Uncategorized

Сун-Цу: Ойролцоогоор МТӨ 450 – 380

Хятадын түүхэн кинонууд, сэлэм эргэлдүүлсэн баатрууд “бүгд нэг тэнгэрийн дор” хэмээх сургаал мөрдлөг, түүнийг одоогийнхонд хүргэхээр зорьсон Хятадын соёлын бодлого зэргийг бид сүүлийн үед ихээхэн үзэх болсон билээ. Тэрхүү түүхийн учир шалтгаан учгийн гол хүн, уран зохиолын бүтээлийг энэ удаа та бүхэнд хүргэе гэж бодлоо.

Дайны урлаг

Насаар Күнзээс арайхан залуу боловч түүнтэй ойролцоо үеийн Хятадын түүхийн бодит төлөөлөгч гэхээс өөрөөр Сун-Цугийн талаарх мэдээлэл тун бага юм. Түүний нэр нь Сун Ву (Цу гэдэг нь Багш гэсэн өргөмжлөн хүндэтгэсэн дагавар) бөгөөд эртний түүхэнд тэмдэглэж үлдээснээр бол Жоу Династийн мөхөж байх цаг үе дэх Хятадын задрал бутрал болох “Дайсагнасан улсуудын үе”-ийн нэг эсвэл олон вант улсуудын нэгэнд нь цэргийн гарамгай генерал, дайны төлөвлөгөө боловсруулагч нэгэн байсан аж. Түүний нас барснаас хйош хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор МТӨ 4-р зууны эхнээс дунд үед дагалдагчид нь түүний сургаалаас санаж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. Дайны Урлаг нь Күнзийн “Түүврүүд”-ийг бодвол илүү нэгдмэл, номлолын хувьд өөр хоорондоо учир шалтгааны хувьд холбоос сайтай. Хэрхэн бичигдсэн талаас нь аваад үзвэл богино хугацаанд амжуулан Сун Цугийн сургаалиас тун сайн суралцсан бүлэг хүмүүс бичсэн байж болохыг зарим судлаачдад санагдуулдаг байж болох юм. Ямар ч байсан гэсэн Сун Цугаас гаралтай энэхүү ном нь араасаа гарсан бүхий л цэргийн номлол, сургаалтай холбоотой ном зохиол, бичлэгүүдийн жишигийг тогтоосон юм.

“Дайны Урлаг” нь уламжлалт Хятадын түүхийн бүхий л үеийн туршид өндөр үнэлэгдэн, хамгийн ихээр дуурайн давтагдсан явдал нь зарим талаараа ихээхэн хачирхалтай ч байх талтай. Күнзээс өмнөх үед, мөн ялангуяа Күнзийн нөлөө болон түүний сургааль ид дэлгэрч байх үед бүр ч илүүтэйгээр, дайн тулааны улс төрийн үүргийг ач холбогдолгүй гэж Хятадын нийгмийн философи үздэг байснаас цэргийн явдлыг иргэний эрх мэдэлтнүүдийн эрх хэмжээнд хамааруулдаг байж. Мөн хувь хүний цэргийн ур чадварыг тун бага магтаж, үнэлдэг байв (хадаас хийхэд сайн төмөр хэрэггүй, цэрэг бий болгоход сайн хүн байх албагүй гэсэн Хятадын алдартай цэцэн үг хүртэл байдаг байсан аж). Дайны Урлагийг уншихад илэрхий парадокс буюу учир шалтгааны зүйлс олныг анзаарах болно. Хамгийн шилдэг ялалт бол тулалдахгүйгээр ялах хэмээн сургадагаараа Сун Цу нь стратегич гэхээсээ илүү философич юм. Сун Цу мөн дайн тулаан зарим үед зайлшгүй хэмээн үздэгээрээ реалист юм. Тэрээр хамгийн зөв дүгнэлт гаргахад хамгийн дээд зэргээр анхаардаг нэгэн байсан бөгөөд түүний онцгой авъяас чадвар нь жолоодогчдод цэргийнхээ давуу талыг хэрхэн хамгийн дээд цэгт байлгах талаар зааж чаддагт байсан байна. Гэхдээ тэрээр хэзээ дайн хийхийг ид бах болгож байсангүй. Сун Цугийн дуу хоолой нь хүн бол алдар суу хайсан насанд хүрсэн нэгэн биш харин дэлхийг байгаа байдлаар нь хүлээн авч түүнийг шийдвэрлэн гарч байгаа буурь суусан хүн байх ёстой гэсэн үгийг хэлэн гарч ирж байна. Сун Цу нь Ахиллтай (Хомерийн) адилгүй юм.

Сун Цугийн хувьд цэргийн стратегичийн ерөнхий зорилго нь их энгийн: Өөрийн удирдлаганд байж болох бүхий л хүчийн үр нөлөөг дээд хэмжээнд байлгах. Хэрвээ хүчээр илүү нягт бол тохирох байг онилон, довтлох хамгийн сайн шалтагийг хүлээн дайснаа нэг хүчтэй цохилтоор дуусгах. Хэрвээ хүч чинь сул байгаад хүрэлцээгүй бол зайлсхийх арга ол, хуур, мэхэл, от, тэднийхээ хүчийг тарамд, шавха. Макиавелли шиг Сун Цу өөрийнхөө арга замынхаа хууль ёс эсвэл ёс суртахуунд өөрийгөө зовоодоггүй бөгөөд тагнуулдах, туршуулдах, урвах, мэхлэх зэрэг нь шударга зүйл гэж үздэг байсан. Тэрээр тулалдахгүй байх нь хамгийн сайн зүйл гэж тэрээр сургадаг бөгөөд нэгэнт тулалдахаас өөр аргагүй болох бол удирдагч, жолоодогчид ялалтаар дамжуулан улсынхаа оршин тогтнолыг хадгалан үлдэхээс илүү өөр ямар ч ёс суртахуун түүнд үлдэхгүй болно.

Ямар нэгэн дүрэм, хязгаарт баригдахыг үл хүсэгч Сун Цугийн эрх мэдлийн талаарх хандлагын хувьд түүний нарийн ширийнийг хүртэл анхаардаг зан (отоход эмзэг газар урьдчилан таамаглах аргагүй мэх зохио) болон өөрийн хэв загварын цэгцтэй, тодорхой бай гэх зэрэг түүний сургаал мөрдлөг нь хоёр гурван жилийн өмнө гарсан бизнесийн менежментийн гарын авлага болох “Дайны Урлаг”-ын шинэ “хувилбар”-т тусгалаа олсон байдаг. Ном өөрөө болон түүний араас бичигдсэн олон бүтээлүүд нь стратегичид, компанийн хуульч, хүний нөөцийн менежер, болон эртний Хятадын хаадын нэгэн адилаар карьер нь аюул, эрсдэл, тодорхойгүй байдлаар дүүрэн орчин цагийн бусад дайчдын номын санд хүрэх замаа баттай сайн тавьж чадсан.

“Дайн Урлаг”-ийг 1782 онд Жан Жозеп Мэри Эмио (Jesuit Jean Marie Amiot) анхлан Франц хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг бөгөөд Наполеон тэр ч бүү хэл Цөлийн Шуурга Ажиллагааг зохион байгуулахад хүртэл нөлөөлсөн байх магадлалтай гэж үздэг. Мао Зедун, Генерал Во Нгуен Жиап, Дуглас МакАртур нар энэ номноос онгод авсан хэмээн хэлсэн удаа бий.

“Дайны Урлаг”-ийн хувьд англи дээрх Сэмьюэл Б.Грифитийн (Samuel B. Griffith) орчуулга нь олон жилийн туршид стандарт хувилбар байсан, энэ одоо ч гэсэн найдаж болох ажил. Гэсэн хэдий ч үгийг нь харгалзан үзэхгүй байж болохгүй зарим нэгэн судлаачид Рожер Эймэс (Roger Ames) болон Ральп Соүер (Ralph Sawyer) нарын орчуулга онцсайн болсон гэж хэлж болно.

9 Comments on “Сун-Цу: Ойролцоогоор МТӨ 450 – 380

  1. Оо сайн мэдэхгүй л дээ яг Сун-цу эсвэл Сүнз гэдэг эсэхийг яг хэлж мэдэхгүй юм байна. Гэхэдээ Сүнз гэж орчуулсан байхтай тааралдаж байсан.

  2. Бид K’ung-fu-tzu гэдгийг Күнз гэчихсэн юм чинь Sun Tzu гэдгийг Сүнз гэхэд огтхон ч асуудалгүй санагдаж байна.

  3. Энэ зохиолуудыг бүрэн эхээр нь нэтээс шууд татаж авхаар бэлдсэн бэлдэц байдаг болвуу? мэдэх хүн байвал zo_ganjargal@yahoo.com гэсэн хаягаар ирүүлж туслаач

  4. угтаа Сүнз буюу Сун цы хэмэх нэртэй хүмүүн нь Эртний Монголын Хүннү улстай дайн байлдаан оролцож явсан гэх нь бий бөгөөд Эртний Хүннү улсын Дайны урлагын талаарх ном судруудыг олж аван хичээнгүйлэн Хятад руу орчуулснаа “Дайтах урлаг” хэмээн нэрлэсэн гэх нууц мэдээ байдаг. Үүнийг түүхчид тэр болгон мэддэггүй бөгөөд үгүйсгэх бүрэн үндэслэлтэй юм. Учир нь тэр Хүннүгийн ном судрууд хадгалагдан үлдсэн нь бараг үгүй бөгөөд маш нууц Руни бичиг мэтээр өдрийн од шиг цөөхөн үлдсэн байж магадгүй юм. Ер нь дайн байлдаан хийх урлаг, ойлголтыг нүүдэлчид олдог харин Хятадууд түүнийг нь шинжлэх ухаан болтол нь хөгжүүлдэг гэх учир мэдэх Хятад ч тэр монгол ч тэр хүмүүсийн яриа байдаг. Нарийн учир мэдэх хүмүүс байвал доор хобоосоо үлдээнэ үү

  5. Хятадуудын бүтээл бидний тусгал болох нь учир шалтгаан болон судалгаагаар тогтоогдсон байдаг учир энэ үгүүлэл чинь үнэн гэж бодож байна

  6. 孙子 гэж бичдэг, Сүн цзы гэж галигладаг, энэ нь монгол хэлний З үсгээр дуудагддаг л даа. Сүнз гэж хэвших нь илүү зүйтэй санагддаг юм. Бас нэг зүйлийг далимд нэмж хэлэхэд “Дайсагнасан улс” гэдэггүй БАЙЛДААНТ УЛС хэмээн нэрлэж хэвшсэн байдаг.

  7. Дайны урлаг гэдэггүй “Сүнзийн дайтах урлаг” гэдэг л дээ. Сүнзийн дайтахуйн ухаан” ч гэдэг

Leave a Reply to hERERA Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *