Uncategorized

Гурван Улсын Түүх

Луо Гуон Чунг ойролцоогоор 1330-1400
Энэ түүх-зохиол нь бидний өвөг дээдэстэй нягт уялдаатай, холбоотой учир энэ зохиол Монголын залуучууд, түүхээ судлахыг хүсэгчдэд нэн чухал эх сурвалж юм. Уг түүх – ялангуяа Вэй улсын түүхийг уншихдаа үргэлж нүүдэлчнийхээ түүхийг харшуулан тунгаан уншваас зохилтой. Энэ түүхээс сэдэвлэн Хятад – Хонг Конгийн хэд хэдэн түүхэн адал явдалт кинонууд хийгдсэн байдаг.
( http://www.imdb.com/title/tt0425637/?ref_=tt_rec_tti
http://www.imdb.com/title/tt0882978/plotsummary?ref_=tt_ov_pl )
Энэ зохиолыг уншсаны дараа чухам яагаад Хятадын түүх, Хятадын төр ийм дархлаатай шингээлт сайтайгаар нүүдэлчдийн хаанчлалыг уусгаж чаддаг болсон, мөн төр барьж буй хаад сургамж-философийг хэрхэн төр барих ухаандаа тусгаж байсанг ойлгох болно. Тиймээс Хятадын философийг судлах нь ямар чухал болохыг ирээдүйд төр барих, барихад оролцохыг хүсэгч хэн бээр ч унших судлах ёстой болов уу. Өрсөлдөгчөө мэдэхгүйгээр тэдний үйлдлийг “уншиж” чадахгүй билээ. Би энэ тухай анх МУИС-ийн ОУХДС-ын овутан байхдаа Ж.Бор багшаасаа сонсож байсан  билээ, тэр үед ч манай төр улсын гадаад бодлого хүчтэй байж тэднийг талцахад нь бас нөлөөлж байсан байдаг юм.
Хятадын Хан Династи МТӨ 206 онд үндэслэгдсэн бөгөөд Ромын Эзэн Гүрнээс бараг нэгэн цаг үед Ромын хяналтанд байсан газар нутгаас ч том газар нутгийг хянаж байсан. Хамгийн сонирхолтой нь Евразийн 2 өөр буланд цэцэглэн хөгжиж байсан энэ хоёр улс нь одоогоор олдсон судалгаа, баримтаар бие биенээ бараг мэдэлгүй оршсон байх юм. Мэдээж хэрэг Ромын Эзэнт Гүрэн, Хан Династийн  дунд Хүн гүрэн үүсэж бий болж “торгоны зам”-ын эдийн засгийн хяналтандаа авсан байсан, мөн Дундад Азийн “баянбүрд”-ийн хаант улсууд (Өрнөдийнхөн бага судлагдсан үеийн хаант улсуудыг тийнхүү нэрлэдэг.) дундаас нь зуучлан хөгжижи байсантай холбоотой болов уу. Ямартай ч Хүн Гүрэн Герег, Ромтой худалдааны өргөн харилцаатай байсан нь Ноён уулын булш болон саяхны хэдэн археологийн нээлтүүдээс харагддаг.
Мэдээж хэрэг Ром, Хан зэрэг ямар улс гүрэн өөрийн мөхөж дуусдаг нь бараг жам бөлгөө. Тиймээс олон арван жилийн туршид  хавдар шиг хэмлэсэн авилга, дотоод хуваагдал, самуун тэмцэл, бослого хөдөлгөөний дүнд Хан Династи Нийтийн Тооллолын 220 онд нуран унажээ. Тэнгэрийн Хүүгийн Ор Залгамжлагчийн (Мэнгзү-гийн Хүүрнэл-д энэ тухай дэлгэрэнгүй үзэх болно. ) асуудал тодорхойгүй болсон цаг үед шинэ Династи үүсэн Хятадыг сэргэн мандуулж, нэгтгэхийн оронд гурван вант улсад хуваагдсан байна.
Гурван Улсын Үе ердөө 45-хан жил үргэлжилж, Нийтийн Тооллын 265 онд нуран унасан бөгөөд түүний дараа тэдгээр вант улсуудын бутрал бүр гүнзгийрсэн. Дайн дажин, үймээн самуунтай он жилүүд Хятадын түүхнээ хэзээ ч арилшгүй урьд хожид байгаагүйгээр гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байна. Умардад орших Вэй, Зүүн Өмнөдөд орших Ву, Өрнөдөд орших Шухан вант улсуудын хоорондын тэмцэл самуун Сумма Чиений Их Түүхчийн Тэмдэглэлд он дарааллаараа тэмдэглэгдсэн бий. Гэхдээ энэхүү Их Түүхчийн Тэмдэглэлд дурдсан албаны тэмдэглэл тухайн түүхэн цаг үеийн нэхээсэнд нэхэгдсэн дүрүүд болох – баатар эрс түүний өрсөлдөгчид, байлдаан-тулалдаан, амь мөлтөс дутаалт, уран мэх, овжин заль зэрэг үүх түүхийг дүрслэн үзүүлэхэд хангалтгүй л дээ. (Романы Хятад нэр нь “Гурван Вант Улсын Түүхийн Нэмэлт Хүүрнэл” бөгөөд энэ нь албан ёсны тэмдэглэлд дурдагдаагүй нэмэлт болсон яввал, үүх түүхийг багтаасан гэсэн санаа юм). Олон жилийн туршид жүжиг, дуулалт жүжгийн зохиолчид, үүх түүх өгүүлэгчид уншигчид, үзэгчдээ хөгжөөхийн тулд шинэ шинэ баримт материалыг олохын төлөө Гурван Улсын Түүхийн хагас домгийн шинжтэй үгүүллийг дахин дахин ухаж төнхөж судалсаар байгаа нь нууц биш юм. (Энэ мэт “мөлжүүртэй” зохиол олон бийгээс Өмнөд Азийн “Махабхарата”, Өрнөдөд Зорчсон Тэмдэглэл буюу Тансан Ламын Өрнөдөд Зорчсон Тэмдэглэл зэргийг дурдаж болно.) Гурван Улсын Үеийн хагас-домгийн үгүүллүүд, адал явдлууд нь цугларсаар 1250 оны үед Гурван Улсын Түүхийн эхэн үеийн хувилбар бэлэн болсон байх магадлалтай. Бидний энд ярьж байгаа Роман нь бараг 100-гаад жилийн дараагаар Луо Кан-Чун [Лу Гуанжонг гэх нь бий] бичиж үлдээсэн агаад уг бүтээлийн хэвлэмэл хувиас хамгийн эртнийх нь 16-р зууны дунд үеийн хуулбар байдаг.
Чухам яагаад Гурван Улсын Үе Хятадын аман зохиол – төсөөллийн уран зохиолд ийм том байр суурь эзэлнэ вэ? Дундад Зууны үеийн Английн дотоод тэмцэл Шекспирийн сонирхлыг мөн ихээр татсантай ч ижил шалтгаан байж болох юм. Түүхийн тэр цаг үед санаанд багтамгүй олон тооны хүчирхэг, тэмцэлтэй хувь хүмүүс байсан агаад тэдгээрийн дүр, үүх түүх хэдэн зуун жил дамнан олон түмэнд яригдсаар ирсэн байх талтай. Ричард III, Гамлет Английн уран зохиолын төсөөллийн баатруудыг амьдруулсантай ижилхэнээр л “Гурван Улсын Түүх”-ын зохиолын баатрууд Хятадын уран зохиолыг амь оруулсан хэмээн тооцогддог байна. Уг зохиолын дотор уншигч та олон төрлийн гайхамшигтайгаар дүрслэн харуулсан дүрүүдтэй тулгарна: Хан улсын агуу жанжин байж байгаад тэрслэн босож Вэй Улсыг байгуулсан Цао Цао – түүнийг урвагч, муу талын баатрын дүрээр төлөөлүүлэн ярьдаг болсон (Бээжингийн ший янгууны дүрүүдээс түүний хуяг тас хар бөгөөд баг нь бусдаасаа хамаагүй илүү хэрцгийгээр дүрслэгдсэн байдаг). Мөн Хан Улсын удмаас амьд үлдсэн Ли Бэй бөгөөд Шу Хан Улсыг байгуулж гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээхээр тэмцэнэ. Тэрээр үнэнч болон эр зоригийн дууурайл болсон өөрийн үнэнч жанжин Жүгэ Лиангийн (Цао Цаогийн бүрэн эсрэг дүр) тусламжтайгаар олон тулалдаан, аюултай учралуудад эндэлгүй амь гарч чаддаг. Жүэ Лиан нь өгүүлэх түүхийн хамгийн гол дүр бөгөөд тэрээр ялангуяа өөрийн цэцэн мэргэн ухаан болон сэтгэлийн хөдөөлгөөнгүй хувиршгүй бат байр сууриараа ялгардаг. Нэгэн тулалдааныг харуулсан өгүүлэлд түүний армийн харваачдын сум дуусах тун дөхсөн байсан тул сумаар харваачдаа хангахын тулд сүрлээр хиймэл хүүхэлдэй хийж урдаа барин дайсныхаа харвасан сумыг дахин ашигладаг тухай гардаг жишээтэй. Мөн сөргөлдөөн нь аварга том биетэй, аймшиггүй шинж чанараараа ялгардаг Гуанжонг жанжин (түүнийг албан ёсоор 16-р зуунд Хятадын Дайны Бурхан хэмээн өргөмжилсөн байдаг), залуухан, илүү чадварлаг, домгийн мэт дүрслэгдэх цэргийн жанжин болгож харуулсан байдаг Жанг Фэй болон хожмоо эх оронч хүлэг баатрууд болон хувирсан Тоорын Цэцэрлэгийн Ах Дүүс хэмээх дээрэмчдийн бүлэглэлийн хооронд болж өрнөнө. Эдгээр хүмүүс, дүрүүд бодит хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд үнэхээр ч түүхэн тулалдаанд оролцсон байх боловч энэхүү номонд эмхэтгэн оруулахдаа тэдний түүхийг хэтрүүлэн гоодож, чимсэн, өсгөсөн нь лавтай юм.
Гурван Улсын Үе нь гайхамшигтай дүрүүд, тэдний онцгой зан араншинг үзүүлээд зогсохгүй эрт цагийн хүлэг баатруудын шулуун шударга байдал, домог мэт хоногшсон үлгэр дуурайл бүхий баатар эрсийн зан суртахууныг харуулсан. Энэхүү түүхийн үзэгдлүүдэд байлдаанд эрэгчин эмэгчинээ үзэлцэх адил ана мана тулалддаг боловч тэр тулалдааны яввцад зэвсгийн эрдмийн талаар хүүрнэдэг. Үүнд баатрууд хөөрөн сагаж, дайснууд бие биесээ доромж үзгээр мохоох гэж оролдох, зэвсэг нэгт ахан дүүс үхэн үхтэлээ бие биенээ хамгаалан тэмцэлдэх, жанжинууд ана мана тулалдан, эрэлхэгг зоригтойгоор үхлийг хүлээн авч, тэндний алдар сууг газар сайгүй магтан дуулах зэрэг болно. Нэг үгээр бол амь өрссөн амьдралаар амьдарч, бодит байдлаас хамаагүй хэтрүүлэн дүрсэлсэн хэрэг. Нөгөө үгээр хэлвээс Гурван Улсын түүх нь хөвгүүдийн (эрэгтэй уншигчдын) дуртай сэдэв болох дайн тулалдаан, зэвсгийн эрдэм зэргийг ургуулан бодож, төсөөлөлдөө баяжуулан суух зохиол юм.
Зохиолын түүх өрнөн буй эртний Хятад, мөн нүүдэлчин аймаг улсуудын түүх сүлэлдсэн байх энэхүү тансаг ч гэж хэлж болохуйц өрнөл нь одоо цагт ч шимтэн уншихуйц зохиол юм. Зохиол Монгол хэлнээ бүрэн дүүрэн орчуулагдан гараагүй харин хэсэгчилсэн байдлаар зарим нэг судлаачдын бүтээлд хэрэглэгдсэн байж болохыг үгүйсгэхгүй. Харин англи хэлээр Moss Roberts – ийн орчуулснаар уншихыг зөвлөдөг бөгөөд өөр бусад орчуулгуудыг шууд мартах хэрэгтэй хэмээн судлаачид дүгнэдэг.

5 Comments on “Гурван Улсын Түүх

  1. Ядаж гурван улсынхаа нэрийг зөв бичихгүй дээ!? Зүгээр Орос хэлнээс орчуулаад тавьчихсан юм шиг л харагдаж байна. Wu – Ү улс, Ву байхдаа яах вэ дээ. Shu – Шү улс. Ли Бэй – Лю Бэй. Ло Гуаньжун зохоилч нь шүү дээ, баатар биш. Баатрын нэр 關羽 – Гуань Юй.

  2. залруулсанд баярлалаа, Оросоос орчуулаагүй болно англи хэлээр уншсанаасаа хуваалцлаа, та сайн мэддэг бололтой мэдлэгээсээ хуваалцвал баярлахаар л байна даа

  3. их гоё зохиол гэсэн жаахан хэсгийг нь ч болов уншлаа. Сайн байна.Ole гэх нөхөр өөрөө юу ч хийгээгүй байж хийсэн хүнийг ингэх муу л хүн байна. Ядаж зөвөөр хэлж болноо доо. Англи хэлээр ном нь байвал явуулаач. email:homoolt@gmail.com thanks

Leave a Reply to inlander Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *