Uncategorized

Мигель де Сервантес Сааведра (1547 – 1616)

servantesДон Кихот

Дон Кихот бол манай энэ сонгодог зохиолуудын жагсаалтанд дотор байгаа ном, зохиолуудаас цөөн хэдэн товчлон уншаад ч гэсэн ойлгож болох зохиол юм (гэхдээ хүүхдийн эсвэл хассан хувилбар). Вальтер Старки энэ тал дээр нэлээд сайн эмхэтгэл хийсэн. Гэхдээ миний санал болгосноор хэрвээ та бүхэн бүрэн орчуулгын эхийг уншвал зарим нэг алгасалт хийх хэрэгтэй. Хаа нэгэнтэй (бараг л хаа нэгэнтэй) ямаачин эсвэл ямаа хариулсан бүсгүйтэй таарвал утгагүй нуршуу хэсэг эхэлж байна гэсэн үг. Сервантесийн уншигчдын талархалыг хүлээж байсан сүмийн холбоосуудыг мөн алгасах хэрэгтэй, учир нь энэ хэсэгүүд нь биднийг ёстой нэг уйдаах болно. Тааралдсан шүлэглэсэн хэсгээ бас алгасаарай, Сервантес бараг л дэлхийн хамгийн муу шүлэгчдийн нэг байх.
don_quixoteЭцэст нь англи хэл дээрх орчуулгын хувилбарын хувьд Cohen, Starkie эсвэл Putnam-ийн орчин цагийн орчуулга хамгийн дээр байх. Монгол хэл дээрх хувилбарын хувьд сонголт байхгүй нэг л орчуулгын хувилбар бий. Нэгдүгээр ботийн үе үе тааралдах нуршуу, ядаргаатай хэсэгүүд, бүлгийг битгий алгасаарай. Хоёрдугаар боть хүртэл нь тэсвэртэй унших хэрэгтэй. Хоёрдугаар боть хамаагүй илүү сонирхолтой. Хамгийн шилдэг зохиолчид хүртэл өөрсдийн бүтээлийнхээ ид явц дунд өөрсдийгөө боловсруулах, мэдлэгээ дээшлүүдэг тал ажиглагддаг, яг л тийм зүйл хөөрхий ядарсан цэрэг эр Сервантесэд ажиглагдсан. Дон Кихот, Санчо Панцагийн тухай бичиж байхдаа тэрээр тэд ямар агуу хүмүүс байсанг мэдэж авсан. Хоёр боть 10 жилийн зайтай хэвлэгдэж гарсан, энэ арван жил Сервантесийн суу билэгт өөрчлөлт авчирсан.

Иймэрхүү анхааруулга зайлшгүй хийх хэрэгтэй юм аа, учир нь Алдагдсан Диваажин (Paradise Lost), Тэнгэрлэг Туульс (Divine Comedy)-той нэгэн адилаар Дон Кихот нь уншихаасаа илүү бишрэхээр, таашаахаасаа илүүтэй магтан дуулагдах төрлийн номны нэг юм. Энэ зохиол өөрийн гэсэн өргөлт, уналттай. Магадгүй энэ зохиол 17-р зуунд өөрийн оргилдоо хүрсэн. Тиймээс ч жишээлбэл Лаурэнс Штернд энэ ямар их чухал байсныг  та бүхэн харах болно. Өнөө үед энэ зохиол тийм ч түгээмэл уншигддаггүй. Гэхдээ энэ зохиол нь Библийн дараагаар жагсах дэлхийн хамгийн олон хэл дээр орчуулагдаж, судлагдсан 6 номны нэг юм. Үүнд гэхдээ ийм хэмжээнд судлагдах хангалттай сайн шалтгаан бий.

Эдгээр нь:

Эдгээр шалтгаануудаас Сервантес өөртөө хамгийн энгийн байхыг нь сонгосон бололтой. Хоёрдугаар ботийн хоёрдугаар бүлэгт тэрээр “Розинанте ирж байна:  Төдөлгүй хүмүүс тарчиг зохиолчийг дахин харахгүйн тул уйлан хайлахаас өөр шидгүй болно.” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл, түүний ном тэр даруйдаа л танигдахуйц хүмүүсээр дүүрсэн байсан бөгөөд харин энэ тохиолдолд харин хүн байсангүй. Хэн нэгнийг бид кихотлог эсювэл кихот шиг гэж хэлэхэд эсвэл тэрээр салхин тээрэм хөдөлгөдөг гэхэд л дэлхий дахинаараа бараг л бидний юу хэлээд байгааг ойлгох хэмжээнд ирсэн гэж хэлж болно. Өнөөг хүртэл амь бөх оршсоор байгаа цөөхөн хэдэн уран зохиолын баатрууд байдаг. Гамлет, нөгөөх нь зүй ёсоор Донэ Кихот байх л лав.

Хоёрдахь шалтгаан нь харин тийм ч энгийн биш байж болох юм. Хэрвээ та Дон Кихот зохиолын амарлингуй хэмнэлийг илүү мэдрэх аваас Дон Кихот нь Одиссейн дараа л орох урьд хожид зохиогдож байгаагүй хамгийн шилдэг адал явдалт зохиолын нэг юм. Тиймээс энэ нь хүүхэд залуучуудад зориулсан сонгодог зохиолын тоонд зүй ёсоор орно. Та олон жилийн дараа үүнийг дахин нэг уншаад үзэхэд л оюун санааны түвшинд ч агуу адал явдалт зохиол болохыг мэдэрнэ. Энэ зохиолын хамгийн сэтгэл татам, сонирхолтой хэсгүүд нь өөрсдийн аман ярианы чадвараа бүтээлчээр ашигласан хамгийн шилдэг харилцан яригч болох хүлэг баатар болон түүний хамаа намаагүй чалчиж орхидог дагалдагчийн хооронд өрнөдөг.

Гуравдахь шалтгаан нь энгийн сонсогдох авч тийм ч энгийн бус.
Дон Кихот нь туйлын хошин роман юм. Энэ талаар хошин яриа хүртэл байхнь бий: Испанийн Хаан Филипп III гудамжаар явж байгаад элэг хөштөлөө инээн нулимс нь хацараа даган урсах нэгэн уншигчийг хараад “энэ хүн нэг бол галзуурсан байх эсвэл Дон Кихот л уншиж байгаа байх” гэж хэлж байсан удаатай аж. Зарим уншигчид тас тас хөхөрөн инээж байхад, зарим нь инээвхийлж, нэг нь гаднаа инээж байхад нөгөө хэсэг нь дотроо мушийж байх жишээтэй.  Зарим нь үүнийг сониучирхсон шохоорхолоор нүд нь гялалзан, заримдаа гунигаар бүрхэн уншиж суудаг. Өөрт нь байдаг шинж чанар биш харин тэр хүн өөрөө байдаг учир нууцлаг зүйл их байдагаас болж Сервантесийн хошигнолыг тодорхойлоход хэцүү байдаг. Түүний хошигнолд өгсөн хамгийн шилдэг дүгнэлт бол яах аргагүй Уолтер Старкигийнх юм. Сервантесийн хошигнолыг “нэг дор нэгээс олон зүйлийг харж чаддаг” хэмээн тэрээр зүйрлэсэн байна.

Энэ бүхэн Дон Кихот агуу зохиол болохыг нотлох олон шалтгааны хамгийн эн тэргүүнээс нь л дурдлаа. Үнэндээ бол энэ нь тийм бүдэг, бүрхэг зүйл биш бөгөөд харин илүү дэлгэрэнгүй тайлбарлах аваас үүний утга агуулга нь үе болгонд өөрчлөгдөж, уншигч бүрт бараг өөр өөр өгүүлэмж хэлж байдаг. Гэхдээ эдгээр утга агуулгын аль нь ч ач холбогдлын хувьд бага гэж үзэж болохооргүй юм.

Серваниес хошин егөөдлөө хүлэг баатрын адал явдалд тулгуурлан бичиж эхэлсэнг бид бүгд мэдэж байгаа. Эсвэл тэр тэгж хэлэхийг хүссэн байх. Дон Кихот өөрөө Гашуудсан Царайтын тарчиг, ядуу, буурал Хүлэг Баатар бөгөөд амьдралаа зугаа цэнгэлийн нэг хэсэг блгон эхэлнэ. Түүний аливаа зүйлийг бодитойгоор нь хардаг, хав дөрвөлжин, мэргэн үгсээр дүүрэн яриатай Санчо Панца ч мөн адил. Шүүмжлэгч Салвадор де Мадариадагийн хэлснээр номын төгсгөлд тэр хоёр ямар нэгэн өөр хүмүүс, гэхдээ бие биентэйгээ уусан өөрчлөгдсөн байдаг. Хэдийн  бүдүүн баараг ч гэсэндээ бид бүгдийн зөрчилдөөнт бодит байдал болох: нийгмээ үл хүлээн авах боловч түүнийг хүлээн зөвшөөрөх, баатарлаг байдалд дурлах авч түүндээ эргэлзэх бодол, төсөөллийн ертөнцийг бий болгох бидний тэчъяадал боловч одоо байгаадаа байдал болох статус кводоо ичгүүргүйтэйгээр бууж өгөх бидний буулт зэргийг тэд хамтдаа энэхүү номонд бий болгожээ.

Ийнхүү бид Дон Кихотын “проблемд”, Хамлетийн “проблем”-ийн нэгэн адилаар автаж байгааг гаргасан билээ. Энэ тэгэхээр хүлэг баатарлагийн егөөдлийн тухай ном уу? Эсвэл энэ нь аливаа нэгэн цаг хугацаа, байгууллага тогтолцоог үл харгалзах хүлэг баатарлагийн хандлагад уриалан дуудсан хамгийн хүчтэй ятгалга уу? Энэ мөрөөдөгчдөд зориулсан хошин егөөдөл үү? эсвэл энэ нь мөрөөдөмтгийг хамгаалсан өмгөөлөл үү? Энэ Испанийн эмгэнэлт зүрх сэтгэл, түүхийн билэг тэмдэг байв уу? Хэрвээ тийм байх аваас энэ зохиол хэрхэн яаж бүх арьс өнгөний бүх үндэстэнд яв цав таараад байгаа юм бол? Энэ арай зохиогчийн оюун санааны түвшинд бүтээсэн өөрийнх нь намтар юм биш биз? Учир утгагүй байдлын талаар судалсан бүтээл үү? Эсвэл дээд түвшинд бүтээгдсэн оюун ухаан уу? Эсвэл энэ нь Пиранделогийн жүжгүүд шиг шударга бус үйлийн шалтгааныг төсөөлөл болон бодит байдалд дээр суурилсан шүүмж бүтээл үү? Эцэст нь Дон Кихотыг тайлбарлах, илэрхийлэх нь ямар иж бүрэн хүчин чармайлт шаардагдахыг Марк Ван Дөрэн төсөөлсөн байна. Түүнийхээр Дон Кихот ганцаараа байж амьдралыг өөртөө тусган авч өөр дээрээ бий болгодог нэгэн төрлийн жүжигчин гэсэн байна, тогтовортой дүр мөн үү?

Макүалэйн дүгнэснээр “ямар ч зүйрлэл хэрэггүй, дэлхийн хамгийн шилдэг роман” болсон энэхүү алтан ном та бүхэнд ч гэсэн нэгийг бодогдуулан, хүрнэ гэдэгт итгэж байна. Монгол хэлнээ Кихот ноён хэмээн орчуулагдан хэвлэгдсэн энэхүү номыг та бүхэн уншлагын номын сангаас олж уншиж болох юм.

5 Comments on “Мигель де Сервантес Сааведра (1547 – 1616)

  1. Энэ номыг уншсан. Үнэхээр инээдтэй бас харамсалтай. Хоньнуудыг цавчдаг хэсэг нь үү…

Leave a Reply to Soren Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *