Uncategorized

Одиссей

Хомер. М.Э.Ө. 800 он

Одисейг Илиадын үргэлжлэл гэж хэлж болох юм. Энэ нь Тройг эзэлсний дараа Грекийн баатруудад тохиолдож байгаа адал явдлыг харуулдаг. Ялангуяа тэдний нэг болох Одисеус мөн Улисэс ч гэж нэрлэдэг Итакагийн Хаанд тохиодож буй адал явдлыг харуулдаг. Түүний гэртээ харих аяны 10 жилийн хугацаанд тохиолдож байгаа үйл явдлуудыг, түүний хүү Телемахусын аавыгаа хайж байгаа, түүнийг эзгүй байх үед тэвчээртэй эхнэр болох Пенелопийг эргүүлж байгаа эрчүүд, Улисэс эргэж ирж дайснуудаасаа цусан өшөө авч байгаа зэрэг сэдвүүд нь тэр цагаас хойшхи Жойсын “Улисэс” зэрэг олон зуун романд давтагддаг. Энэхүү түүх нь уншаагүй хүмүүст хүртэл хэдийнээ танил болжээ.

ОдисейИллиадын дараа Одиссейг уншихаар бид өөр ертөнцөд хөл тавих шиг л болно. Тэр ч бүү хэл энэ нь өөр сонсогдоно. Илиад нь зэр зэвсгийн чанга цуурайтах хангинаан адил бол Одиссей нь асар уудам тэнгис далай бүхий аянга цахилгаан эсвэл тэнгисийн сэвшээн шиг мэдрэмж төрүүлдэг.

Гэхдээ эдгээрийн ялгаа нь тун энгийн. Илиад бол эмгэнэлт зохиол. Энэ нь Өрнөдийн уран зохиолд олон давтагдах болсон энэ сэдвийг анхлан хөндсөн: өөрчлөгдөшгүй Хувь Тавиланд захирагдах дэлхийн өмнө хичнээн тэнгэрлэг хэдий ч хязгаарлагдмал болдог хувь хүний үнэн төрхийг гаргаж өгсөн. Гэтэл Одисей нь эмгэнэлт зохиол биш. Энэ нь бидний хязгаарыг бус харин ч боломжийг онцлон харуулсан байдаг. Үүний сэдэв нь үхлийн өмнө үзүүлэх эр зориг биш харин хүнд бэрхийн өмнө үзүүлэх ур ухааныг тусгасан байдаг. Мөн бас нэгэн агуу сэдвийг хөндсөн байдаг нь ухааны хүч юм. Гэсэн хэдий ч Одиссеус нь хангалттай эр зоригтой бөгөөд харин тэр нь оюун ухааны эр зориг юм. Тэрээр Ахилл шиг тэчъяадлын хувьд хэтрүүлэггүй, харин бидэн шиг хүний хэр хэмжээндээ байдаг дүр юм.

Одиссейн өнгө аяс нь илүү гэрсэг хүнийг харуулсан байдаг. Шидэт үлгэрт гардаг үзэгдлүүдээсээ илүүтэй бодит түүх мэт сэтгэгдэлийг уншигчдад төрүүлж байдаг бөгөөд үнэхээр ч энэ нь реалист болон адал явдалт зохиолуудын хамгийн анхных нь, магадгүй өнөөг хүртэлх хамгийн шилдэг нь байх.

Өнөөдөр бид үүнийг унших аваас толгой нь үргэлж ажиллаж байдаг онцгой нэгэн хүнд тохиолдсон адал явдлын хүүрнэл шиг санагдах байх. Одиссейн араншин нь Иллиадыг бодвол илүү амгалан. Мөн үүнийг унших уншигч таных ч гэсэн тийм байх нь лавтай.

18 Comments on “Одиссей

  1. hi ih goyo blogtoi yumaa. harin admintai herhen holboo barih gej haigaad olsongui. etsestee comment helbereer oruulj bna. plz contact back

  2. холбоо барих гээд шинэ хуудас нээсэн тул тэр хаягаар хандана уу :Д

  3. ene zohiol buren eheeree mash hovor baidag.Gehdee minii sinssonoor mongoliin tuv nomiin sand neg baidag gesen.gehdee neeh itgeed hereggui shuu humuusee baihgui ch baij magadgui[minii sonssonoor]

Leave a Reply to Apo Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *