Uncategorized

Льюис Кэррол 1832 – 1898

Гайхамшгийн оронд дахь Алисагийн адал явдал, Ширтэх шилийг нэвт

Холливудын студиуд Алисагийн адал явдлаар кино хийж эхэлсэн нь энэхүү сонгодог зохиолын талаар нэгэн нийтлэл бичих гижигийг минь хүргэлээ л дээ. Гэхдээ үүнийг би Холливуд хийсэн учраас бус харин сонгодог зохиол гэдэг утгаар нь оруулж байгаа болно. Зарим нэгэн хүн Льюис Кэрролыг чухам юуны учир сонгодог бүтээл туурвигч хэмээн энд дурдах болсныг гайхаж байж болох юм.  Эндүү алдаа гараагүй юм. Тэрээр өөрөө үүнийгээ мэдэж байсан гэж үзэхгүй ч гэсэн, учир утгагүйн ертөнц учир агуулгатай их сонин гаж, цогц харилцаа холбоогоор дамжин хүртэлуэж, хэлхээ тогтоож байгаагаараа заавал унших, зарим нэгэн уншигчдад маань бол заавал “үзэх” зохиолын тоонд багтах нь дамжиггүй юм. Хүүхдийн сайн зохиол гэдгээрээ энд багтахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ чингэвээс бид Ах Дүү Гриммийн Үлгэрүүд, Андерсен, Коллоди, Е.Б.Уайт болон бусад зохиолчдыг оруулах хэрэгтэй болох байх. Түүнийг хүүхдээс гадна насан хүрэгчид дутагхгүй автан шимтэн уншдаг учир энэхүү зохиолыг би энэ жагсаалтдаа оруулж байгаа хэрэг юм.

Алисагийн адал явдлын талаарх хоёрын хоёр ном хэвлэгдэн гарсан өнгөрсөн зууны 60, 70-аад оноос илүүтэйгээр өдгөө илүү амьд амтлаг санагддаг бослон байна. Аль ч улс орны, аль ч үндэстний эгэл жирийн эрэгтэй, эмэгтэй хүн байтугай, Эдмунд Уилсон, В.Х.Одэн, Виржиниа Вулф, зэрэг хамгийн ухаалаг, шүүмжлэгчид, Альфрэд Норт Уайтхэд, Бэртрэнд Рассел, Артур Стэнли Эддингтон зэрэг логикч, эрдэмтэд болон гүн ухаантнууд, хэл шинжээчид, сэтгэл зүйчдийн сонирхлыг татсаар байна.

Түүний жинхэнэ нэр нь Чарльз Лютвидж Додсон. Тэрээр ректорын хүү зургаан эгчтэй бөгөөд энэ нь түүнийг илүү эр хүйстэнд төвлөрөн бичдэгтэй нь холбоотой байж болох юм. 19 настайгаасаа эхлэн нас барах хүртэлээ тэрээр Оксфорд хотноо Христийн Сүмд оюутан, математикийн мастер, хүндэт эрхлэгч зэрэг алба хашсан байна.

Бидний мэдэхээр тэрээр “зандан” хэвээр нас барсан гэж үздэг. Түүний амьдрал бүрэн цэгцтэй, тааламжтай, чамин, хээнцэр байсан нь эрдмийн гэхээсээ илүү олон тооны сонирхолтой хоббигоор нь (тэрээр анхны гэрэл зурагчдын нэг байж одоогийн Скотч “наалддаг тууз”-тай туйлын ижилхэн шахам нэгэн зүйлийг зохион бүтээж байсан.) мэдэгдэнэ. Мөн түүний амьдралд зурагдан үлдсэн нэгэн тэчъяал нь – бага насны охидуудад туйлын гэмгүй ихээр татагддаг байж.
Кэррол уйтгартай багш, дундаж математикч, гэхдээ Аристотелийн логикийн (учир шалтгаан) гайхамшиштай ховор оюутан байсны хувьд алдаатай дүгнэлтүүд нь түүний Алисагийн адал явдал зохиолд нь зальжнаар шигтгэн суулгасан олон тооны чанарт илэрч харагддаг. Зэгсэн дуулгавартай, номхон бодолтой, өгөөмөр, турших дуртай, туйлын зөв, ичимтгий (хар саарал бээлийндээ гараа байнга нууж хүртэл явдаг) гажиг залуу өөрийн бичсэн захидал, өдрийн тэмдэглэлээс нь үзэхэд Фройд эсвэл Эйнштэйнийх шиг гэж хэлэхэд хэцүү ч гэсэн гялалзсан оч бадарсан дотоод зөн билиг нь цагаас цаг үе дамжин өртөөлөн ирсээр байна.

Бусад олон Викториагийн (Английн Хатан Хаан) үеийнхэн шиг эргэлзээгүйгээр тэрээр дотроо бол хуваагдмал нэгэн байсан эдгээр хуваагдал эргэлзээ нь анхааралтай, сониуч уншигчдад анзаарагддаг хэмээн шүүмжлэгчид бичдэг. Түүний ухамсартайгаар болон анзааралгүйгээр мэдэрдэг дөрвөн ертөнц Алисагийн адал явдалд  өөр хоорондоо уулздаг. Эдгээр нь хүүхдийн, зүүд мөрөөдлийн, утга ухаангүй, учир шалтгааны ертөнцүүд юм. Эдгээр нь өөр хоорондоо орж гарах эсвэл дундын үүсмэл уусмалд дундуур урсан өнгөрөх нь бас бий. Эдгээрийн өөр хоорондын гаж харицан хамаарал, үйлдэл нь Алисагийн адал явдал зохиолд ээдрээ, түүнээс даван гараад цочроом бодит байдлыг бий болгох юм. Насанд хүрсэн уншигчид зохиолын тансаг егөөдөлд автахаас гадан энэ зүгээр нэг хүүхдийн зохиол бус харин ч үе үе бүдэг бадаг гэрэлтэх ухамсрыг хөддөгийг нь мэдэрч чаддаг байна.

Алдарт шүүмжлэгч Клифтон Фадиман нэлээд олон жилийн өмнөхөн бичсэн нийтлэлдээ Алисагийн адал ядлын тиалаар ийнхүү өгүүлсэн байдаг. “Алисагийн адал явдал хэмээх энэхүү номны өөрчлөгдөн хувирч байдаг ч үргэлж уриалан дуудаж байдаг зүйл бол хүүхэд насны ихэнх хэсэгт давамгайлдаг, тиймдээ ч насан туршид нь эзэмддэг айдас, гэмшилээр дүүрсэн хүүхэд насаа санагалзах асар их сонирхол, хүүхдийн ертөнц , түүгээр дамжуулан зүүдний цаашлаад хар дарсан зүүдний ертөнцийг нээх гүн гүнзгий боловч илүү бага ухамсарлагдсан тэчъяадал юм” гэжээ.

6 Comments on “Льюис Кэррол 1832 – 1898

  1. хүүхэд шиг хэвээрээ байж тэр гэгээн бөгөөд задгай сэтгэлгээг нь өвлөж үлдсэн том хүний дуртгал байнаа

  2. Гайхамшгийн оронд дахь Алисагийн адал явдал- tai anh 6 nastaidaa nomoor ni taniltsaj baisan yum baina.

  3. Хэрвээ та нар өөрчлөгдөж, хүүхэд адил болохгүй бол Тэнгэрийн Хаанчлалд орохгүй. Есүс Христ

Leave a Reply to oldoshaksli Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *