Uncategorized

Дэлхийн Сонгодогууд Монгол хэлнээ

Одоогоор миний бие цуглуулж амжаад байгаа Монгол дээр хөрвүүлэгдсэн Дэлхийн Сонгодог Бүтээлүүд:

РабэлайГаргантюа ба Пантагрюэль” – С.Сандагдорж орчуулж, Ц.Цэдэнжавын хянан боловсруулж, 1964 онд Гэгээрлийн Яамны хэвлэснээр.

Вальтер Скотт “Айвенго” – Орос хэлнээс Ш.Очирбат орчуулж, Д.Бадарч найруулан засаж, 1969 онд Улсын Хэвлэлийн Комбинатын хэвлэснээр

Вальтер Скотт “Квентин Довардын Аян Замын Учрал” – Орос хэлнээс М.Шатар орчуулж, Б.Пүрэвбаатар найруулан засаж, 1988 онд Улсын Хэвлэлийн Газарын хэвлэснээр

Жэк Лондон “Саран Хөндий” – Орос хэлнээс Д.Лхамжав орчуулж, Г.Амар найруулан засаж, 1985 онд Улсын Хэвлэлийн Газар хэвлэснээр

Жэк Лондон “Мартин Иден” – Орос хэлнээс Г.Төмөрбат орчуулж, 16-р бүлгээ хойш Ү.Нямдорж дуусган, Д.Бадарч найруулан засаж, 1969 онд Улсын Хэвлэлийн Газарт хэвлэснээр

Марк Твен “Гекельберри Финнад тохиолдсон адал явдал” – Орос хэлнээс Г.Төмөрбат орчуулж, Ш.Очирбат найруулан засаж, 1965 онд Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хорооноос хэвлүүлснээр

Марк Твен “Артур Вангийн Өргөөнөө” – Орос хэлнээс Д.Алтанхуяг орчуулж, Д.Алтангэрэл найруулан засаж, 1982 онд Ардын Боловсролын Яамнаас хэвлүүлсэнээр

Оноре Бальзак “Эцэг Горио” – Орос хэлнээс Д.Батсүх орчуулж, Г.Амар найруулан засаж, 1963 онд Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хорооноос хэвлүүлснээр

Гоголь “Амьгүй Албат Нар” – Орос хэлнээс Я.Аюурзанаев орчуулж, Ж.Дансранжав найруулан засаж, 1959 онд Улсын Хэвлэлийн Газарт хэвлүүлснээр

Ф.М.Достоевский “Дорд Үзэгдсэд” – Орос хэлнээс Г.Амар орчуулж, Б.Пүрэвбаатар найруулан засаж, 1983 онд Улсын Хэвлэлийн Газарт хэвлүүлснээр

Л.Н. Толстой “Анна Каренина” – Орос хэлнээс Ш.Очирбат орчуулж, М.Шатар найруулан засаж, 1971 онд Улсын Хэвлэлийн Хэрэг Газарт хэвлүүлснээр

Чарьз Дикенс “Давид Копперфилд” – Орос хэлнээс Ш.Очирбат орчуулж, Г.Дамдин найруулан засаж, 1958 онд Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хорооноос хэвлүүлснээр

Алигьери ДантеТэнгэрлэг Туульс -Диваажин” – Орос хэлнээс Ц.Хасбаатар орчуулж, Р.Гүрбазар найруулан засаж, 1990 онд Улсын Хэвлэлийн Газар хэвлүүлснээр

Эрнст Хемингуэй “Зэр Зэвсэг Минь Баяртай” – Орос хэлнээс М.Цэдэндорж орчуулж, Д.Бадарч найруулан засаж, 1975 онд Улсын Хэвлэлийн Газарт хэвлүүлснээр

СервантесКихот Ноён” – Орос хэлнээс Т.Жамбал орчуулж, Ш.Цэрэнрагчаа найруулан засаж, 1971 онд Улсын Хэвлэлийн Газар

А.Солженицын “Гулаг Олтриг” – хураангуй хувилбарыг Англи хэлнээс Т.Ариунсанаа орчуулж, Т.Бадрах найруулан засаж, 2010 онд Бит Дресс ХХК-д хэвлүүлснээр

18 Comments on “Дэлхийн Сонгодогууд Монгол хэлнээ

  1. Энэ жагсаалтад чинь дэлхийн сонгодогууд гэж хэлэхээр зохиол 5 байна. бусаднь муугүй бүтээлүүд боловч дэлхийн сонгодог биш урлаг дээж бүтээл биш… Тиймээс засвал зүгээр юм уу… эсвэл …

    А.Данте Тэнгэрлэг туульс
    М.Сэрвантэс Кихот ноён
    О.Бальзак Эцэг Горио
    Л.Толстой Анна Каренина
    Ф.Раблей Гаргантюа ба Пантагрюэль

    Маш их хүсвэл Зэр зэвсэг минь баяртай, Амьгүй албатууд, Гэкэлбээри Финн гурвыг нэмж болох юм даа

  2. энэ номнууд чинь электрон хэлбэрээр юм уу. авч уншиж болох уу.
    Надад:
    Гаргантюэа ба Пантагрюэль
    Айвенго
    Квентин Дорвардын Аян Замын Учрал
    Артур Вангийн Өргөөнөө
    эдгээр номнууд хэрэгтэй байна.
    Хэрвээ хэрэгтэй бол надад нилжжд хэдэн ном электрон хэлбэрээр байгаа шүү.

  3. @ Дашмөнх баярлалаа харамгүй сэтгэгдэлээ хуваалцсанд. Мишима зэрэг Азийн сонгодогууд орчуулах жагсаалтанд байгаа тэгж байгаад ажлыг эхлүүлнэ дээ
    @уншигч – одоогоор электрон байхгүй ээ зүгээр номын санд минь бий, электрон хэлбэрээр энд тавих нь хэр нийцтэй бол? Зохиогчийн эрх зэргийг ихэд хүндэлдэг тул эмээгээд байдаг юм.

  4. electron helbereer songodog shulguudiig tawibal mash goe bh bi zaluu hun bolhoor hamgiin songodguudiig haanaas olohoo medehgui bna nadad nudiig min neej ogooch

  5. америкийн эмгэнэлт явдал Бундын Энэбишийн орчуулснаар байна уу? манай өвөө юм гэсэншт…Лениний 16е18р ботийг орчуулалцаж байхаар ганц хэдэн ном орчуулчкүй дээ гэж бодоод ч байх шиг…

  6. Достоевскийн “Идиот” монголоор орчуулагдсан юм болов уу?

  7. Гараагүй санагдаж байна бас тэгж хэлэхдээ ч итгэлтэй бус байна шүү

  8. ЕА чи арай хэтэрнээ өвөөгөө мэдэхгүй надаас асууж суудаг яачихсан буриад гэхээрээ чам шиг байдаг байна? Аймар хэнэггүй юм гэгэгэ

  9. намайг сураггүй паапыг бүр бичкэн бэйби байхад нь өнгөрцийн гэсэн…би хараачгүй, папа ч хараагүй байх гэж боджийна…папа бурхан болцон болохоор асуух хүн алгаа…мамаас л хальт сонссын…

  10. эхний коммэнт уншаад бод лоо… юуг дэлхийн сонгодогт оруулах вэ, юуг үгүй вэ, бас хэн түүнийг шийдэх вэ хэхэ
    чиний нэрлэгсэн номны ихэнхи нь англи хэлнээ word classic цувралаар байнга хэвлэгдэн гарч байдаг тул ямар ч байсан зарим хэвлэлийн компаниуд сонгодог гэж дүгнэсэн байх нээ 🙂

  11. Би мундагтаа биш яахав уншиж тааралдаж байсан хугацаан дахь дүгнэлт дээрээ гол нь Монгол хэлнээ оруулагдсанг нь өөрийнхөөрөө оруулсан болно. Мэдээж хэрэг Аюурзанын эмхэтгэн орчуулсан хэдэн зохиол ороогүй байгаа. бас бус зохиолуудыг оруулагүй шалтгаан нь орчуулга нь уншигчдын шалгуурыг давтал нь түрдээ хүлээсэн болно. Гол нь Монгол хэлнээ орчуулагдсан номоо номын сангаас очоод хайхад олоход ямар нэрээр хайх вэ гэх мэт асуултанд хариу болж магад гэж бичсэн юм.

    Эхний хүний сэтгэгдэлд – Энэ жагсаалтыг шүүмжилсэн хүний үгийг сонсохгүй харин энэ жагсаалтыг сайжруулаад нийтлэвэл бусад нь хожино. Орж ирээд хэдэн үг хэлхэж шидчихээд гараад явах амар байх. тиймээс би сэтгэгдэлтэй нэг их маргаад мэтгэлцээд байдаггүй юм.

  12. ЗХУ -д аль 60 -аад оны үед хэвлэгдёэн дэлхийн сонгодог уранзохиолын 200 боть байдаг бөгөөд 1 -р боть нь Египетийн Гельгимешиэр эхлэж бсн байх. Сүүлийн үеийн судалгаагаар энэ ном Египетийнх ч биш Шумерүүдийн гэдэг нь батлагдсан бөгөөд бас Эрдэнийн нэг номонд Бильгимеш гэдэг монголоос гаралтай хэдэн сараар ч хайльдаг туульсын хэлбэрийн зохиол гэж бичсэн бсн.

Leave a Reply to hERERA Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *