Uncategorized

Чонон сүлд – романы талаарх унших явцын хэдэн үгс

Монголчууд бид чоныг эрхэмлэн дээдэлдэг.  Бөртэ Чонын удам бид үүнийгээ шууд утгаар чононоос гаралтай ч гэж үзэх хүмүүс бий, харин Бөртэ Чоно бол “чоно” хэмээх амьтан биш юм гэж нотлох нь ч бий. Энэ маргаан энэхүү бичих зүйлд минь тун бага холбогдолтой бөгөөд ийнхүү үздэг юм шүү хэмээн бэлэнчлэн хүлээж авдаг өсвөр үеийнхэндээ түр зогсоц хийхийг сануулах гэсэн л хэрэг.

Тун саяхан “Чонон Сүлд” романыг монгол хэлнээ орчуулсан хувилбарыг авч уншлаа. Хэдийгээр монгол хэл дээр орчуулсан номыг уншихдаа хэн орчуулснаас хамаарч ихээхэн болгоомжилдог  Болдбаатар “зайсан” (орчуулагчдад олгодог мяндаг) орчуулсныг олж мэдээд тэр даруйд нь худалдан авсан юм.

Номын тухайд:

Миний хувьд хятад хэлнээ бичигдсэн энэхүү зохиолыг англи эсвэл монгол гэсэн 2 хэлний аль нэг дээр л унших боломжтой байсан бөгөөд англи эх нь гарснаас хойш энд тэнд тэнэж явахдаа номын дэлгүүрт гарчигласан хэдий ч –англи- хувилбар нь өрнөдийнхөнд зориулсан өнгө аястай, нэлээд “тойруу” орчуулгатай боловч илэрхийлэл нь хэт шулуун буюу Монголчуудын ёгтлол, илэрхийллийн өнгө төрхийг гээсэн мэт санагдсан юм. Тийм ч учраас хятад хэлнээс буулгасан гэж дуулаад эргэлзэх зүйлгүй худалдан авч шимтэж уншиж байна. Унших тусам энэхүү бодол маань улам бэхжиж, зохиолч, зохилын агуулга болон түүний гүн нарийн нэхээс сүлжээг нэг гогцоо гээхгүй орчуулсан орчуулагчийн авъяаст цэнгэн сууна. Өсвөр үеийнхэнд маань болон үзе тэнгийнхэн хэнд нь гэсэн зөвхөн сонирхолтой зохиол байгаад зогсохгүй Монгол хэлний үгийн сангаа давхар баяжуулах нэн таатай бас нэгэн боломж гэж хэлж болохоор санагдаж байна.

Номын агуулга:
Энэ ном бүхэлдээ бидний Монголчуудын тухай бичигдсэн гэж үзэж болно. Тиймдээ ч англи эх гологдсон ч байх талтай. Чоно бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг, хэрхэн хүндлэгдэж байдаг талаар “дундаа” орсон (бичээч. Дунд ньь ороод анзаарч харах чадваргүй болсон) бидний Монголчуудад хөндлөнгийн нүдээр маш сайн тайлбарлаж өгсөн байна. Монгол хэмээн хэлэхээс цаашгүй болтолоо соёл, заншилаа гээсэн миний хувьд чонын эд хэрэглэлийг уламжлалаараа бид хэрэглэдэггүй байсан тухай уншаад, яагаад бид ингэтлээ төөрөгдөөд байгаад гайхсанаа нуух юун. Би өөрөө хэрэглэдэггүй ч гэсэн чонон дах, гутал, дэвсгэртэй гэх мэтчилэн хөөрцөглөдөг хүмүүст нэгийг бодогдуулахаар бичсэн байсан нь ухааруулмаар. Чонон дах, дэвсгэр гэх мэт хэрэглэлийг хэрэглэдэг нэгэнг тухайн цагтаа “монголоо алдсан” хэмээн адалж, тийн гаргах авирыг нь урд зүгийнхэнтэй ойр аж төрж, өсөөд ийм муу зүйл суржээ хэмээн тайлбарлаж байсан нь хүртэл нэн сонин. Нэг үгээр хэлэхэд, бид өөрийгөө өрөөлийн нүдээр харах аятай завшаан юм.

Бас нэгэн сонирхолтой ажиглалт нь чоно бол байгалийг тэнцвэржүүлэгч нь юм. Нэг ёсондоо олон ашиг сонирхол амьдрал өрнөх энэхүү уудам орон зай дахь тэнцвэрийг хамгийн сайн хадгалагч гэдэг ухагдахуунаас аваад үзэх аваас Тэнгэр Санхүүгийн Нэгдэлийн Захирал Х.Ч.Ганхуягийн томъёолсон “чоно” эдийн засаг нь Азийн “бар эдийн засаг”-уудынхаас ялгаатай нь гэвэл хоёр хүчирхэг араатан болох Баавгай, Луу хоёрын дундах хамгийн үр дүнтэй тэнцвэржүүлэгч хөшүүрэг нь ч байхаар заяагдсан хувь тавилантай аж.

Улс төр, гадаад бодлогын алхамууд энэ чиглэлд хангалттай хийгдсэн – Гуравдагч хөршийн бодлого гэх мэт. Харин эдийн засгийн бодлогоо одоо л зөв тодорхойлохгүй бол бид чоно буюу өөрсдийгөө хөнөөх зэвсэгээ барьчихаад түүнийгээ мэдэхгүй тоглоод сууж байгаатай л агаар нэг байна.

Монголчуудыг хэн ч дийлэхгүй харин тос дотроосоо өтөтдөг шиг бид л өөрсдийгөө хөнөөчих гээд байгаа тухай хэлж үгүүлсэн ном болой.

25 Comments on “Чонон сүлд – романы талаарх унших явцын хэдэн үгс

  1. Их сайхан ном байна лээ. Монголчууд тэр дундаа эрх баригчид, шийдвэр гаргагчид заавал унших ёстой ном гэж бодсон. Орчуулга нь мундаг байлээ.

  2. Тухайг нь харсан. Унших хүсэл төрж байгаа боловч хараахан барьж авч амжаагүй л явна.

  3. Би тэр зохиолыг уншиж үзсэн. Шал дэмий л юм байна билээ. Л.Пүзэвдооржийн”Чингис хаан буюу Тэнгэрийн увдис” романы хаан нь хүрэхгүй. Харийг бишрэгчид монголынхоо ном,зохиолыг нэг уншиж үзээч.

  4. Санал нийлж байна. Нэг хэсэг хүмүүсийн амьдалын үе мөчүүдийг өгүүлэх мэт боловч үеэс үед үлдэж аж байдал хийгээд нүүдэлчидийн охь философийг харуулж чадсан гэж би үзнэм.

  5. Чонон сүлд романы сонгомол хувилбар хэвлэгдэн гарлаа. Энэ бол М.Энхсайханы фашист, монголын эсрэг хятадын үндсэрхэг үзлийг сурталчилсан гээд байсан хувилбар нь. Гэхдээ монголын эсрэг юу ч байхгүй, харин жинхэнэ хятадын эсрэг зохиол болсон юм. Та бүхэн уншаад үзээрэй

  6. Үнэхээр сайн орчуулагдсан одоогоор уншсан номнуудаас маань Монголын талаар хамгийн их сэтгэгдэл бас сургамж ухаарал, энэрэл ухаарал өгсөн ном байна. Монголын зохиолчд маань иймэрхүү ном олныг бичиж байвал зүгээр санагдаж байна. Сүүлийн үед бидний залуучууд ном их унших болсон болохоор магадгүй номын хүмүүжлээр иргэдийн ухамсар дээшлүүлэх болуу хэмээн миний хувьд үзлээ. Төрийн удирдлага, бүх шатны дарга гэх өөрийгөө манлайлагч гэх хүмүүс заавал уншаасай. Эх орныхоо төлөө

  7. hi,all?
    Bi ene nomyg unshaad khed khonog taivan ch untaj chadsangui.Uchir ni: unshigch ta bukhen suulchiin bulgiig dahin dahin unshaad uzeerei,”Jinkhene shine China sanaa” baina lee,Uuruur helbel shinechilsen China tuuh bolson bna lee,”Yostoi emzeg sedev deer ni duruuluu ch” gej neg Booyogiin ug baidag daa?! Hello everybody!!!
    Ta bukhen neg zuiliig anhaar daa yagaad “Chinggis khaan” Uvurmongoliin kino,”Chonon suld” 2 garsanii daraa Chinggis khaan “myangany baatar” bolson yum bol? Chinggis khaan bol China-giin neg undesten bolson Mongolchuudad ugsun gej delhiid zarlaad baigaa yum bish uu? Ene nom bol ter urgumjluliin negen batalgaa bolson nom bna lee
    … Orchuulagchiin ugend “China-d setguul zuin ardchilal garchee…” gesen ug denduu ineedtei,emgeneltei sanagdaj bailaa.
    Gehdee erhem unshigchid aa ene minii l bodol shuu,bi uuruu Utga zohioliin ajiltan-n chileleer sursan hun yum l daa.
    Hamgiin suuld helehed ene “chonon omogshil” chin Chinag-iin uvug deedes iim baisan gedgiig l heleh geed baigaag oilgooch ta mini ee,Mongol ulsiig baharhaad baigaa yum bish shuu dee ta mini ee

    1. Интерном номын дэлгүүрт очоод хамгийн их борлуулалттай номын тасгаас хэрэгтэй тоогоороо аваад кассанд нь очоод, мөнгөө төлөөд аваад уншаарай. Номын ард нь үнэ нь байгаа, намагй авч уншихад 15,000 байсан болно. Хямдарсан байж юуны магад

  8. ene non garaad 2 honohod l hyatduud utga sanaag ni oorchlood shine huvilbar gargasan gedeg tegeed l zarim talaaraa hyatadiin zarim neg yumiig oruulsan yum shig bj magadgui gehdee l ene nomiin ter durslel bol aguu bolson bna lee ter deer nami giin helsen yum bol shal utgagui ene bol zohiol gunzgiirch hyatad mongol geed unshih yamar ch shaardlaga bhguiend ter undserheg uzel ene ter bol hamaagui ene bol uran zohiol manaih ugaasaa chinges haan mongol gej yaridag ch hiih uildel bdaggui shd e
    ene nomon deer zohiolch ooriin bodol sanaagaa l gargasan

  9. Монголчуудаа хонь шиг биш, чоно шиг бай. Хятадын бодлого хэзээд байсаар байна гэдгийг мэдрүүлсэн. Өөрсдөөсөө ч ичсэн. Нэг хужаа гар ямар аймар монголжсон байсан. Тэгэхэд бид ёс заншил, уламжлаараа нэр мөсөн мартжээ.

  10. Жанг рунг гэж Хятад зохиолч жинхэнэ монгол ёс заншил, сэтгэхүйг мэдэхгүй шал худал зүйл бичжээ. Жинхэнэ монгол хүн чонон дах хэрэглэдэггүй гэдэг нь худал шүү дээ. эртнээс манай монголчууд эдэлж хэрэглэж ирсэн. эсвэл ёс заншлаа алдсан өвөр монгол хүнээс буруу зүйл сонсоод түүндээ тулгуурласан байж мэднэ.

  11. Ene nomiig unshsan bas l ali ali talaas ni dugnej bna. Er ni bol surgamjtai negiig bodogduulsan. Gol ni orchuulagchiig ni haraad l avsan. Orchuulgiin nom orchuulagchaas shuud hamaaraltai gej boddog.Boldbaatar bol augaa hun.China zohiolch bichsen uran zohiol ch gesen mongol hursun deer yaj buulgasan ni chuhal bsan.Er ni yamarch nasnii yamarch hun unshsan bhad ikh l yum bodogdono shuu! Zohiolch, orchuulagch ene nomiig hevlehed oroltsson bukh humuust bayarlalaa.

  12. Гол санааг нь хөшиж ойлгох гэдэг хамгийн чухал. Зүгээр л монголчуудын тотем бол чоно, зөвхөн чонын тухай энд өгүүлсэнгүй, монголчуудын нүүдлийн соёл ахуй суурин иргэншилд идэгдэж байгааг , орших эс оршихын тухай их зүйлийг санаж сэрж болохоор ном . Холивуд энэ номоор яг одоо кино хийж эхэлсэн. Гол дүрийн эмэгтэйд монгол хүн тоглож өвөрмонголд зураг авалт нь эхэлсэн гэнэлээ. Кино хийхийн өмнө Жан Рун, холивудын найруулагч хоёр монголд ирж Аким гуайтай уулзаж, түүний Тэнгэрийн нохой зохиол ихэд дэм болсон гэдэг.

Leave a Reply to золбаяр Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *