Uncategorized

Жан Жак Руссо (1712 – 1778): Наминчлал (Гэмшил)

Энэхүү гаргаад байгаа жагсаалт дотор оруулахаар төлөвлөсөн агуу зохиолчдын дотроос Уордсуорт (Wordsworth. орч.үгийн үнэ цэнэ), Милтон (Milton) нарыг оролцуулан Руссо бол хамгийн байж ядуулсан, догдлуулсан нь юм. Түүний байгаа байдал, хэв маяг нь боломжийн гэж тооцогддог дурын оюун ухааныг гомдоохуйц. Нийгэмшлийн хувьд өрөөл буюу гажиг, сексийн үзэл бодлын хувьд тэнцвэргүй, эрээ цээргүй, жигшмээр уярамтгай, хахир болон хэрүүлч өдөөгч, худалч, олон тооны тааламжгүй өвчний шаналагч, тарлаантай шийтгэлийн буруу үзэл бодлоос эхлээд гэдэс дүүрэх зовлонтой, гэрэлтээс гадуур хийсэн таван хүүгээ хүүхэд асрах газар торох зүйлгүй орхисон хэрнээ жаахан хүүхдүүдийн эрхийг хамгаалагч энэ хүн бол Руссо эсвэл түүний шинж чанарын нэг хэсэг нь юм.

Хагас галзууран үхсэн энэхүү гажиг хархүн өөрийн цаг үеийнхээ хамгийн хүчтэй хүмүүсийн нэг, урлаг болон уран зохиолын романтизмийн хөдөлгөөний үл үзэгдэгч үр хөврөл буюу үндэс-өвөг, Францын Хувьсгалын оюун санааны гол эх үүсвэрийн нэг хүртэл байсан гэхэд туйлын хачирхалтайгаар өдсөн үнэн юм. 12 наснаасаа хойш албан ёсоор боловсролоо дээшлүүлээгүй хэрмэл тэнүүлч-зарц-хөгжмийн багш нь энэ нөхөр нэг тийм сэнхрүүлсэн, ятгасан зохиолч, гаргасан гаргалгаа нь олон хүний хүндлэлийг хүлээсэн байсан, мөн түүний реторика буюу илтгэл нь одоо хүртэл илбэ жидийн агууламжтай байна гэхээр бүүр илүү хачирхалтай байгаа хэрэг юм. Руссогийн бүх л зүйл, агууламж жир бус – гажигтай.

Энэхүү жагсаалтанд бид бас нэгэн Наминчлал-тай (Гэгээн Августин) учрах болно. Нэг зүйлээр энэ хоср эрхэм их адилхан юм. Аль аль нь түүхийн гольдролыг өөрчилсөн оюун ухааны шийдвэрлэх туршлагатай, түүнийгээ бичиж үлдээсэн байгаа юм. Гэгээн Августиных цэцэрлэгт тохиосон бол Руссогийнх Парисын ойролцоох Винсэйн орох замд тохиолдсон хэрэг.

Тэрээр алдартай философич Дидрогийнх руу алхах замдаа сонин уншиж явж байжээ. Тийн явахдаа нэгэн зарлалыг олж харсан байна. Түүнд “Урлаг болон шинжлэх ухааны дэвшил ухамсарын авилгал эсвэл ариусалд хувь нэмрээ оруулж байна уу” гэсэн сэдвээр хамгийн шилдэг эсээ бичих уралдааныг Дижоны Академи зарласан байж. (Гайхамшигтай бус гэжүү, аль 18-р зууны Францад Хувьсгал гараагүй байхад ч, хаад ноён, аристокртаууд хамаг баялгийг хуу шимэгчилж байхад ч ийм агуу сэдэвтэй эсээний уралдаан зарлагдаж байдаг. Гэтэл Ардчилсан Хувьсгалаа хийчихээд байгаа Монголын эрдмийн хүрээлэнгүүд, судалгааны лабораториуд, мэдлэгийн уурхайн “Оюу Толгой” болох ёстой институтууд маань нэг удаа ийм сэдэвтэй эсээний уралдаан зарлаж байсан гэжүү?)

“…Гэнэт Би мянга мянган цацран будрах гэрэлд нүд минь гялалзан гялбалзаж байгааг мэдэрсэн; илэрхий тодорхой үзэл санаанууд уураг тархинд минь багтаж ядан намайг ярьж ч чадахгүй болтол нь хуйсгануулж байлаа; миний толгой яг л хордсон мэт манаран эргэж байсан юм шиг болсон” хэмээн Руссо хэлсэн байна. Энэхүү транс буюу зөн билиг эсвэл ирсэн зүйлээс урган гарсан бүхэн түүний анхны бичлэг болох “Урлаг болон Шинжлэх Ухааны Тухай Яриа”-нд оорсон юм. Бичлэг шагналыг хүртэж, түүнд Европын тавцанд алдар нэр хүндийг авчирсан юм. Энэ бүхэн түүнийг өөрийн цаг үеийнхээ хамгийн хувьсгалч зохиолч болгосон байна. Энэхүү ажил болон түүний дараа дараагийн бүтээлүүддээ тэрээр хөгжил дэвшлийг хүний унаган “сайн” чанарыг хордуулагч, авилгагч хэмээн шүүмжилсэн байна. Тэрээр хувийн өмчийг ихээр шүүмжлэн дайрч давшилдаг байсан. Хүүхдийн оюун санаанд үзүүлж буй боловсролын дэг журмын сөрөг, хортой нөлөөг Руссо нүүр нүдгүй шүүмжилдэг байсан байна. Тэрээр мөн зохион байгуулалттай шашны боомилон буй муу нөлөөнд олны анхаарлыг хандуулж байсан.

Түүний чухал бүтээл болох “Нийгмийн Гэрээ”-гээрээ тэрээр “…хүн эрх төлөөтэй төрсөн бөгөөд хаана ч байсан тэрээр гинжинд байдаг…” гэж мэтгэдэг улс төрийн институтын эсрэг дуу хоолойгоо хүчтэй хүргэсэн байна.

Руссо буруу “ургасан” нийгмийн бүтээл, түүний байгалиас заяасан тэргүүлэл, тухайн хүний төрөлхийн сайн чанар зохион байгуулагдсан нийгмийн шаардлагад тохирч нийцэх чадваргүйгээс нь уган гарсан гэж хэлэхэд амархан. Ингэх нь зөв байж болох юм. Гэхдээ түүний хэлсэн зүйл бүхэн хэдийгээр шинэ зүйл биш боловч урьд өмнө нь хэзээ ч ийм ил тодоор илэрхийлэгдээгүй боловч түүний амьдран байсан зууныхны сонсохыг хүсэж байсан үгс юм шүү. Энэхүү онцгой нэгэн зөнч Дэйвид Хюмийн хэлсэнчлэн “арьсгүй зэрлэг эр” яг л зөв цагтаа ирсэн хэрэг. Мөн түний хүч чадал одоо ч оршин байна. Ялангуяа боловсролын салбар түүний зохиол нь бүтээлчээр ажиллаж чадсан байдаг. Вольтертэй адилгүйгээр Руссо бол нааштай хүн юм, түүний санаа бодол нь ирээдүйг цогцлуулахад зориулагдсан гэж хэлж болно.

Наманчлал бол сонгодог бүтээл. Үүний эхлэл хэсэг нь анхаарлыг бүрэн татаж аваад, харин ч нэг буцааж харин алдахгүй шүү, яг л хар тамхи мэт; “Өнөөг хүртэл өмнө нь ийм зүйл байгаагүйг тэмдэглээд, би эрхэм үүргийг хүлээн авлаа, үүнийг минь дуурайхаар оролдох орон зай байхгүйг хэлье. Байгалаас заяасан бүх л үнэн бүхнийг шингээсэн хүн буюу өөрийгөө журмын нөхдийнхөө өмнө гаргаж тавихыг хүсэж байна… Хэрвээ би илүү сайн байж чадахгүй байж болох ч ядаж л би өөр байж чадна.”

Руссо худлаа хэлж, хэтрүүлж, дээр нь өөрийгөө олонтаа буруугаар ойлгодог байсан. Гэхдээ өөрийгөө магтан, өөрөөрөө бахархах гэсэн нэг л зүйл дээр зөв байсан. Тэрээр өөрийнх номыг дуурайх өөр хувилбар гарахгүй гэж хэлснээрээ алдсан. Харин ч мянга мянган хуулбартай болсон. Наманчлал маягаар дизайнчлагдсан орчин үеийн өөрийн тухай бичсэн намтарын бүхэл бүтэн уран зохиолын судлал энэхүү ганц номноос улбаалан салбарласан гэвэл та юу гэх вэ? Шатүбрианд, Амиел зэрэг алдартай биччлэгүүд, зохиолууд бүгд эндээс л “ургасан”, Фрэнк Харрис зэрэг өөрийгөө өргөмжилсөн эргэлзээтэй уран зохиолын бүтээлүүд, намтрууд ч мөн эндээс “үндэслэсэн”, наманчлалын сэтгүүлүүд ч мөн эндээс хөвөрсөн. Гэхдээ нэг талаасаа нүд нээсэн мэт илэн далангүй байдал, нөгөө талаасаа гайхалтайгаар чөлөөтэй урсах, ихэнхдээ аялгуулаг хэв маяг бол юутай ч харьцуулашгүй.

Руссог уншихад харин хялбар шүү. Түүнийг ойлгоход таны оюун санааг хөтлөх, газарчлах хэн нэгний зааварчилгаа хэрэггүй. Хэдийгээр уншигч танд бага сага эргэлзээ төрүүлэх хоёр шүүмж ишлэл байна. Эхнийх нь Ромэйн Харрисийн бичсэн “..тухайн цагийг хүртэл орхигдож, дарагдаж байсан бодьгалын доторх нууцлаг хөдөлгөөн, далд ухамсар, оюун ухааны баялаг уурхайг уран зохиолд нээж өгсөн.” Хоёрдахь ишлэл нь Сэмюэл Жонсоных. Руссог Вольтер шиг муу хүн гэж үздэг үү гэсэн Босвеллийн асуултанд тэрээр “… Сэр, Яагаад! Тэдний хооронд нүгэлийн “тэнцвэр – харьцуулалт” тогтооно гэдэг бол маш хэцүү шүү дээ…” гэж хариулсан байдаг.

4 Comments on “Жан Жак Руссо (1712 – 1778): Наминчлал (Гэмшил)

  1. Tuwshoo bi harin teriig l medmeer bna ymar ch bsn Munhgiin mergen sanaa deer Терезе uuruusuu tursun 5n huuhdee asramjiin gazar ugsun gj Fernandad heldeg n bodit baidlaas zurj bna

Leave a Reply to Maral Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *