Алив зүйлсийн ахуй чанарын тухайд
Лукрецийн талаар бид үнэндээ бараг юу ч мэдэхгүй. Бусад ном зүйн мэдээ сэлт нь хэтэрхий хожуу үеийнх агаад итгэхэд бэрх байдаг. Зарим судлаачид түүнийг МТӨ 94 онд төрж харин МТӨ 54 эсвэл 51 онд таалал төгссөн гэж үзсэн. Христийн шашны үүслийн эхэн үед түүнийг шашны дайсан хэмээн үзэж байснаас болж түүнтэй холбоотой түүх мэдээ, баримтыг хэргээр устгаж үгүй хийсэн байх магадлалтай юм. Ямар ч байсан тэрээр МТӨ 1-р зууны дундуур бүтээлээ туурвиж байсан байна.
Уламжлагдан ирсэн үүх түүхээс үзэхүл тэрээр хайрын бэлдмэл хүртэн солиорсноор өөрийн амьдралаа өөрөө төгсгөл болгосон хэмээн дурдсан байдаг. Энэхүү хүчирхийллийн талаарх тэмдэглэлийг түүний өөрийнх нь бичсэн гайхалтай агуу бас хачирхалтай этгээд шүлэг болох De Rerum Natura (буюу алив зүйлсийн/ертөнцийн ахуй чанарын тухайд)-ийн дотуур урсах тэчъяадалын оргилолт мэдрэмжээр дамжуулан шүүн үзэхэд нэг их зөрчилддөггүй ажээ.
Философийн (гүн ухааны) шүлгийн түүхийг эхлүүлэгч, анхдагчийн хувьд тэрээр Эпикурын физикийн талаарх мэдээллийн эн тэргүүний эх сурвалж болдог.
Өнөө үед бид бодит болон ухамсрын ертөнцийн талаарх тайлбараа зургаан “хөлтэй” шүлгээр илэрхийлдэггүй. Гэсэн хэдий ч “сонгодог” эрт цаг үед шүлэг нь зааварчилга, суртал ухуулгын үүргийг гүйцэтгэж байсан аж. Лукрецийн шүлэг бол ердөө л яг ийм хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэсэн байна.
Түүний араншин нь яг л байгалаас заяагдсан төрөлхийн шинжтэй. Тэрээр бахархалтайгаар нотолсончлон өөрийн шүлгийн системээ Герегийн Эпикурус (Epicurus, МТӨ 341-270 он)-ээс зээлдсэн бол харин Эпикурус өөрийн онолынхоо тодорхой хэсгийг өмнөх үеийнхээ сэтгэгчид болох Демокритус (5-р зуун) болон Леусиппус (МТӨ 460-370 он)-ийн үзэл санаанаас гарган авсан байна. Эпикурын философийн хэлэнд орчин цагийн бидний хэрэглэж заншсан хэлц, хэллэгтэй ижил төстэй зүйл тун бага. Таашаал (буюу илүү оновчтойгоор хэлбэл огт шаналангүй байх) нь хамгийн эрхэм дээд. Таашаалын ёс зүй нь мэдрэмжийн баримт нотолгоонд оршдог. Эпикурын санал болгоод байгаа тэрхүү таашаал нь эгэл даруу амьдрал дахь тэнгэрлэг сэтгэлгээ, ухамсараас урган гарч байдгаараа сонгодог коммунзм ч байж болох талтай.
Хүний амьдралд тохиолдох ер бусын үзэгдлийн нөлөөллийг үгүйсгэдэгээрээ Эпикур нь дэлхий ертөнц, түүнд орших аливаа биет нь сайжруулсан боловч чимээгүй материйн атомын нэгдэл, холбоосны үр дагаар л хэмээн үзсэн байна. Лукреций энэхүү материализмыг системтэйгээр, эмх цэгцтэйгээр, аливаа бүх зүйлсийг атомын түвшинд нь үзэгдэх байдлаас эхлээд мөн чанар хүртэл нь тайлбарласан байна. Тэрээр Бурханы ертөнцийг хоосон гэж үзсэн бөгөөд түүнийхээр бурхад бол оготоргуй мандалын хооронд оршин байх хүний талаар өчүүхэн санаа тавьдаггүй, юу ч хийддэгүй бүтээл-биет. Энэ талаараа тэрээр атейист. Тэрээр аливаа бүх зүйлсийн гарал үүсэл, араншин нь тэдгээрийг бүтээдэг атомуудын хөдөлгөөн хэмээн үзсэн байна. Чөлөөт сэтгэлгээ бол хэсэг атомын “товойлт”-ын үзэл санаа бөгөөд бүхнийг “индүүдэх” ерөнхийлсөн үзэл санаа зарим тохиолдолд хэнээрхэлд үүссэн завсарлага. Лукрецийн хувьд сүнс/оюун санаа нь биедээ үхдэг. Тэрээр хүн төрөлхтөнд мухар сүсгээс үүссэн айдасгүйгээр амьдрахыг уриалан зөвлөсөн байдаг. Алив зүйлсийн ахуй чанарын тухайд бүтээл нь асуудалд ухаалаг хандахыг уриалсан суртал ухуулга бөгөөд энэ төрлийн зохиол бүтээлийн анхных нь юм.
Лукрецийн “атом”-ын онол нь гараг ертөнцийн гарал үүслийн талаарх өмнөх үеийн Герегийн тайлбаруудаас хамаагүй үндэслэлтэй боловч түүний хэлж буй “атом” нь бидний мэддэг атомын онол бол бараг биш бөгөөд таамаглал байсан гэж хэлэх нь оновчгүй юм. Нөгөө талаар өнөөгийн бидний мэддэг антропологи, социологи, хувьслын онолын дийлэнхийг нь урдаас төсөөлөн хэлсэн байдаг нь сонирхолтой. Эрипидийн нэгэн адилаар бидний зуунд амььдарч байсан бол гэртээ чимээгүй суугаад бодолд авсан суух нэгэн байсан нь дамжиггүй.
Түүний шүлэг нь утга санааны хувьд ихээхэн сүлжсэн, хүнд бөгөөд физик болон одон орон судлал ч шүлэг яруу найрагт буухдаа бас хүнд шүү дээ. Гэхдээ тэрээр энэ төрлийн судлал, гүн ухааныг тун чадмаг буулгаж амжуулсан нь мундаг. Ойлгоход хүнд хэсгүүд үе үе таарах авч, түүний шүлгийн гоо сайхан, тансагийг мэдрэхийн тулд элгээр хэсгүүдийг ойлгохын төлөө хөдөлмөрлөх нь амттай гэж жигтэйхэн. Аливаа зүйлсийн бүрэн бүтэн төсөөллийг тархиндаа хадгалаад, нарийн зүйлчлэн, зарим тохиолдолд ой тойноос ч гарамгүйгээр дүрслэх Лукрецийн авъяас чадварын урсгал мэт хэллэгийг Дантегийн үе хүртэл л лав олж уншихгүй гэдэг дүгнэлтэнд судлаачид санал нэгддэг.
Виргилийн нэгэн агуу шад шүлгэнд “Алив зүйлсийн учир шалтгааныг мэддэг тэр аз жаргалтай” хэмээсэн нь магад Лукрецийг хэлсэнээс зайлахгүй. Алив зүйлсийн мөн чанарыг таних нь Лукрецийн тэчъяадал агаад домог, мухар сүсэгт хууртагдахгүй гэсэн түүний зөрүүдлэл, тэмцэлтэй түүний зүйрлэшгүй боловч хүчирхэг ур ухааныг уншигчидад тайлбарлан дөхүүлэх нь зүйтэй нэж болдож байна. Нарийн ширийн зүйлчлэл дээрээ буруу байсан ч гэлээ, оргүй хоосноос авч матери, оготоргүйгаас гараг ертөнцийг төсөөлөн босгох нь бол агуу том амжилт бүтээл шүү дээ эцсийн эцэст!
Монголчууд бид Лукрецийг “Философийн Толь Бичиг”-нээс цухас мэддэг агаад хуучин хомын дэлгүүрүүдэд зарагдаж буй “цэнхэр” номыг үзвэл түүний талаар унших боломжой авёч тун товчхон, илүү социалист материалист хачиртай нь унших болов уу. Харин эх хэлээр нь (Герег) унших хэтэрхий их хөрөнгө оруулалт (цаг хугацааны) тул англи болон орос хэл дээр эс сурввалжуудаг үзвээс сонирхолтой байх.