Uncategorized

Сума Чиен МТӨ 145-86: Их түүхчдийн тэмдэглэл

Күнзээс хавьгүй өмнө Эртний Хятад хааны засаг захиргаанд орчуулбал Их Түүхч буюу төрийн түүхчид байдаг байжээ. Эдгээр түүхчдийн ажил нь албан ёсны баримт бичгийг хадгалж хамгаалах, хаадын үйл хөдлөлийг тэмдэглэн үлдээхээс гадна сүрэглэх шувуудын хачирхалтай авир араншин үйлээс эхлээд харвах од хүртэл муу ёрын үзэгдэл, байгал дэлхийн ааш авир зэргийг ажиглаж, тайлбарлаж, бүртгэж авах үүрэгтэй байжээ. Эдгээр нь Хаадын үйл хэрэг, хаанчлалыг Дээд Тэнгэр хэрхэн таалж, үл таалж байгааг сануулах дохио болдог байсан байна. Энэ алба нь бүртгэл хөтлөхөөс эхлээд одон орон судлал зэрэг олон тооны судлахууны талаар онцгой мэдлэгтэй байхыг шаарддаг байсан учраас Төрийн Түүхчийн албыг эцгээс хүүд залгамжлуулан уламжлуулдаг байсан байна.

Манай Тооллоос Өмнөх 2-р зуунд Сума Тан болон түүний хүү нэр хүнд нь түгсэн Сума Чиен нарын Төрийн Түүхчдийн эмхэтгэн бичиж үлдээсэн бүтээл нь бичигдэж үлдсэн түүхийн лут, сонгодог бүтээлүүдийн нэг сор нь болон үлджээ. Бидний Монголчууд, дээд өвөг болох Хүн Гүрний талаарх түүхийн баримт сэлт нь гагцхүү эцэг хүү түүхчдийн тэмдэгэл, болон тэднийг загамжлагчдын ажил байсан нь тэдгээр Хятад иргэдийн бидэнд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр гэж үзэх нь зүйд нийцэх буй. Бичигч миний бодлоор Хятадыг үзэн ядахдаа биш хөршөө сайн таньж мэдэх нь тэдний авир үйл хортой болон найртай болохыг нь мэдэж авахад чухал үүрэгтэй байх болов уу.

Zaza Press

Хятад нь МТӨ 221 онд нэр цуутай анхных нь хаан болох Цинши Хуандигийн хаанчлал дор нэгдсэн билээ. (Тэрээр одоо дэлхийн гайхамшигийн нэг болсон терра кота (terra-cotta) буюу бидний мэддэгээр олон мянган цэргээр хамгаалуулсан бунханд мөнх нойрсож буй). Хор хөнөөлтэй салангид үзэл бүхий сэтгэлгээг хяхан хавчиж, бүх мэдлэгийг өөрийн дор хянах гэсэн хаан иргэд хувьдаа хадгалсан ном бүтээлийг шатаахыг зарлигдсан бөгөөд тэр оролдлого нь зарим талаараа ажмил олсон байдаг ажээ. Босогчдын үймээн хааны номын сан бүрэн шатаж, хааны харгис засаг унах үед Хятад нь өөрийн руна зохиолын сан хөмрөгөө алдах аюулд тулгарсан байна. Залгамжлан авсан Хан Династийн үед эрдэмтэд нийлэн алдагдсан үрэгдсэн ном бүтээлийг өөрийн ой санамжнаасаа ушиж дахин бичихээр шийдсэн байна. Өнгөрснийг сэргээх зорилготой уялдан Агуу Түүхч Сума Танд дэлхийн түүхийг (Хятад болон түүний эргэн тойрны улс орнуудын) үүсэл гарлаас нь эхлэн бичих үүрэг оноогдсон байдаг. МТӨ 110 онд түүнийг таалал төгссөнөөр түүний хүү түүний алба, эцгийнхээ эхлүүлсэн үйл хэрэг болон Зохиолчдын Даамалын ажил болох Шичи буюу орчуулбаас. Түүхийн Бичээс эсвэл Их Түүхчийн Бичээс хэмээх ажлыг өвлөн авчээ.

Шичи нь 130 бүлэгтэй асар том бүтээл бөгөөд энэ бүтээл нь Англи болон бусад өрнөдийн хэлнээ бүтнээрээ огт орчуулагдаагүй болно. Энэ нь Хятадын иргэншлийг үндэслэгч Шар Эзэн Хааны (домгийн?) МТӨ 2-р зуун хүртэлх түүх болох 12 бүлэг хүүрнэл; 10 бүлэг династийн хүснэгт болон ургийн бичиг; ёс жаяг, хөгжим, хуанли хэлбэрт оруулсан одон орон судлалын бичгүүд, усны нөөц баялаг болон газар тариалангийн эдийн засгийн тухай бичсэн 8 учир шалтгааны үндсийг тайлбарласан бүтээл, бичлэг бүтээл; Хятадыг нэгтгэхээс өмнөх үе болох Жоу болон дайтагч улсуудын агуу хэмээн тооцогддог хаад язгуур болон тэдгээрийн гэр бүлийн тухай 30 бүлэг; төрийн хүн, жанжнуудаас эхлэн дээрэмчид, ордны салбадай хүртэл амьдралын бүхий л түвшингийн шилэгдмэл эсвэл шинж сонгосон хүмүүсийн (заримдаа хувь хүний заримдаа бүлэглэсэн маягаар) намтарыг бичсэн 70 бүлгээс бүрдэнэ.

Өөр урсгалтай холилдоогүй, цэвэр гэдэг талаас нь харах юм бол Шичи нь гайхамшигтай бүтээл юм. Магадгүй өнөөдөр үүнийг уншихад бүтээл нь өөрөө тэр үеийн тэмдэглэлээсээ илүүтэй сонирхолтой, хөгжөөсөн, гайхуулам сайхан бичигдсэн нь байгаа нь өөрөө энэ бүтээлийн суу гайхамыг илтгэж байгаа хэрэг. Магадгүй түүхийн тухай бчиж үлдээсэн бүтээлүүдээс хамгийн сонирхолтой уншихад урамтай нь ч байж магад. Тиймээс түүнийг зүгээр нэг түүхч эсвэл түүх? болсон явдлыг бичсэн эсхүл бичин үлдээсэн гэхээсээ илүү Хятадын Сонгодог бүтээлүүдийн хамгийн шилдэг найруулан бичигч зохиолчоор нэрлэдэг нь ч аргагүй байх. Мэдээж Хятад хэл мэдэхгүй миний бие бээр ангил хэл дээрхийг уншихад хүртэл тэр хүний тэртээ 2200 жил гаруйн өмнө бичиж үлдээсэн бүтээл нь өнөөгийн орчуулагч тэрхүү англи эрхэмийг урамшуулж, хөгжөөж, баясгасан нь илт байдаг юм. Тэр ч талаараа түүний ийнхүү түүхийг бичиж тайлбарлаж үлдээх чадвар нь өдгөө ч хүртэл түүхийн дурдатгал, түүхийн бичвэр үлдээгсдэд бараг л гарын авлага эсхүл бичиж үлдээхдээ зайлшгүй анзаарч байх ур чадвар болсон байдаг. Түсидедийн (энэ хүний болон түүний бүтээлийн талаар бичих өртэй болжээ гэж ойлгож байна ) нэгэн адилаар тэрээр түүхийн шинжлэх ухааныг үндэслэгч?/эцгийн нэг болой. Тэрээр энэхүү бүтээлээ эмхэтгэн цэгцлэхдээ гарцаагүй үнэнэ зөв буюу бодито йгэснийгээ түүвэрлэн эмхэтгэсэн байдаг нь анзаарагддаг. Тэрээр дайтагч улсуудын нийслэл байсан эсвэл төвлөрч байсан газар орнуудын архивийг ухаж судлахаас гадна өнөөгийн түүхийн тухай бичихдээ (*бичиж байх үеийнхээ) Хан улсын хааны номын сангаас ихэвчлэн иш татсан байдаг. Өнгөрсөн үеийн талаар өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар боловч аль болох тэнцвэртэй, үнэн зөвөөр бичиж үлдээх гэсэн түүний хичээл зүтгэл нь цаг хугацааны шалгуурыг давах хэрэгтэй байсан мэт санагддаг юм.

20-р зууны эхэн үед өрнөдийн “хэнхэг” (өөрсдийгөө эцсийн дүгнэлт гаргагч хэмээн итгэгч) түүхчид Сума Чиений тэмдэглэн үлдээсэн МТӨ 1500-1050 оны үед оршин байсан Шан гүрний хаадыг хэзээ ч байгаагүй хэмээн мэтгэдэг байсан нь тэдний нэлээд хэдэн бүтээлээс харагддагийг өрднөийнхөн өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хамгийн инээдтэй нь хэдхэн жилийн дараа археологийн нээлтүүд, олдворууд нь эртний түүхчийн бичиж үлдээсэн бүгд үнэн болохыг нотолснор барахгүй түүний хэлсэн бүгд үнэн хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Сума Чиен өөрөөсөө 1000 гаруй жилийн өмнө амьдарч оршин байсан жолоодогчид, хаадын талаар хэрхэн тийнхүү алдаагүй, зөрүүгүй, үнэн бичсэн байдаг нь үнэхээр гайхалтай юм.

Шичигийн нүүр хуудас wikipedia.org

Шичи нь баатарлаг  дүрийг дүрслэн гаргах хүчин чармайлт дор бичигдсэн болно. Сума Чиений эзэн болох Хан Династийн Эзэн Хаан Ву нь цуцашгүй, алсын хараатай, чадварлагаараа Хятадын хамгийн агуу хаадын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд түүний жолоодлого дор Хятадууд газар нутгаа ихээхэн тэлж чадсан байдаг. Тэрээр аливаа үнэнч бус занг үл тэвчих бөгөөд тийм байдалд хамгийн чанд шийтгэлийг оноодог тирант буюу дарангуйлагч нэгэн байсан нь Сума Чиенд өөрт хүртэл тохиолдсон байна. Нэгэн жанжин хойд зүгт хийсэн дайндаа гарз ихтэй ялагдал хүлээж, түүний Сума Чиен жанжинг өмөөрөн үг хэлсэн байна. Түүний энэхүү зориг, зүрх гаргасных нь төлөө түүнийг эзэн хаан тайган болгоно хийнэ хэмээн зарлиг буулгасан байна. Энэхүү шийтгэлийн дагуу тэрээр нэр төрөө цэвэр авч үлдэхийн тулд эсвэл амиа хөнөөх ёстой болсон байна. Тийнхүү явахдаа тэрээр найздаа бичсэн захидалдаа тэрээр тайган болж өөрийнхөө эхлүүлсэн үйл хэргийнхээ төгсгөлийг үзэхийг хүсэж байсан тухайгаа бичжээ. Түүх бол түүний өөрийнх нь ажил биш түүний төлөх ёстой өр байсан мэт заримдаа санагдах үе бий. Тиймээс ч Шичи нь дараагийн 24 династийн албан ёсны түүхийн загвар болон ирсэн байдаг. Шинэ династи үүсэх бүрдээ залгамжилсан династийнхаа түүхийг бичихийг ариун үүрэг хэмээн үздэг болсон байна. 1911 онд хаант засгаа халсан Дундад Иргэн Улс ч хүртэл энэ үүргээ чанд сахин биелүүлсэн байдаг. МТӨ 200 оноос эхэлж 20-р зууныг хүрсэн энэхүү түүхээ бичиж үлдээх ажил нь дэлхийн өөр хаа ч лав байхгүй, харьцуулашгүй хөдөлмөр гэдгийг хэн бүгд хүлээн зөвшөөрөх байх. Монголчууд эзэнт гүрнийхээ түүхийг нөхөж бичихээс гадна тийнхүү бичиж хөтөлсөн боловч 1399 онд Мин улстай хийсэн дайн ялагдан дутаахдаа өөрийн нийслэл Хархориноос эмс хүүхэн, эд хөрөнгөө авч (өнөөдөртэй тун ижил хандлага) өв түүхээ орхисонг нанхиад иргэд түүхгүй улс – үндэсгүй ургамалтай адил болой хэмээгээд арван тэрэг архив түүхийг минь аван одсон байдаг. (бичигч. хэрэгтэй хэрэггүй улс төр, бодлого ярьж суухад хэн нэгэн эрдэмтэн хичээнгүйлэн түүхээ судан тэмдэглэн суугаа гэдэгт ихэд итгэж суунам). Орчин цагийн англи хэл дээрх уншигчдад Burton Watson (гүүглдэхэд болон амазондоход амар хэмээн англи нэрээр нь оруулав.)

хүн гүрний хоёр морьтон

Records of the Grand Historian of China нь Шичигийн хамгийн сайн орчуулга хэмээн санал болгож байна. Уншихад сонирхолтой хэсгүүдээс дурдвал: Watson-ий орчуулгын 1-р ботиос Шичигийн 6-р бүлэг (Чин Династийн анхны хааны Он Цагийн Бичээс), 68 (Эзэн Хаан Шангийн Цадиг), 87 (Лли Сугийн Цадиг); харин 2-р ботиос 30-р бүлэг (Тэнцвэртэй Тогтолцооны тухай Тэмдэгдлэл [мөнгө болон татвар]), 110-р бүлэг (Хүннү буюу Хүн Гүрний тухай тэмдэглэл), 118-р бүлэг буюу (Хуай-Нан болон Хэнь Шан хаадын намтар), 121 (Күнзийн эрдэмтдийн намтар), 124-р бүлэг (Хэрмэл Хүлэг Баатруудын намтар), 129-р бүлэг (Мөнгө үйлдвэрлэгчдийн намтар) зэрэг нь тун сонирхолтой байж болох юм. Уншигч та нэг эргүүлээд суух аваас бараг бүх гарчигийг анхааралтай уншиж дуусгана буй заа. Ялангуяа Монгол гүрний өвөг дээдэс болсон Хүн, Сүн гүрний тухай болон тэр үеийн нүүдэлчин гаралтай хэрмэл хүлэг баатрууд гэсэн Хятадад дутааж очосн адал явдал хайгч баатруудын түүх бас сонин.

5 Comments on “Сума Чиен МТӨ 145-86: Их түүхчдийн тэмдэглэл

Leave a Reply to sem Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *