
Өрнөдийн ертөнцөд болон Зүүн Азид Омар Хайяам нь шүлэгч, яруу найрагч хэмээн илүү танигдсан байдаг. Гэтэл Арабын ертөнцөд, ялангуяа Перс буюу өнөөгийн Иранд Омар Хайяам нь агуу математикч, одон орон судлаач хэмээн илүү ихээр хүндлэгддэг болохыг олон олон Иранчууд хэлдэг. Түүний шүлэгнүүд хүндлэл хүлээх авч тухайн цаг үеийнхээ өндөр боловсролтой хүн хэзээ хэрэгтэй цагтаа бага зэрэг засаж сайжруулаад зохиочих хэмжээнд л авч үздэг байж. (үүнтэй ижил авъяас чадвар дундад зууны үеийн Японы ордны шадар түшмэдүүдээс бас шаардагддаг байж). Омар Хайяам Англи хэлтнүүдэд болон бусад ертөнцөд хэрхэн агуу шүлэгч болон хувирсан нь бас ихээхэн сонирхол татна.
Шүлэгнээс нь эхлэх хэрэгтэй байх. Рубай (олон тоон дээр рубаяат) нь эхний, удаах болон төгсгөлийн сүүл нь холбогддог хоёр хос мөрөөс тогтсон богино шүлэг юм. Өрнөлийн болон бусад олон уншигчид Рубайяат нь Омар Хайяамын урт шүлгийн нэр хэмээн боддог боловч энэхүү үгийг “шүлгүүд” эсвэл “Дөрвөн мөртүүд” хэмээн амархан орчуулж болох юм. 1859 онд түүний шүлгүүдийг орчуулан гаргасан Эдуард Физжеральд гачигийг Перс үг хэвээр нь авах шийдвэр нь эх бүтээлийн “экзотик” шинж чанарыг онцлон харуулсан явдал болсон юм. Цаашлаад Омар Хайяамын зуу зуун “рубаяат” өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд уламжлалт Перс цуглуулганд эдгээр нь богино шүлгүүд нь нэгэн том бүл цүл мэт хэрэгдэхээр бичигдсэн байдаг. Эдгээр нь ерөнхий хүүрнэл эсвэл нэг нэгнээ дамжсан бүтэц ч байхгүй. Орчуулагчийн гоц авъяас шаардсан ур чадварын хувьд Физжеральд нь эх бүтээлийн гүн ухаан, гоо сайхан нь далд утгаар л илрэх эдгээр тархай бутархай боловч дөрвөн мөртүүдийг нэгэн урт, өөр хоорондоо холбоотой, нэг үргэлжилсэн утга санаатай, шүлэг болгон хөрвүүлжээ.
Эдуард Физжеральдийн орчуулсан Омар Хайяамын Рубайяатаас (тэр цагаас хойш олон удаа дахин орчуулагдаж, зарим тохиолдолд илүү оновчтой болсон авч энэ бүх оролдлогууд нь тийм ч тааламжтай болж чадаагүй байдаг.) Перс элементэд тулгуурласан Англи хэлэн дээрх гайхамшигтай шүлэгний онцгой нэгэн эрлийз шүлгийг харж болох юм. Тийм учир л энэхүү Рубайяат нь Өрнөдийн уншигчдад зохиогчийн өөр авъяас билгийг нь олж харах, мэдэх боломжгүй болгосон байх ч талтай. Монголын хувьд өрнөдийн судалгаанаас онгод орж сонирхсон боловч өөрийн аргаар “сайтар гэгч нь нэхэж” орчуулсан Орос хувилбараас ихээхэн тусгалаа авсан харагддаг. Энэ орчуулга нь Английн үе үеийн уншигчдад жирийн ардууд гэхээсээ илүүтэй яруу найрагчдад диваажин мэт санагдах дарс, сарнайн тансаг нутаг болсон, Перс гэхээсээ илүү Персийн гэсэн мэдрэмжийг бий болгочихсон байна. Тиймдээ ч манай уншигчдын хувьд хувь хүмүүс сонирхогчид гэхээсээ илүү хэл устай эсвэл яруу найрагчдын хувьд илүү мэдрэгддэг нэгэн “тэнгэрийн яруу найраг болон түүний бүтээл” мэт харагддаг болсон байна. Яг үнэндээ бол Физжералдийн орчуулсан Омар Хайяамын Рубайяат нь тэгэхээр (Омар Хайяамын эх бүтээлийн цуглуулгаас эсрэгээрээ) Палестины шүүмжлэгч Эдуард Саидын нэрлэсэнчлэн “Ориентализм”-ын эн тэргүүний жишээ байлаа.
Түүний “Ориентализм” гэдэг нь (Саидын хэлснээр) урлаг, уран зохиолыг бусдын нэгэн адил хүмүүс амьдарч, үхэж үргэдэж, цэцэглэн хөгжиж, зовж шаналж байдаг бодит газар оронг Европын фантази, мөрөөдөл болох Азийн соёлын тансаг, экзотик, романтик боловч үндсээрээ хуурамч дүр төрхийг бий болгоход ашиглах гэж үзжээ. Саидын энэхүү шүүмж, үнэлэлт нь үнэхээр тааламжгүй үнэн боловч бүхэлдээ худлаа бас биш юм. Ээдрээтэй асуудал нь гэвэл Омар Хайяам тэргүүтэй Персийн яруу найрагчид өөрсдөө тэрхүү төсөөллийн экзотик, анхилуун, нууцлаг ахуй байдлыг бий болгох өдөөхөд шүлэг, яруу найргийг ашигладаг байсан аж: тиймдээ ч энэхүү орчуулганд тэрхүү чанарыг бий болгосонгүй харин хадгалан үлдээсэн байна.
Омар Хайяамын Рубайяатыг тийм ч ихээр, өргөн дэлгэр уншихгүй байгаа ч түүний шүлгүүдээс олон хүмүүс иш татдаг. “Зүсэм талх, ваартай дарс мөн та” (Физжеральдийн тийм ч сайн оновчтой орчуулга биш гэсэн) Өрнөдийн уншигчид иш татсаар л байна. Гэхдээ энд ямар нэгэн зүйл буруу байгаад байх шиг санагдахгүй байна гэж үү??? Исламын нэгэн хатуу чанд баримтлал бол согтууруулах ундааг хатуу хорьсон байдаг. Гэтэл Омар Хайяам дарсны таашаалыг өдөөдөг нь яаж байгаа юм бол? Үүний хариулт гэвэл Ислам нь (өнөө үед нэлээд их болсон илүү хатуу, фундаментал хэлбэрүүдээс бусад нь) ерөни йдөө хүний сул доройгоосоо гаргах алдаа, эндэгдэл гаргахыг зөвшөөрдөг. Согтууруулах ундаа нь хориотой боловч зарим хүмүүс түүнийг хэрэглэдэг, учир нь тэдний хувь тавилан бүхэлдээ цорын ганц, хүчирхэг бурхны гарт байгаа тул бурхан түүнийгээ мэдэг гэж үздэг байна. Үнэхээр ч уламжлалт Исламын ертөнцөд яруу найраг, дарс хоёрын хооронд урт удаан, тогтвортой хэлхээ холбоо байсан. Оттоманы султанууд улс төрийн хуйвалдаанаас сэргийлэн кофены газруудыг хатуу чанд хянадаг авч уушийн газруудыг гэмгүй шүлэгчид, яруу найрагчдыг эргэлэхэд нь саад учруулахгүйгээр тайван орхидог байж. (Яруу найрагчид дарсыг уух, шимэлгүйгээр романтик, тэр ч бүү хэл тэнгэрлэг байдал, хайранд умбах гэж хэрэглэдэг гэсэн шашны, бурхны сургааль байдаг аж). Тиймээс Омар Хайяам амьдрал нь таашаалаар дүүрэн, бүрэн таашаах ёстой боловч нэгэнт бүгд бурхны таалалд, гарт байдаг учир хүн нэгэнт амьдралд хайртай болох аваас үхлээс эмээхгүй байх ёстой зэрэг бүрэн дүүрэн илэрхийллийг гаргахдаа энт дарс, сарнай, хайр дурлалыг бүтээлдээ хэрэглэгддэг байж л дээ.
Омар Хайяамын Рубаяат нь цаг хугацаа болон соёлын ялгаа алс хол орон зай – ангалыг холбосон гүүр мэт бурхнаас заяагдсан яруу найрагч болон гайхамшигтай чадварлаг орчуулагчийн хамтын бүтээл болсон ид шидийн мэт увдист бүтээл юм. Персийн математикч, Викториагийн үеийн Ориенталистын аль аль нь манай цаг үед болон хойшид таашаал өгөх эгшиглэх шүлгийн номыг бүтээжээ.
Хамгийн сонирхолтой нь одон оронч, математикч хэмээн тооцогддог түүний уйтгараа үргээн бичсэн рубаяат нь Английн Ориенталистуудын тусламжтайгаар Өрнөдийн хувьд Дорнын агуу романтизмын төлөөлөгч, онгод оруулагч нэгэн болж орхиж, харин Орос ах нар үүнийг энэ хэмжээнд нь хүлээн авч бидэнд импортлосноор бид энэ хүнийг мөн л Өрнөдийнхний адилаар яруу найрагч хэмээн ойлгох болсон ажгуу.
Шагдарсүрэн гуайн орчуулсан номыг уншсан таалагдсан. Гэхдээ орчуулга нь ямар болсоныг сайн мэдэхгүй байна л даа бусад хэл мэдэхгүй болхоороо хэхэ.
Өөрөө уншсан бол тэр номны орчуулгын талаар хэлээч
Тэр номыг хараахан харж амжсангүй л дээ. Энэ блог маань одоохондоо минйи хобби маягийн болохоор нэг их сайн хөгжүүлж чадахгүй л явна даа.
Omar Haiyam dars uusan hundagaa hezee ch erguulj tawidaggui, hagalj orhidog zurshiltai hun bsan gej unshsn yum bn,tuunii
Ертөнцийн эд эс бүхэнд
Ер бусын сайхан хүмүүний үлдэц бий
үсэн дээрх тоосыг ч нандигнаж яв
Үзэсгэлэнт бүсгүйн сэвлэг байсныг бүү март
gesen rubai ni sanaand orchihloo… bayarlaa,ene site ih taalagdaj bnaa, amjilt!!!