Uncategorized

William Butler Yeats – Уиллиам Батлер Ийтс (1865-1939)

Түүвэр шүлгүүд, Түүвэр жүжгүүд, Өөрийн намтар

Шекспир, Жофрей Чосерооос гадна Англи, Америкийн уншууштай цөөхөн хэдэн яруу найрагчдын нэг бол яах аргагүй Ийтс юм. Мэдээж хэрэг Ийтс тэрхүү найрагчдын дундаа дундаж нэгэн ч биш юм.

Ийтс бол бэрхшээлийг уншигчдад хүргэдэг. Өөрийнх нь бисэн бүтээлийг бүхэлд нь уншаад үзэхэд тэрээр хангалтгүй сэтгэл ханамжаа хуваалцдаг өөртөө асуудалтай зохиолч юм. Тэрээр зүгээр нэг яруу найрагч ч биш. Түүнд өөр өгөгдөл бий. Түүний асар их хөдөлмөр бүтээлийн дотор шүлэг, жүжиг, дурсамж, эссээ, уран зохиолын судлагаа, ардын болон шидэт үлгэрүүд, нууцлагдмал гүн ухаан, захидлууд, хэлсэн үг, илтгэл, Софоклоос орчуулсан орчуулгууд бий. Гётёгийн нэгэн адилаар түүний туулсан урт амьдрал олон тооны хувирлыг (evolution) туулсан байна. 1940 онд ттуурвисан Last Poems and Plays (Сүүлчийн Шүлэгс, Жүжгүүд)-ийн зохиолч  болон  1889 оны The Wandering of Oisin (Ойсины Тэнүүлчлэл)-ийг зохиогч залуухан Кельт мөрөөдөгчийн хооронд асар том орон зай бий. Энэхүү орон зайг хоорондоох гүүр болсон уншигч нь Ийтсийг ихээхэн хэмжээгээр өөртөө мэдрэх боложтойгоос гадна түүний нээж олох болон дүрслэх гэсэн Ирландын талаар оййлголттой болж чадах юм.

Тийм ч учраас нэг боть – түүний “Өөрийн Намтар” –ыг нь унших хэрэгтэй. Энэхүү бүтээл нь 1902 оны үеийн түүний дурсамжууд, 1909 онд хөтөлсөн өдрийн тэмдэглэл, 1909 онд өөд болсон Ирландын шилдэг жүжгийн зохиолч Синжийн (Synge) талаарх тэмдэглэлүүд болон 1923 онд Нобелийн шагнал авахаар Шведэд очсон тухай дурсамжуудыг багтаасан болно.

Ийтс өсөж томрох тусам өөрчлөгдөж, гүнзгийрч байсан: түүний амьдрал түүний бодсоноос ч илүү эгэл бус байсан. Бид цөөн хэдэн нөлөөллийг тодорхойлж болох юм. Үүнд: Слиго гүнлиг дэх түүний сайхан бага нас; Английн Романтик  яруу найргийг уншиж байсан цаг үе; түүний өөрийнх нь манлайлсан Ирландын уран зохилын сэргэн мандалттай хамт Ирландын нууцлаг домог – ардын аман зохиол; байгалийн нууцлаг, ер бусын үзэгдэлд итгэх гүн ухаан, нууцлаг ид шидэнд итгэх итгэл, сүнсэнд итгэл итгэл, одон орон;  Энэтхэгийн гүн ухаан; учир утгагүй 20 жилийн хайртай явсан Мауд Гонне хэмээх Ирландийн үзэсгэлэнт хувьсгалч эмэгтэй; сүнстэй холбоо тогтоогч түүний эхнэрийн сэтгэл зүйн хүч.

Түүний бүтээлч амьдралын гол хөдөлгөөн нь эмзэг нарийн, зөвлөсөн, бүрхэг, тойруу байсангүй харин түүний залуу цагийн яруу тунгалаг найраглалаас эхлэн түүний хожуу үеийн хатуу, нягт, хураангуйлсан, оюунлаг, чанд тэчъяадалтай, дийлэнхдээ бүрхэг тойруу болж ирсэн байна.  Энэхүү өөрчлөлт нь “1913 оны 9-р сар” хэмээх шүлэгэнд байх “Романтик Ирланд үхэж, үгүй болжээ”гэсэн мөрнөөс харж болох юм. Ийтсийн хөгжил яг Уордсуортынхтой ижил хүн болон уран бүтээлчийнхээ хувьд агуу болж ирэн юм. Түүний энэхүү хувь хүний өсөлт нь гүн гүнзгий зөрчилөөр тэжээгдсэн энэ нь зөвхөн хувь хүний бус илүүтэй улс төрин болон нийгмийн шинж чанартай зөрчил байсан бөгөөд  тэрээр бидний дэлхийн (өөрийнх нь дүрсэлснээр. орчин цагийн энэ гутамшигт түрлэг) ихэнхийг нь үзэн ядаж, үүгээрээ өөрийн язгуурлаг хилэнгээ тэжээдэг байсан гэж хэлж болох юм. Түүний оюун санааны хадлага нь язгууртны (бүр феодал шинжтэй), нууцлаг, билэг тэмдэгийн шинжтэй. Гэхдээ түүний тэрхүү билэг тэмдэгчлэл нь түүнд ихээр нөлөө үзүүлсэн Блэйк шиг галзуу гэмээр хувь хүнийх биш хэдий ч тэднийг түүний хийсэн бүтээл, амьдралын талаарх тодорхой мэдлэггүйгээр ойлгох боломжгүй юм. Гэсэн хэдий ч уншигчид түүний бүтээлээс уншиж эхлээд төөрөлдөж, дараа нь эгдүүцэж, бүр сүүлд нь дайсагнаж эхэлэх гээд байдаг талтайг хүлээн зөвшөөрөхгүй байж боломгүй санагдана.

Ийтсийн бүтээл нь ихэвчлэн түгээмэл буюу ард нийтийн мэдрэмжээс хол, хүний нийгмийн биш ч юм шиг, түүний ертөнцийг ойлгох цөөн хэдэн хүнд тайлагдахаар учир битүүлэг бөгөөд балар эрт цаг үеэс ургуулсан буюу Дорнын ч гэмээр эсвэл бүр түүний өөрийн бодож олсон ид шидийн ертөнцийн тогтолцоо эсвэл Ирландын домогоос амилуулсан гэмээр хачин жигтэй дүрслэл, ургуулалтаар дүүрэн байдаг. Гэхдээ түүнтэй ойр үзэл бодолтой хүмүүст Ийтсийн бодит байдалд ихээхэн ойр байдаг гэдгийг ямар нь элдэв нэмэлт тайлбаргүйгээр мэдэрдэг. Тэрээр зөн билэгтээ хөтлөгдсөн нэгэн байж болно, гэхдээ ямар ч тохиолдолд хий төөрөгдөлдөө хөтлөгдөөгүй нь бүтээлээс нь тодорхой байдаг. Түүний нас тогтсон цагтаа бичсэн бүтээлд маш чанд эмэгнэлтэй харуусал илрэн гарсан байдаг:

Харанхуйн аглагт юу ч гэрэлтсэн
Хүний “уярсан”* зүрх хангалттайг хүртсээн.

Түүний билэг оюун хүүхэд, өсвөр насныханд, өөдрөг үзэлтнүүдэд эсвэл аядуу тайван байдлыг эрхэмлэгчид буюу тааламжтай өрнөлтэй зохиолд дурлагчдад л лав зориулагдаагүй:

Энэ бүх шатны эхлэлд байх сэмэрхий, шивэрхий
Элэгдсэн дэвсгэр дээр элгээрээн би хэвтэх болж байна.

“Under Ben Buiben” хэмээх түүний сүүлчийн шүлэгнүүдийнх нь нэгийнх нь сүүлчийн мөрөнд тэрээр өөрийн илэрхий бардам байдал, өөрийнхөө оюун санааны язгуурлаг байдал, өөртөө харуусах түүний айдасаа нэгтгэн гаргасан байдаг. Өөрийн булшны чулуундаа зориулан үлдээсэн үгэндээ:

Өнгөлсөн гантиг, нэгэн хэвийн үгсийн хэлхээгүй
Ойрх газраас бэлтгэсэн шохойн чулуун дээрх
Өөрийнх нь зараалаар дараах үгсийг үгтээв:

Амьдралд, үхэлд ч
Хүйтэн харц чулууд.
Морьтоон; бүү саат!

* ган хат болд уярч зөөлөнсөн гэсэн санаа болой

3 Comments on “William Butler Yeats – Уиллиам Батлер Ийтс (1865-1939)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *