
“Торонд буй шувууд яагаад дуулдагийг би мэднэ” … Данбар
Түүний хэлсэн дээрх үг ямар ч тайлбараас илүүтэй Пол Лоренс Данбарын ээдрээтэй шаналалыг бүрэн дүүрэн илэрхийлж чадах юм. Өөрийн шүлгээ олонд хүргэхийн тулд тэрээр өөрийнх нь амьдарч байсан үеийн сонголтын хяхал хавчилт болон үзэл бодлын дундуур “дуулах” хэрэгтэй болдог байсан биз.
Америк үндэстний хэмжээнд хүрч, үндэсний хэмжээнд танигдсан анхны Африк гаралтай Америк зохиолчдын нэг болох Данбар нь Кентакигаас ирсэн боол бөлгөө гэр бүлээс гаралтай нэгэн байжээ. Боолчлолыг халах тухай Линкольн Ерөнхийлөгчийн тунхаглал гарахаас өмнөх үеийнхэний шууд үр удам болохоор түүний хувьд уран бүтээлийн сэдэв нь “далай тэнгис” адил цалгилж байсан биз.
Охайо мужийн Дайтон хотын ахлах сургуулийнхаа цорын ганц Африкийн Америк сурагч байсан. Тэрээр сурлагаараа гоц ялгаран гарч, сургуулийн сонингийн редактор хийн ангийн дарга хүртэл болж явжээ. Гэсэн хэдий ч, сургуульдаа гаргасан амжилтыг нь үл харгалзан насанд хүрэгчдийн ертөнц түүнийг өөрийгөө харуулахад төдийлөн нааштай хандаагүй бөлгөө. Өөрийнхөө арьсны өнгөөс шалтгаалан сонин эсхүл төрийн албанд алба хашиж чадахгүйд хүрсэн тул тэрээр долоо хоногийн 4 ам.долларын цалинтай цахилгаан шат ажиллуулагчийн ажил хийдэг байсан байна. Ажлын шаардлагаар цахилгаан шатны дуудлага хооронд өөрийнхөө бүтээлийг туурвидаг байсан байна.
Данбар өөрийн яруу найргийнхаа анхны боть болох “Oak and Ivy”-гаа мөнгө зээлэн хэвлүүлсэн байна. Хоёрдахь боть болох “Majors and Minors” нь 1895 онд хэвлэгдэжээ. Нөлөө бүхий шүүмжлэгч, зохиолч Виллиам Дийн Хөүэлс түүний бүтээлийг таашаан тойм өгүүлэл бичих тэр нэгэн өдөр өөрийгөө алдарт хүрсэнээ мэдэрсэн гэдэг. Данбарын цухалдал, цөхрөлтэй холбоотойгоор, зохиолчийн онцгой чадвараа гаргасан шүлэгнүүд нь бус харин ч “эвдэрсэн хэлэн доторх жингэнээн” хэмээн өөрийнх нь хэлдэг харуудын “аялгуу” (диалектик)-гаар бичсэн шүлэгнүүд нь олонд илүүтэй хүрчээ.
Бид баг зүүдэг
Хацар халхалж, харц бүдэгрүүлсэн
Хуурмаг дүрээр жуумалзах багийг бид зүүдэг.
Хүний хуурмаг зангийнхаа төлөөс болгон
Урагдаж – цусаар уйлсан зүрхнээс ундрах,
Утгагүй – үй олон үгсээр дүүрэн амаар бид инээдэг.
Шүүрс алдан, нулимс дуслуулах бүрийг тооцоход
Шамбал өөрөө цэцэн мэргэн байх ёстой гэжүү?
Хэрэггүй дээ, халхаа зүүн байх ахуйд
Харуул! Тэдэнд биднийг!
Бид инээлдэх авч, Агуу Христ танд тэр нь
Багтарсан сэтгэлээс огших бидний бахираан л байна.
Бид дуулалдах авч, өлмий доорхи хөрс маань
Бээрээс бээрт сунайх балиар балчиг л байна.
Гэсэн ч ертөнц өөрөөр зүүдлэг дээ
Гивлүүрээ бид зүүчихсэн хойно.
***************************************
We Wear the Mask
WE wear the mask that grins and lies,
It hides our cheeks and shades our eyes,—
This debt we pay to human guile;
With torn and bleeding hearts we smile,
And mouth with myriad subtleties.
Why should the world be over-wise,
In counting all our tears and sighs?
Nay, let them only see us, while
We wear the mask.
We smile, but, O great Christ, our cries
To thee from tortured souls arise.
We sing, but oh the clay is vile
Beneath our feet, and long the mile;
But let the world dream otherwise,
We wear the mask!
сайхан шүлэг. Данбарын бичсэн энэ гайхамшигтай рондог Америкчууд ихээр үнэлдэг юм билээ.
Санал хэлэхэд : шамбал, гивлүүр хоёр ерөөсөө зохицохгүй үг сонголт болсон юм шиг санагдаж байна. The world – ертөнц, дэлхий, хорвоо, орчлон гэсэн санаа болохоос шамбал биш шүү дээ. Буддын шашинд голдуу хэрэглэгддэг шамбалын тухай ойлголт нь эгэл хорвоогийн тухай ойлголттой огтхон ч огтлолцохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс нь дор нь хэлэх байх аа.
Мөн гивлүүр гэдэг үг ч буруу сонголт юм шиг санагдлаа. Гивлүүр болоод баг хоёр ч бас зориулалт болоод хийц, агуулгын хувьд огтлолцохгүй эд зүйлс шүү дээ.
Миний л санал шүү. Болгоож уншина биз ээ.
сайхан бүтээлч тойм байна. өөрчилчихөөр жаахан эвгүй юм. энэ хэвээр нь байлгаж хүнд хүргэчихээд тэгж байгаад засварлая. Шамбалын хувьд санал нэг байна. Би зүгээр л толгой холбох зорилгоор сонгосон сонголт бөлгөө.
Гивлүүр ч мөн адил, давталтаас зайлсхийсэн юм гэхдээ эдгээрийг чинийхээр өөрчлөх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаагаа хэлэхгүй өнгөрч болохгүй нь.
эвгүй гэдэг нь алдаагаа баллах гэсэн гэнэ сэтгэл шиг болчих вий гээд, мөн дараагийн уншигчид чиний зөвлөгөөний үнэнийг харахгүй өнгрөчих ви гэсэн санаа юм
Яруу найраг энээ тэрээ юмны тал дээр маруухан учир ямар үнэлгээ өгөхөө сайн мэдэхгүй л юм. Ямар ч байсан танин мэдэхүйнхээ хувьд ийм нэгэн нөхрийг мэдээд авлаа. Талархах нь зүйтэй байх.
Минийхээр орчуулгын (шүлгийн) утга сайхан л гарч. Надад лав таалагдлаа.
Гэхдээ: “Хэрэггүй дээ, халхаа зүүн байх ахуйд
Харуул! Тэдэнд биднийг!” энэ хэсэг л харин эргэлзээтэй эсвэл ойлгомжгүй гэхиймүүдаа.
Харин төгсгөлийн хэсгийн хэдэн мөрүүд бүрэн дүүрэн тухайн хүнд төрсөн гуниг, зовлон, тэяьчадал мэдрэгдэж чадлаа.
Мөн дээрх хүний хэлсэн хоёр үгийн сонголтын “шамбал” нь л гэхээс “гивлүүр” энэ тэр нь бол төсөөллийг илүү хүчтэй буулгаж чадаж байгаа мэт санагдлаа.
За за өглөө сэрээд сайхан л зүйл олоод харчихлаа.
шамбал гэхээр агуа хүмүүсийн сүнс шарил бунхан бас бурхадын чуулдаг газар гэж ойлгоод байдгшт…тэхээр хүний хорвоо, орчлон дэлхий л лав биш шиг байгаан…миний бодлоор бичкэн бичкэн засвар хийчихвэл амнаас урсаад уншигдах сайхан шүлэг ба сайн орчуулга болсон байна…
тэр бичкенүүдээ хийгээд өгөөч?
чи өөрөө хийвэл сүртэйн бишүү…