхөрийн ёсыг умартан одохыг туулсан Өэлүн Үжинг эх хүүхдийн хамтаар, нялх үрсийн хамтаар нүүдэлчний нутагт хөсөр хаян одсоныг гэтлэн
(265) энэ аргаар ярилцсан миний бие хэлэлцээрт хүрсэнгүй тул Сартуул иргэдийн эсрэг дайлаар мордохоор болов /миний зарчмаар хийгдээгүй тул/
(136) Жүрхинийг зургаан өдөр хүлээсний эцэст ирэхгүйг нь мэдээд /бидний хүлээлт нуран унасанаар тэднийг дайсан мэт үзэхээр болов/

Ерөнхийдөө, идэвхгүй бүтцэд байгаа эс тусах үйл үгтэй холбогдон хоёр онцгой тохиолдол бий болж болно: 1. эс тусах үйл үгийн үйлийн эзэн нь өгөх оршихын тийн ялгалд байх бөгөөд хөндөгдөж байгаа хүн нь заахын тийн ялгалын хэлбэрт шууд тусагдахууны үүргээр илэрсэн байна. 2. эс тусах үйл үгийн үйлийн эзэн нь нэрлэхийн тийн ялгалд байх бөгөөд ийм бүтэц нь шууд хөндөгдөж байгаа хүн (эсвэл обьект) хэмээн тодорхойлогдох гишүүнгүй байдаг.

1. Шууд обьекттэй эс тусах үйл үг

Пассив өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн (үйлд өртөгч/шаналагч) нь мэдээж хэрэг нэрлэхийн тийн ялгалд байна. Идэвхгүй үйл үгийн үйлд шууд өртөгч хүн нь заахын тийн ялгалд байна. Хэлэлцэж байгаа обьект нь хэний ч өмч биш байгаа тохиолдолд энэ нь энгийн заахын тийн ялгалд байна. Обьект нь /шууд өртөгч биш/ пассиенстай холбоотой байх тохиолдолд энэ нь биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй байна. Энэхүү этгээд нэр томъёог илүү тодорхой болгохын тулд үүнийг дараах өгүүлбэрт харъя: I was broken my cart, cart (Монгол хэлнээ заахын тийн ялгал) гэдэг нь шууд өртөгч /эвдэрсэн зүйл нь cart-тэрэг учир/ бөгөөд I am нь эвдрэлийн шууд өртөгч бус /би эвдрээгүй, эвдрэл надад шууд учраагүй хэдий ч энэ мэдээж хэрэг надад таагүй байдал үүсгэсэн нь тодорхой/. Үйлийн жинхэнэ шалтгаан дурдагдахад үүнийг өгөх оршихын тийн ялгалаар илэрхийлнэ. Үүний үр дүнд I was broken my cart by him өгүүлбэрт by him-түүгээр гэсэн өгөх орших нь миний тэрэгний эвдрэлд надад өртэй гэсэн санаа гарч ирж байгаа болно.

А. Эс тусах үйл үгэнд захирагддаг энгийн заахын тийн ялгал:

(144) тэдний таран бутрахыг үзээд Онг Хан Жамухыг Аргун голыг уруудан хөөв
(244) эх хилэгнэж, би айж байна.

В. Биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй заахын тийн ялгал:

Биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй заахын тийн ялгал илүү олон таарна.

Жишээ:

(101) Өөрийн тэрэгний тэнхлэгээ эвдэрснийг үзээд
(158) Олом нь тасран тэрээр тэндээ баригдлаа
(128) Зүчи Дармала өөрийн морио буцаан хулгайлахаар явахад түүний дагалдагчдийн зүрх нь хүрсэнгүй.

С. Үйлийн эзний өгөх оршихийн тийн ялгалд хэлбэржих нь

Идэвхгүй эс тусах үйл үгийн үйлийн жинхэнэ эзэн эсвэл шалтгаан нь өгөх оршихийн ийн ялгалд байдаг. Сүүлийнх нь болсон үйлд хариуцлага хүлээх хүнийг заадаг.

Жишээ:

(111) хэн миний халх болох вэ
(111) хэнээр би хүрээлүүлэх вэ

2. Өөрийн субьекттэй эс тусах үйл үг.
Эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр нь заримдаа үйлийн эзнийг заах нэр үгийг нэрлэхийн тийн ялгалын нөхцлөөр хэлбэржүүлдэг. Жишээ нь өвчин хүртэжү-өвчинд нэрвэгдэж. Энэ нь нэрлэхийн тийн ялгал боловч нэр үг нь төгсгөлийн n-ийг хадгалж үлдэж байгааг баримтаас харахад тэг хэлбэртэй ордоггүй тохиолдол байгааг харуулж байна. Ийм бүтцэд пассиенс нь үйлийн эзний гүйцэтгэж байгаа үйлдлийг гэтлэж байна. энд өвчин хүртэжү гэсэн жишээг авч болно. Өртсөн хүнд хэн ч өвчин өгөөгүй бөгөөд үнэхээр ч үйл өөрөө тохиолдоход эсвэл тусдаа үйлдэл хийж байгаа хэн нэгнээр хийгдэж байгаа тохиолдолд нэрлэх тийн ялгал үргэлж тохиолдож байна.

Жишээ:

(194) харуулын энэ мэдээ Таян Хаанд хүрэв
(272) Өгөдэй Хаан өвчинд өртөж
(196) Чингис Хаан наранд буцаж байгааг үзэж хоноглов
(173) суманд өртсөн тэрбээр цус нь бүлэгнэхийг туулав /ийм шаналалыг гэсэн утгаар/
(132) Алтан Хаан Татарын Мэгүжин Сүүлтийн иргэд гэрээнд/эвсэлд нэгдэхгүй байгааг үзээд
(249) чиний хүн ирэхийг үзээд сүр хүчнээс айлаа.

Дээрх хэлэлцүүлгээс үндэслэн тусах болон эс тусах үйл үгийн аль аль нь идэвхгүй хэлбэрийг бий олгодог гэсэн дүгнэлтийг гаргаж болох нь.

Тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр нь 1. Жинхэнэ/үнэн идэвхгүй хэлбэр (хэвтүүлд баригдав) 2. шаардлагатай, магадлалын идэвхгүй хэлбэр (хэр умартагдаху-хэрхэн мартагдана вэ?) 3. шууд бус идэвхгүй хэлбэр (иргэн улсаа дайлуулав би)

Эс тусах идэвхгүй хэлбэр нь дараах тохиолдлуудад илэрнэ: 1. идэвхтэй тусах үйл үгийн өмнөх үйлт нэр хэмээгддэг туслах үйл үгийн идэвхгүй хэлбэрээр (барьжу ирэгдэжү-баригдан ирж) 2. шардлагатай байдлын идэвхгүй хэлбэр (үл хуримлан мордов-хурим найргүй орхихоос аргагүй болов) 3. Шууд бус идэвхгүй хэлбэр (зургаан өдөр хүлээсэн бид тэдний ирэхгүйг үзэв)

Эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр заахын тийн ялгалаар захирч болдогийг харуулж байна. (тэдний тарж бутрахыг үзэв).

Үүнээс нөхцөлдөн үзэхэд тусах болон эс тусах үйл үгэнд бага зэрэг л ялгаа байна. Тиймээс идэвхгүй хэлбэр гэсэн нэр томъёо нь эргэлзээтэй болж эхэлж байна. Энэ нь пассиенс үйлэнд (тэр баригдсан) шууд өртөх, эсвэл шууд бусаар хөндөх, эсвэл пассиенсийн хүслийн эсрэг хөдөлдөг, пассиенсийн үйлээс хамаардаггүй субьектийн (ахдаа алагдах) үйлийг хэлдэг байна. Монгол хэлний эс тусах үйл үг нь Энэтхэг-Европын хэлний эс тусах үйл үгнээс тун өөрөөр аягладагаас (хаан зарлаг болба-хаан хэлэв; Есүгэй ах өрөө эвдэмүү-зүрхэндээ тултал шаналав) зарим талаараа өөр байна. Нөгөө талаар тусах идэвхтэй үйл үг нь эс тусах маягаар аягладаг байна (тэнгэрийн нэрээр/тэнгэрийн нэрийг барин).

11 Comments on “Монголын Нууц Товчооны Хэлний Идэвхгүй Хэлбэр (үйлдэгдэх хэв)

  1. sain bnuu?bi solongost surdag oyutan yumaa nadad mongoliin uran zohioliin tvvhiin talaar material heregtei bnaa.olj ogch tuslana uu? yaraltai 12 sariin 3nii dotor .angli hel yumuu solongos hel deer baival bvr ch sain bnaa tusalj ogoorei bayrlalaa

  2. би сайн мэдэхгүй байна. чухам чмар материал хэрэгтэй талаар түүхийн талаар гэвэл олон ном байдаг. Солонгос хэл дээр бол мэдэхгүй юм байна. Хүмүүс олвол энэ хүнд туслана гэж найдаж байна.

  3. Uuchlaarai neg nomnii talaar asuuh gesen yum! Ann Golon&Serg Golon gesen 2 hvnii hamtarsan zohiol (France) ner n “Vzesgelent Angelica” geed mongold minii medej bgaagaar 2 boti n orchuulagdsan niit 9 boti bdag ! Ug n bi net uhaj bgaad orosoor bvgdiig n olson daanch helhelhel harin angliar bol ug n jaahan oilgodog yumaa gehdee angliar daanch olddoggvi ee! Hervee ta bvhen ene nomiig meddeg bol 3-aar botios n angli heldeer n olj ogch tuslaach Hervee unshaagvi bol unshaarai gej zovlomoor bna gaihaltai nom shvv!!! hariu bichne gej naidaj bna

  4. Хамгийн сүүлд орсон нийтлэл тодорхой хэмжээгээр чиний хаж байгаатай холбоотой байх гэж найдаж байна.

  5. hi nadad ene sudalgaanii material mash taalagdaj bna but nadad nuuts towchoonii olon toonii nokhtsoliin tukhai heregtei bi sedweer kursiin ajlaa hj bga yum

  6. би оросод сурдаг юмаа энэ мэтийн судалгааны материалуудаар их дутагддаг\монгол хэл дээр\ та бүхэнд баярлалаа. ардын аман зохиолын талаар нийтлэхийг хүсч байна

  7. sain bnu ? mongol helnii uildegdeh hev .r diplom bichih gsen yumaa gadaadad bdg bolohoor material oloh ih hetsuu yumaaa.
    uildegdeh heviin tuhai delgerengui material bna uu?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *