Uncategorized

Хүсэлтэнд өгөх сайтын хариу

Сүүлийн өдрүүдэд манай уншигчдаас энд тэндхийн зохиочдын бүтээлийг онлайнаар тавьж өгөөч гэсэн хүсэлт ихээр ирэх болсон. Үүнд өгөх хариулт маань нэг л ижил байгаа. Уран бүтээл туурвина гэдэг нь их тэвчээр, цаг хугацаа шаардсан ярвигтай ажил. Хүнд хүрсэн хүрээгүйн тухайд биш шүү ер нь бичиж, туурвина гэдэг ажлын хувьд шүү дээ. Хамгийн энгийнээс нь дурдахад гэнр бүлээ тэжээх, идэх, уух зүйлсээ авах, даарч хөрөхгүй хувцаслах гээд л хүний үндсэн хэрэгцээгээ хангах сэтгэлээ цоожлон өөрийн мэдрэмжээ бусадтай хуваалцахаар үзэг барин олон цагаар сууна гэдэг нь амар зүйл биш.

Тиймээс www.literature.mn сайтын хамт олон бусдын бүтээлийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нийтлэх, бусдад түгээх асуудалд хойрго ханддаг. Бид хүний урам зориг бүтээлийг үнэгүй хүнд хулгайлан хүргэх “шилийн сайн эрийн” ажлыг хийхгүй гэдэгээ та бүхэнд хэлэх болсондоо харамсахгүй байна. Бид шинэ үеийн залуус, бидэнд ёс суртахуун, хүнлэг чанар, бусдыг хүндэтгэж байж өөрийгөө ойлгуулах тэсвэр, тэвчээр, бидний зөв болохоо харуулах эрмэлзэл бүгд байгаа. Тиймээс ч энэхүү сайтад хувь нэмрээ оруулагчид мөнгө төгрөг, ашиг сонирхол гэхээсээ илүү хүний төлөө сэтгэлээр хандаж өчүүхэн ч гэсэн мэдсэнээ бусадтайгаа хуваалцахыг хүссэн юм. Магадгүй манай сайт бусад хулгайн эсвэл варез сайт шиг олон хүнд хүрдэггүй байж болно. Олон хүн энэ сайтаар зочилдоггүй байж болох ч үнэнхүү уран зохиолыг талархан хүлээн авагч ямар этгээд хэсэг зуур саатаад цаашид үүрлэн бүтээлээ хуваалцах тийм сайт байлгахыг хүссэн болно.

Тиймээс ч эрхэм бичигч өөрөө хүсээгүй л бол энэ сайтад ямар ч агуу бүтээл байсан ч нийтлэхгүй бусдад хүргэхгүй гэдгийг хэлэхэд таатай байна. Цаашид төлөвлөсөн олон ажил байгаа бөгөөд хамтран ажиллах хувь нэмрээ оруулахыг хүссэн хэнд ч гэсэн манай хамт олны үүд нээлттэй байх болно.

Эрхэм та бүхнийг хүндэтгэсэн,

Уран зохиолыг дэмжигч хамт олон

6 Comments on “Хүсэлтэнд өгөх сайтын хариу

  1. pooh, herera TV geer sumiin lamtan boltson garch bna shd. TV -geer ooroo ooriigoo harah – shizo esvel stereo?
    bi ch gsn cham shig zavtai bolmoor l bna. ene ajild yaj ordog yum bol?

  2. ali ni ch bish. sedviih ni door bishvel buur ih bayarlana, zavtai baihyg chi uuruu l shiideh baih yamar burhan nadad iluu zayagaad chamd dutuu zayagaagui gej bodoogui sht. zavaa gargasan hunii buruu baival huleehed belen l bna

  3. Tanai site-g urgelj unshdag, bas baharhan demjdeg shuu. Minii huv’d eh zohioliig unshihaasaa iluu iim zohiol buteel baidag yum baina gesen taniltsuulgig iluu unshih durtai. Tegeed uneheer setgeld hurvel haa negteigees olj unshdag. Zug chigiig n’ gargagaj ugnu gedeg hamgiin chuhal… ter zugt yavah uu ygyi yu gedeg tuhain hunii shiideh asuudal shuu dee. Bayarlalaa ta buhend.
    Zaya (Korea)

Leave a Reply to Zaya Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *