Uncategorized

Stray Questions: Дөлгөөн

n14100489_30510387_54041

Хэсэг хугацаанд завсарласны эцэст манай блогийн Stray Questions булан маань үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа намайг урмаар дэмжиж, санаагаар хурцалж байдаг эртний анд Баасандаваагийн Дөлгөөнийг урьж байна. Хоногийн 25 цаг ажилладаг болов уу гэмээр түүнийг манай интернэт хэрэглэгчид блогоор нь андахгүй байх. Африкийн ширэнгэ, Албионы арал, Шинэ-Английн гол мөрөн гээд түүнд яваагүй газар, гатлаагүй ус ховор. Эх орон, нутаг нэгтнүүдийхээ төлөө өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зориулахаар шийдсэн Дөлгөөндөө бидний асуултуудад зав гарган хариулсанд талархалаа. Дашрамд дурьдахад түүний хэсэг нөхдийн хамтаар орчуулсан Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал” ном удахгүй хэвлэгдэх юм байна.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

За сүүлд Кафкагийн Шүүх Хурал гээч номыг унших шив дээ. Үнэхээр ойлгосон гэж худлаа яриад яахав. Гэхдээ хүнд элдэвийг бодогдуулж, үнэндээ энэ амьдарлын утга учрыг, өдөр тутам хийж байгаа үйлдэл, зориж байгаа мөрөөдөл гээд олон зүйлийг эргэж харуулсан даа. Уг номон дээр гардаг ноён К.-ийн амьдрал шиг бидний амьдрал үнэндээ утгатай гэхэд хэцүү, бас байнга л дарамт нүүрлэж байдаг. Хамгийн амирлангуйгаас авахуулаад хамгийн “hectic” хүмүүсийн хэн ч амьдарлыг амархан гэж хэлж зүрхлэхгүй байх. Гол нь эдгээр бэрхшээл, зовлон, асуудал бүрд хүн зохицож шийдвэр гарган цааш урагшлах нь гоё юм даа. За ингээд цааш яриад байвал ч зөндөө л юм байна.

2. Интернэтэд өдөрт хэр их цагийг өнгөрөөдөг вэ? Үүгээрээ та цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна гэж үздэг үү аль эсвэл дэмий зүйлд зарцуулж байна гэж боддог уу?

Ажил дээрээ бол нилээд цагийг интернэтэд өнгөрүүлдэг. Гэртээ бол ихэнхдээ зурагт интернэтээс хол байхыг хичээдэг болохоор үсрээд л 2 цаг өнгөрүүлдэг гэхүү дээ. Нэмээд нийт интернэтэд өнгөрүүлдэг цагийг дундажлаад авч үзвэл өдөрт нэг 4-6 цаг өнгөрүүлэх болов уу. Заримдаа 1, 2 цагаар үр бүтээл багатай өнгөрүүлэх тохиолдол бий боловч үүнийгээ ерөөсөө дэмий зүйл хийлээ гэж боддоггүй. Харин ч дараа дараагийн ажлуудаа хийхэд толгойгоо сийрүүлж өгч байна гэж боддог.

3. Таны гэрийн номын санд голцуу ямар номууд байдаг вэ? Тэд нарынхаа дунд сууж байхад юу бодогддог вэ?

Номын санд бол голдуу эдийн засгийн холбогдолтой номнууд шүүгээний ихэнх зайг эзэлдэг. Сүүлд Майкль Левисийн Panic гээд номыг номын сандаа нэмэх шив дээ. Гэхдээ ebook буюу файлаар байгаа 4 гега гаруй номон дотор маань санхүү, уран зохиолын номнууд голлох байр суурь эзэлдэг гэж хэлж болно. Хамгийн сүүлд Жонатан Ливингстоны Цахлай номыг монгол дээр ebook номын сандаа хадгалж авсан. Монгол номнуудыг сүүлийн үеэд их цуглуулахыг оролдож байгаа гэхүү дээ. Ebook номын сангийн дунд сууна ч гэж юу байхав. Харин гурван шүүгээ дүүрэн номны дунд сууж байхад заримдаа энэ номнуудыг уншаад юу мэдэж авав, тэгээд бас надад яаж хэрэг болсон юм бол гэсэн бодол харвах тохиолдол бий. Миний ширээ шүүгээнүүдийн яаг өөдөөс нь харсан байдаг болохоор ширээнийхээ ард хааяа юмаа хийнгээ бодол болон өнгийгөөд шүүгээнүүд доторх номнууд дээр харцаа хаялахад миний номын сан яасан ч бижигхэн юм, миний мэдлэг яасан ч өчүүхэн юм гэсэн бодрол толгойд буудаг шүү.

Ажил гайгүй үеэр бол 7 хоногт чүү чаа 2 ном уншиж, ихдээ бол 1 ном л амжуулдаг болохоор ч тэрүү сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг хурдан авч чадахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг болоод байгаа. Томас Фрийдман хэлсэн байдаг даа, өрсөлдөөн тэнгэрт тулж ирсэн өнөө үед бид нар ямар ч салбарт ажиллаж, суралцаж байсан хамаагүй Олимпийн тамирчин өөрийнхөө спортод яаж бэлддэг шиг шургуу, хүчтэй, санаа сэтгэл хуваагдалгүй зүтгэх ёстой гэж. Тэгж байж л амжилтанд хүрнэ үү гэхээс өөр арга бол байхаа больжээ. За тэгээд та бүхний ажил амьдралд өндөр амжилт хүсээд намайг энэхүү буландаа урьсан явдалд талархал илэрхийлье. Баяртай.

Bob Dylan's Modern Times rocks big time!

8 Comments on “Stray Questions: Дөлгөөн

  1. Товч, тодорхой ярилцлага болжээ. Тэгж байгаад монгол хэл дээрхи ebooks-ээсээ хуваалцаарай хөө

  2. unshij bhad yariag ni sonsoj bgaa yum shig sanagdlaa. Hudolmorch, temuuleltei baidal ni medregdej bna. Tand amjilt husey,
    heregtei medeelel ch bas avlaa. Bayarlalaa.

  3. Томас Фрийдман хэлсэн байдаг даа, өрсөлдөөн тэнгэрт тулж ирсэн өнөө үед бид нар ямар ч салбарт ажиллаж, суралцаж байсан хамаагүй Олимпийн тамирчин өөрийнхөө спортод яаж бэлддэг шиг шургуу, хүчтэй, санаа сэтгэл хуваагдалгүй зүтгэх ёстой гэж. Тэгж байж л амжилтанд хүрнэ үү гэхээс өөр арга бол байхаа больжээ.

    Энэ өгүүлбэр таалагдлаа, энэ хүний эрч хүч мэдлэг шууд харагдах шиг

  4. Тийм, энэ залуу эх орны хөгжлийг авчч явах олон мянган залуусын нэг мөн дүү нарынхаа үлгэр бол яах аргагүй мөн

Leave a Reply to Ostromir Alehin Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *