Uncategorized

Эдгар Аллан Погийн туурвил “Доголон Төмөр” хэмээх найраглалын тухай монголчлогчийн өмнөтгөл

poe

Америкийн их зохиолч, яруу найрагч Эдгар Аллан По (1809 -1849) “Доголон Төмөр” хэмээх өчил найраглалаа Виргиний Их сургуульд сурч байхдаа 18 настайдаа туурвиж, 1827 онд анхны түүвэртээ нийтлүүлсэн байна. Тэрбээр энэхүү 406 шад найраглалаа 1829 онд хоёр дахь түүвэртээ хэвлүүлэхдээ 243 шад болгож хасчээ. Ямар учраас хассаныг тайлбарласан зүйл олдоогүй бөгөөд гадаадын олон хэлээр орчуулсныг үзэхэд сүүлчийн хувилбарыг баримталдаг аж. “Доголон Төмөр” гэдэг нь Эзэн Чингисийн хүү Цагаадай хааны Дундад Азид байгуулсан Их Гүрний голомтод мэндэлсэн. Монгольш Барлас овгийн Тарагайн хүү Төмөр (1336 -1405) мөнөөсөө мөн.

Залуу наснаасаа хаан ширээний төлөө олон жилийн хурц ширүүн тэмцэлд оролцож явсаар 1370-1405 онд Эмир (Хаан) суусан төрийн гарамгай зүтгэлтэн, алдарт жанжин, Төмөрийн Улс- Моголистан гэж дуурссан Их Гүрний Эзэн болой. Моголистан гэж түрэгжсэн утгаар Монгол Улс гэсэн үг аж. Төмөр нэгэн их тулалдааны үед баруун хөл, тохойдоо хүнд шархдаж доголон болсон учир түүнийг “доголон” хэмээн хочлох болсон юм. Харин энэ хоч нь сүүлдээ дайчин эрийн алдар болон хувирчээ. Төмөр Эзэн Чингисийн хожмын үеийн удам Жалайр овгийн Өлзий Турхан – Ахайтай гэрлэж, Алтан урагтай холбогджээ.

Залуу зохиолч, оюутан Эдгар По өөрөөсөө хэдэн зууны өмнө дэлхийг донсолгож явсан монгол угсааны Доголон Төмөрийн тухай энэхүү найраглалыг бичих эх сурвалжийг хаанаас олсон, яаж бичиж чадсан гэдэг нь гайхаш төрүүлдэг гэж судлаачид тэмдэглэсэн. Судлаач Киллис Кампбэлл бичихдээ, Эдгар По Лондонд сурагч байх үедээ, түүхийн хичээлд Tamerlane (Lane гэж Тажиг хэлээр доголон гэсэн үг) буюу Доголон Төмөрийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар үзсэн байж болох, эсхүл 1820 онд Ричмонд хотод ирснийхээ дараа Төмөрийн түүхтэй холбогдох зарим зүйлтэй танилцсан байх гэж үздэг. Харин баттай нэг мэдээ бол Английн нэрт жужгийн зохиолч Кристофер Марлоу (1563 – 1594) дэлхийн утга зохиольш алтан санд орсон “Агуу их Төмөр хаан” хэмээх жүжгийнхээ 1590 онд хэвлүүлсэн номын нүүрэн дээр бичихдээ:

“Энгийн нэгэн малчнаас ер бусын гайхамшигт эрч хүч, эрдэм чадал, цог заль, авьяасаараа ертөнцийн хамгийн хүчирхэг Эмир (Хаан) болж чадсан агуу их Төмөр дайн байлдаанд харгис хатуу байсан тул “Тэнгэрийн ташуур” гэгддэг байсан тухай Лондонгийн театрын тайзан дээр тоглож үзүүлэх энэхүү эмгэнэлт жүжиг хоёр үзэгдэлтэй бөлгөө” гэжээ. Энэ тухай Англид 1999 онд хэвлэгдсэн “Сүүлчийн 1000 жил” хэмээх номонд дурдсан байдаг. Эдгар По тэрхүү алдарт жүжгийг үзээд найраглал бичих санаа төрснөө нөхдөдөө хэлж байсан удаатай гэнэ.

Төмөр түм түжигнэж, бум бужигнасан газар эр зориг гарган эцэг дээдсийнхээ алдар нэр, сүр сүлдийг барин босож тэмцэж чадсанаар, ялан дийлж, Самарканд нийслэлтэй ‘Төмөрийн Улс” хэмээх агуу их гүрний эзэн болсон ажгуу. Дашрамд дурдахад, Төмөр Их эзэн Эмир гэгдэж байсан хэдий ч “Хаан” гэгдэж байгаагүй. Гэвч Чингисийн алтан ургийн удмын хоёрын ч зэрэг ноёныг өөрийн улсын Хаанд өргөмжилж, бэлгэдлийн чанартай эрх ямба эдлүүлж, Их Хурилдайн тэргүүнд залж байсан тухай түүхэнд өгүүлдэг. Харин Эдгар По түүх намтрыг бус, гол баатрынхаа дотоод сэтгэхүй, хүсэл мөрөөдөл, ерийн хийгээд ер бусын зориг тэмүүллийг нь яруу найргаар гаргахыг зорьсон нь илт. Олон судлаач энэ тухай санал нэгтэй тэмдэглэсэн аж.

“Доголон Төмөр” /Өчил найраглал/

Энх амар байж нөгчвөл өтөл насны зол! гэж
ЭцэгТа хэлдэг ч, би (одоо) энэ сэдвээр ярихгүй.
Элдэв явдлыг дэнслэхдээ, их нүгэлтэн хэмээн
Энэ дэлхийн өмнө өвдөг сөгдөн мөргөх
Өөдгүй тэнэг үйлдэл хэзээ ч хийгәэгүй гэдгээ
Өөрөө би бахархал дүүрэн өчих минь!
Үүнийг Та, өөдөө дүрэлзсэн гал шиг итгэл гэдэг.
Үнэндээ бол, өөртөв итгэх итгэлийн чадалгэлтэй.
Өө, Тэнгэр минь! Хүсч мөрөөдөхийг би чаддаг юм.
Өөдрөг эерэг бүхний үүсгэл нь болж явсан юм.
Үглэж суугаа эцгээ би мунхаг өвгөн гэхгүй.
Үнэт сургаал бэлэглэсэн мундаг сэцэн ч гэхгүй.

Оюун ухааны минь нууц тайлагдангуут
Омогтой зэрлэг аархал ичгүүр болж мэдэх ч
Ойворгон зүрх Яруу алдраа ч, ял зэмлэлээ ч
Олон үеийн хойчдоо орхин одохуйн цагтаа
Хавь ойрьш болоод холын бүх хүнд
Хувь болгон хүртээх, өв болгон үлдээх
Хаан ширээ чимсэн эрднэсийн шигтгээн дунд
Хамгийн хэцүү хал зовлонгоо ч хамт суулгана.
Тамын ёроолд тарчилгаж магадгүй, гэлээ ч
Тасдуулж алдсан нандин цэцэгсийнхээ төлөө
Таатайхан зуны нарлаг өдрүүдийнхээ төлөө
Тамлуулахаас айх нь өнгөрсөн хүн дээ, би.
Үхсэнээс хойш ч жингэнэх оршуулгьш хонхны дуу
Үгүйрсэн сэтгэлд минь чангарсаар л байх бизээ.

Орой дээрээ эрднийн титэм асаасан
Одоогийнх шигээ би хэзээ ч хаан байгаагүй.
Ромыг Цезарь-т өв залгамжлуулсантай адилгүйч
Одтой хийморьтой, нэхэл хатуу явсныхаа ачаар
Хавтай бахтай ялан дийлж зүтгэсээр
Хаан төрийг хүчээр булааж авсаан би.
Хавь ойрынх, харь холынх гэж ялгалгүй
Хамаг улсдаа хамран дагуулж захирсаан би.

Хүдэн манан татсан Таглэйн дошгин ууланд
Хүйтэн шөнийн турш шүүдэр жаварт балбуулж
Хүүхэд залуу насаа хэнэггүйхэн өнгөрүүлэхдээ
Хар үсэнд цайрах цан хяруу цацуулсан ч
Халгаатай өрсөөнд ялах хатуужлаар жигүүрлэн
Халирч үл шантрах хаттай болж өссөөн би.

Тас харанхуй шөнө дуг нойрын дунд
Тамын хар савар намайг шүүрэхээр сарвайтал
Тэнгэрээс улаан цацраг нүд гялбуулан бууж
Тэртээ үулнээс тут дарцаг өлгөөстэй даллав.
Хаан ширээ ёсон төгөлдөр сүндэрлэж
Хангинах уриа нь аянга мэт өндөрлөж
Яах ийхийн завдалгүй, дээр минь нижигнэж
Ялахын дохио өгч, их цэрэгтээн дуудлаа.
Ядуу хүү! Гэвч би өсч өндийх л учиртай.
Ядруухан уухай, Гэвч миний анхны уухай.
Аяа! зориг санаа минь ямар их сэргэсэн гээч!
Аман дээр гарч ирсэн, миний өөрийн уухай,
Азьш тэнгэр түших байлдааны уухай,
Алдрын титэмд хүрэх Ялалтын уухай!

Аадар бороо, ширүүн салхинд нэвт цохиулж
Амь хоргодох газаргүй, арга тасарсан би
Арайтаа л, нүдэн балай, чихэн дүлий болсонгүй.
Аавын хүү байна даа хө, энэ зэргийн
Аюул бэрхийг давсан цагт л, хүмүүс надад
Алдар хүнд, Аху төрийг соёрхоно гэж бодов.
Олон түмнийг олзных болгон дагуулж авбал
Оронцог төдий хаад ноёдыг онхолдуулж чадвал
Оройн дээд Эзний ширээнд залрана даа чи! гэж
Оволзон шуурсан хуй салхи чихэнд минь түрхэрлээ.

Азгүй золгүй явсан тэр хэцүү цагаас л
Адтай их хор шар тэсгэлгуй оволзон буцалж
Төрийн толгойд гарахдаа хариугаа авах
Төрөлхийн араншинг зөвхөн эцгээс өвлөөгүй.
Хал үзэж, халуун чулуу долоож өссөн
Хар багын минь хатуу чанар билээ л.
Харанхуйн дунд асах гал нь болж
Хаан төрөө засах итгэл зориг нь болж
Төмөр зүрхтэй эр хүн шиг эре явнаа би.
Тамир дорой эм хүн шиг эс явнаа би.

Хайр сэтгэлийн охийг илэрхийлж хэлэх үгс
Хайгаад хайгаад би хаанаас ч олсонгүй, чааваас!
Илүү царайлаг хөөрхнийг мөрөөр нь мөшгөөд ч
Энэ нь сайхан гэж дүрслэх аргагүй, харваас.
Сайхан дүр нь, яг хэвээрээ, санааңд ургалаа ч
Салхинд замхрах шүүдэр мэт дуртгал төдий.
Эрт багын минь дэмий үг эрээчсэн цаас шиг
Эргүүтэтлээ үоглээд ч гаргахгуй захидал шиг
Энэ бүхэн хоосон мөрөөдөл байсан болохоор
Эргэх цагийн урегалд утга нь уусан замхарчээ.

Азаар учирсан бүсгүй минь, аргагүй амрагмөнсөн.
Анхных гэмээр хайрыг минь, амтлуулж өгсөн хүн сэн.
Эйнжэл охин тэнгэр ч атаархмаар байсан сан.
Элдэв алдсаас аврах, ариун нандин шүтээн сэн.
Анхил багаас зүрхэнд, амьсаж ирсэн итгэл сэн.
Андуу эндүүгээс ангид, арвижиж ирсэн билэг сэн.
Алдрайхан хүүхдийнх шиг, амар цайлган зан сан.
Ажил дадлынх нь жишээнээс, авч сурах юм их сэн.
Гэтэл би яагаад, энэ бүхнээ гайтуулж орхив?
Гэрэл гэгээтэй итгэлээ галдан шатааж одов?

Онгон байгаль, ой хөвчөөр хамт л хэсүучилж
Онц л дотно хайрлаж дурлаж өссөн бид
Осгом өвлийн жаврыг хүүхэн биеэрээ халхалж
Орой дээр наран ээхүйд, инээж баясаж явсан сан.
Огторгуйн цэнхэр мандал, огт оргүйд уусахуйяа
Оронд нь хүүхний мэлмий намайг л ширтдэг сэн.

Өсөх залуу насандаа дурлал амтлая гэвэл
Өөр юунаас ч бус, зүрхээрээ л мэдэрмээр!
Үд дундын наран гэрэлтээд ирэхүй мэт
Өхөөрдөм бүсгүй залирхуу охинсог инээж
Үнэн гэгээн талимаарал өөдөөс тосохын цагт
Өчүүхэн зуур ичиж зовох минь арилахуйд
Өөрөө би зориглон очиж, тэврээд авсаан.
Үг хэлэх гэж дэмий будилахын хэрэггүй,

Өдөж тэвэрсний учрыг хүүхэн асуухгүй,
Өөдөөс талимаарах харцанд айдас харагдахгүй.

Д.Бямбаа

Үргэлжлэл бий

Өнөөдөр сонин 2009.10.26 246

9 Comments on “Эдгар Аллан Погийн туурвил “Доголон Төмөр” хэмээх найраглалын тухай монголчлогчийн өмнөтгөл

  1. Сэтгэлзүй ба нөлөөлөл цуврал сургалт

    Манай төвийн эрхэм зорилго: Олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх замаар нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлж, дэлхийн жишигт нийцсэн зөвөлгөө мэдээллийн төв болоход оршино.

    1.Бизнесийн сэтгэлзүй
    -харилцагчидын сэтгэлзүйн талаарх ойлголт
    -гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд хэрхэн хандах
    2. Хэрэглэгчийн сэтгэлзүй
    -үйлчлүүлэгчийн хүсэл
    -үйлчилгээний сэтгэл ханамж
    3.Сайн эцэг эх байх
    -эцэг эхийн эрх үүрэг
    -хүүхдийн хүсэл мөрөөдөл
    -үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх
    3.Амьдралаас таашаал авах
    -амьдралын утга учир
    -таашаал гэж юу болох яаж авах арга
    4.Гэр бүлийн аз жаргал
    -гэр бүлийн орчин гэж юуг хэлэх
    -ямар үед гэр бүлд урт удаан аз жаргал бий болдог
    5.Охид эмэгтэйчүүдэд зориулсан сургалт
    -сайн охин, сайхан эмэгтэй хүний талаарх ойлголт
    -охид эмэгтэйчүүдийн гол гаргадаг алдаа болон яаж залруулах арга
    -эрчүүдийн тухай юуг сайн мэдэх хэрэгтэй
    -яагаад эрчүүд хуурдаг вэ?
    -эрчүүд хуурсан үед эмэгтэйчүүдийн гол гаргадаг алдаа
    -аз жаргал гэж юу вэ?
    6.Яаж хайр сэтгэлээ олох вэ?
    -хайр гэж юу вэ?
    -хайраа хүлээж суух уу? Харин өөрөө бий болгох уу?
    -хариу үгүй хайр болон азгүй хайр
    -аз жаргалтай хайр
    7.Яаж өөртөө болон эрчүүдэд хандах вэ?
    – яаж өөртөө таалагдах вэ?
    -эрчүүд ямар эмэгтэйг илүүд хүндэлдэг бол?
    -өөртөө итгэлтэй байхад суралцана
    -үзэсгэлэнтэй байхад суралцана
    -эмэгтэй хүний мөн чанарт суралцана
    8.Би хамгийн дур булаам сайхан бүсгүй
    -эмэгтэй хүний гоо сайхны нууц
    -сайхан эмэгтэй болоход маш амархан нууцууд
    -итгэл үнэмшил
    -энэ бидэнд болон бусдад яаж нөлөөлдөг вэ?
    -айдас тэр юун дээр үндэслэгддэг вэ?
    -өдөр тутмын энгийн зүйлсээс таашаал авах
    9.Эмэгтэй хүний сексийн онцлог
    -сексийн домог зүйн үнэн
    -бие махбодийн сексийн ханамж гэж юу болох
    -өөрт бэлэн амьдралдаа эхийн үүрэг гүйцэтгэх
    -хийсвэрлэх ертөнц” эмэгтэй хүний бэлгийн хийсвэрлэх, мөрөөдөхийн хөгжил
    10.Яаж өөртөө бусдыг дурлуулах вэ?
    -хэрэв таныг сонирхдоггүй бол яах вэ?
    -эрчүүд юуг илүү хүсдэг вэ?
    -эмэгтэйчүүд юуг илүү хүсдэг вэ?
    -хэрэв чи өөрийгөө сайхан гэж боддоггүй бол юугаар болон яаж татах вэ?
    11.Архинаас яаж хурдан гарах вэ?
    -архи гэж юу болох
    -яагаад архинаас гарах хэцүү байдаг
    -архинаас гарах хамгийн шилдэг аргууд
    12.Тамхинаас яаж хурдан гарах вэ?
    -тамхи гэж юу болох
    -тамхинаас гарахад яагаад хэцүү байдаг вэ?
    -тамхинаас гарах шилдэг арга

    Та өөртөө одоо л цаг гаргахгүй бол хэзээ гэж……..
    Та өөрөөсөө нэг л удаа асуугаарай?

    алтаар үнэлэгдэх цаг хугацаа,
    цаг хугацаа хэмээх орон зай дахь
    хүн хэмээх цаг хугацаа урссаар..

    Бид таньд Саруул Гэрэлт Ирээдүйг бэлэглэж хэзээ ч хаанаас олж авашгүй аз жаргалтай амьдралын нууцыг атгуулна. Харин та энэ нууцаа хэнд хэлэхээ өөрөө мэдээрэй?

    Цагийн хуваарь:
    Даваа-баасан 09ц-20ц
    Бямба 09ц-14ц
    Ням амарна

    Төвийн үйлчилгээний төрөл:

    -хувь хүний ганцаарчилсан зөвөлгөө
    -Төвийн сургалт
    -Албан байгууллага аж ахуйн нэгжийн захиалгаар сургалт явуулна.

    Утас:5005 – 7015,
    Гар: 9864 -7015

    Хаяг: БГД, 3-р хороо 69-р байр

  2. posted hiisen Ganbayar Ta ehleed henii orchuulga bolohiig ni tavina uu? Orchuulgiin ajiliig hundetgej orchuulsan hunii neriig durdval zugeer baih. Damdinii Byambaa guia orchuulsan. Ene hun umnu ni Deedsiin ulger Hubla Khan zereg olon shuleg orchuulsan bolno.

  3. уучлаарөй өнөөдөр сонин дээр нь энэ тухай байгаагүй учир энэ хэсгийг олон уран зохиол сонирхогчдод хүргэхийн тулд л Өнөөдөр сонины зөвшөөрөлгүй оруулсан юм шүү. Орчуулсан хүний тухай нь нэмэлт мэдээлэл оруулъя.

  4. ДАМДИНЫ БЯМБАА

    Яруу найрагч, зохиолч, орчуулагч Д.Бямбаа 1936 онд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Хэрлэн Цагаан талбайд” төрсөн.Тэрбээр Монгол Улсын их сургуулийг 1960 онд, Москва хотын Дипломатын Академийг 1975 онд дүүрэгсэн.
    Д.Бямбаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Гвиней Улс, Польш Улс, БНАСАУ  3 удаа ,ЗХУ хуучин нэрээр -д суугаа Элчин сайдын Яамдад атташегаас эхлэн Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын алба хашиж явжээ.Дипломатын “Онц бөгөөд Бүрэн эрхт элчин” цолтой.
    Тэрбээр “Африк эхийн дуулал”, “Эвийн чулуу”, “Уул усны охин”, “Наадаж явснаа мартахгүй”, “Мянган хуурын эгшиг”, “Уулзахын ерөөл”, “Ээж хадны дуулал оршвой” зэрэг яруу найргийн түүвэр, “Хоролсүрэн”, “Тулгын тулга”, “Ёстой нисэгч”, “Гэрэл гэгээг магтан дуулагч”, “Хичээнгүй сайдын хэмжүүр” зэрэг өгүүллэг, найруулал, тэмдэглэл туувижээ.
    Д.Бямбаа орчуулагчийн хувьд Английн эртний их яруу найрагч Жеоффрей Чосерийн “Дээдсийн үлгэр” , дундад зууны Английн их яруу найрагч С.Т.Колерижийн “Хубилай хаан”, Америкийн их яруу найрагч Эдгар Аллан По-гийн “Доголон Төмөр” зэрэг найраглалаас гадна Ази, Африк, Европ, Америк тивийн гуч гаруй орны 60 гаруй яруу найрагчийн олон шүлэг найраглалыг орчуулж, “Хэрэв бүх тэнгисийг нэг тэнгис болговол…”, “Дээдсийн үлгэр”, “Орчуулгын чуулгын Баянбүрд” зэрэг ном хэвлүүлжээ.
    Д.Бямбаагийн нэлээд зохиол Хятад, Орос, Болгар, Казахстан, Украйн, Румын, Польш, Чех, Куба, Унгар, Герман, Япон болон Тайваньд нийтлэгджээ.Тэрбээр Монголын Зохиолчдын эвлэлийн болон Орчуулагчдын эвлэлийн шагналт.Д.Бямбаагийн хөдөлмөр, уран бүтээлийг өндөр үнэлж, төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, медалиудаар шагнажээ.

  5. Bi ter bolgon setgegdel bicheed baidaggui l bolohoos ene blogiig bainga neej unshdag shuu. Uuniig hicheenguilen hiij, oruulj, busdin medlegiin toloo cag zavaa zarcuulj baigaa erkhem Duud bugdiin omnoos talarhlaa ilerhiilen sain saihnig yamagt husne.

  6. Шинэ шүлэг

    Xониний маx чанаж идээд
    Ноxой шиг xэxэрч xэвтэxэд
    Үxрийx шиг үүдэн xэдэн шүдэнд
    Xайр болоод аз жаргалийн үгс сийгнэ
    Тэгсгээд ногооны адуу шиг пир xийтэл унгаад
    Орчлонгийн туxай бодоxлоор
    Ороо нь орсон жингэр үнэртээд
    Босж явж нойл чуу чаа xүрээд
    Буур шиг удаанаар тасалдуулан шээнэм

    Аугаа иx найрагч W

    Дабль В 12-12-2009

Leave a Reply to Mugi Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *