Uncategorized

Эдгар Аллан Пөү 1809-1849

Богино өгүүлэгүүд болон бусад бүтээлүүд

Пөү хамгийн агуу зохиолчдын жагсаалтанд ороод байхгүй байж болох ч хамгийн аз жаргалгүй нэгэнд бол яах аргагүй тооцогдоно. Тэр бол эс тоогдож-эс хүндлэгдсэн суутны билэг тэмдэг.
Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан хүмүүс нь ойлгож чадаагүйгээс амьдрал азгүйтэл, бүтэлгүйтлээр дүүрэн байсны дээр түүний өөрийнх нь гамшигтай гэж хэлж болохоор араншин, сул дорой байдал нь нөлөөлжээ. Хэрмэл жүжигчний хүү тэрээр ажил үйлс нь цэцэглэн хөгжиж байсан худалдаачны ивээлд өсөж хүмүүжсэн хэдий ч боломж гарвал түүнтэйгээ хэрэлдэж, маргалддаг байж. Виржиниагийн Их Сургууль, Уэст Пойнтод суралцаж эхэлсэн авч нөгөө л “бүтэлгүйтэл”-ээсээ болж орхиход хүрч байсан байна. 23 настай үеэлтэйгээ гэр бүл болсон авч эхнэр нь залуудаа өөд болсон нь түүний мөхлийнх нь гол хөшүүрэг байсан байх. Түүний шүлгийн эхний боть нь хэнд үнэлэгдээгүй. Тэрээр чадварлаг сэтгүүлч байсан авч амжилттай нэгэн болоход хангалттай зохион байгуулалт түүнд заяасангүй. Цөхрөнгөө барсан, төлөвшөөгүй мөн бүрэн дүүрэн хайр дурлалтай ч учирсангүй. Хар тамхи, архи, ачаалалтай илүү цагаар ажиллах, ядуурал энэ бүгд түүний амьдралын салшгүй хэсэг байсан. Тэрээр илэрхий азгүйтэл, зовлонт байдал дунд өөд болсон. Бидний таницлсан уншсан болон цаашид танилцах бүхий л зохиолчдоос тэр хамгийн гунигтай амьдралаар амьдарчээ. Зүдэрч явсан Свифт ч хаа очиж найз нөхөдтэй, тэднийхээ талархал бахархалыг хүлээн явсан нэгэн. Пөүд тийм зүйл огт байсангүй.


Пөүгийн шүлэг үргэлж алдартай, олонд хүрсэн байдаг бөгөөд Францад бүр илүү танигдсан байдаг. Түүнийг Эмэрсон “жингэнүүр” гэж хэлсэн байдаг ч тэр зүйрлэлээс нь хавьгүй илүү нэгэн юм.
Түүний үлгэр, монологи, зарим нэг шүүмж эсээ нь хэв маягийн хувьд галзууруулам алдаа ихтэй байдаг ч уншигчдын сонирхлыг байнга татаж байдаг. Түүний оюун ухаан хүчтэй эсвэл тэнцвэртэй ч биш, гэхдээ төрөлхийн дахин давтагдашгүй агаад Америкийн нийгмийн тухайн цагийн үе тэнгийнхэнээсээ хамаагүй илүү бүтээлч байсан нэгэн. Жэймс Рассел Лоуэллийн “Пөүгийн 3/5 нь суут ухаан, харин 2/5 нь засрашгүй солиорол” гэж дүгнэсэн нь үнэнээс тийм ч хол зөрөхгүй эж олон судлаач санал нийлдэг байна.

Уран зохиолд Пөүгийн авчирсан зүйлсээс хамгийн анхаарууштай нь тэрээр 10 шахам салбарыг санаачлан, эхлүүлсэн пионер. “Моргийн гудманд болсон аллагууд” (The Murders in the Rue Morgue), “Зувчуулсан захидал” (The Purloined Letter), “Алтан Цох” (The Gold Bug) гэсэн гурван өгүүллээрээ тэрээр адал явдалт өгүүллийн эхлэлийг тавьснаар барахгүй энэ төрлийнхөө шилдэгийг нь бичихсэнээрээ дараа дараагийн адал явдалт түүхийн зохиогчдод суу алдар гэдгийг мэдрэх орон зай үлдээсэнгүй нь харамсалтай. Уншигч та Чейз, Агата Кристи гээд л бичээч миний биетэй маргахдаа хэл амаа бэлдэж сууж юун магад, энэ зохиолчид чинь Пөүгийн хувьд “Липтон” цайг олон аяга дамжуулан дүрсээр байгаад шим шүүсчгүй болж эхэлж буйтай л ижил гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн юм шүү дээ. Бараг л хялбаршуулсан адал явдалтай өгүүллэг романы бичээчид гэсэн үг. Яг нь “Пөүг ойлгох нь” сэдвээр бичсэн зохион бичлэг гээд хэлчихэд бараг буруудахааргүй.

Шүүмжлэгч Ховард Хэйкрафт Пөүгийн үндэслэсэн зарчмыг суурь хэмээн үзээд орчин цагийн адал явдалт роман өгүүлэгт гардаг хамгийн түгээмэл 10 элементийг (хэтэрхий уран зохиолын онол руу хэлбийсэнд хүлцэл өчье.) нэрлэ хэмээхэд тэд бүгд Пөүгийн зохиолд гардаг урчаас түүний нөлөөг өндөрт тавьсан байдаг. Үүнтэй нэгэн адилаар, өнөөдөр ш.у.-ны зөгнөлт зохиол хэмээн нэрлэдэг бүлгийн үндсийг тавьсан гэж хэлж болно. Түүгээр ч зогсохгүй, “цэвэр яруу найраг” хэмээн нэрлэсэн түүний онол 19-р зууны сүүлд Францад ихээхэн хүчээ авч байсан Францын симболизмын (билэг тэмдгийн) хөдөлгөөнд нөлөө үзүүлснээрээ модернист яруу найрагч Ийтсэд ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болно.

Пөү дан нөлөөллийн (гол дүрээс цааш олон задрахгүй) түүхийн талаар бичиж өгүүлдэг.  Түүний гажиг, эрүүл бус зохиолуудаас бид үхэхийг хүсэх тэчъяадал болон бие хүний хуваагдал зэргийг багтаасан орчин үеийн сэтгэл зүйн нөлөөллийн олон төсөөллийг олж уншиж болно. Пөүгийн зохиолд хэтэрхий сайн дүрслэн гаргаж ирдэг ганцаардал, хий хоосон байдал болон тусгаарлагдмал байдлын арашин нь өнгөрсөн зууны (20-р зуун) дийлэнх зохиол бүтээлийн өнгийг тодорхойлсон нь яах аргагүй үнэн билээ. Эцэст нь Америкчууд түүнийг өөрийн зарчмын өргөн хүрээтэй , бат бэх суурьтай үнэлэмжин дээрээ суурилан шүүмж бичдэг хамгийн анхны ноцтой уран зохиолын шүүмжлэгч хэмээн үздэг байна.
Америк хэв маягийн бичлэгт өөр хоорондоо үе үе холилдон байдаг хоёр гол урсгал байдгийг өнөөгийн олон шүүмжлэгчид гэрчилж байгаа. Эхнийх нь өөдрөг, амьдралтай, ардчилсан. Хоёрдахь нь гутранги, гэмшимтгий, ихэмсэг, зүрх сэтгэлийн харанхуй булангийн сүүдрийг илэрхийлсэн. Удаах уламжлал биелэлээ олсон хамгийн анхны болон олон нийтэд хүрсэн зохиолч нь Пөү юм. Тиймдээ ч Пөү романтик “нялцгануур” зохиол бичдэг олон цол тэмдэгт дуртай, найранд хэдэн шүлэгтэй, нөхөддөө  архины хэдэн үгтэй, бусад (манайд “дэндүү” олширсон) зохиолчдоосоо хамаагүй илүү байж чаддаг.

Пөүгийн зохиолуудаас Орчин Цагийн Монгол Хэлийг үндэслэсэн Д.Нацагдоржийн орчуулснаар “Алтан Цох”, орчуулагчийг нь санахгүй байгаад хүлцэл өчье – 1990-ээд оны эхний хагаст өдөр тутмын сонинд нийтлэгдсэн “Хар Муур” өгүүллэг орчуулагдсан байдаг. Монголын орчуулгын онол болон үе үеийн орчуулагчдын гарын авлага болсон “Алтан Цох”-ыг Төв Номын сангаас очиж уншаарай. Сүүлийн үед энэхүү сайтанд ном бүрэн эхээр нь тавьсангүй хэмээн улиглах захидал олонг авсан бөгөөд ДАХИН ХЭЛЬЕ би бусдын сайн сайхны төлөө нэрийн дор “хулгай, тонуул” хийдэг шилийн сай эр биш тул УУЧЛААРАЙ!!!

СЭТГЭГДЭЛ ХЭСЭГТ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ үзүүлсэн http://bayasgalanb.blogspot.com – доо баярлалаа

“Хар муур”-ыг Хинди хэлний нэрт гүүш Гэндэндарам гэж хүн Англи хэлнээс орчуулсан юм. Бас Батжаргалын Одгэрэлын орчуулгаар “Улаан үхлийн баг” нэртэй боть нь дэлхийн сонгодог зохиолын 50 боть гээчид багтан гарсан юм шүү дээ, хүүхээ. Түүн дотор маш олон сонин үгүүллэг нь бий.

15 Comments on “Эдгар Аллан Пөү 1809-1849

  1. “Хар муур”-ыг Хинди хэлний нэрт гүүш Гэндэндарам гэж хүн Англи хэлнээс орчуулсан юм. Бас Батжаргалын Одгэрэлын орчуулгаар “Улаан үхлийн баг” нэртэй боть нь дэлхийн сонгодог зохиолын 50 боть гээчид багтан гарсан юм шүү дээ, хүүхээ. Түүн дотор маш олон сонин үгүүллэг нь бий.

  2. Heregtei medeelel aguulsan bolovch nairuulga gej avah yum algaa. Eh helee sain ezemshij bj orchuulga hiih heregtei.

  3. уг нь орчуулга ч бас биш л дээ, найруулгаа анхааръя. Сэтгэгдэл зөвлөмж өгсөн баярлалаа

  4. нийтлэчихээр зүйл байвал болноо энд ямар нийтлэл гарсаныхаа линкий нь хуваалцаарай

  5. Үнэхээр сайхан сайт байна. Амжилт хүсье. Эдгар По-ийн “Алтан цох”-ыг уншиж байсан. Үнэхээр маш сонирхолтой ном шүү.

  6. Алтан цох 5 өгүүлбэрээр бичигдсэн гэж үнэн билүү эсвэл би дэмийрээд байна уу? Жоохон байхдаа л уншиж байсан. “Хараалаар бүтсэн хар цох…” “Хараалаар бүтсэн хар негр…” гэсэн хараалын үгнүүд л толгойд үлдсэн байна кккк

  7. Тэргэлд ямар найруулга хэрэгтэй байгааг нь тодруулмаар санагдчихлаа \Уучлаарай Херера, үсэрч орж ирж хэрүүл хийсэнд\

  8. Чи орчуулагч хүн юм бол энэ талаар мэдлэгтэй болсон нь дээр дээ. Гэндэндаоам гэж хүн гэж хэлсэн байна. Гэндэндарам багшыг бол ингэж хэлж болохгүй дээ. Манай багш бол насаараа орчуулагч хийсэн Энэтхэг судлаач алдарт Галлидас мэтчилэн гайхамшигт зохиолуудыг орчуулсан их гүүш. 1990 онд Англмйн Монгол судлаач Саундэрсын Монголын байлдан дагууллыг орчуулсан агуу хүн. Чи энэ гайхамшигт багшийг ядаж гуай гэж нэрлэх ёстой. Бичгийн хүн байж та ийм бүдүүлэг увайгүй байж болохгүй. Би энэ гайхалтай багшаар Англи хэл заалгасан хүн. Зүй нь чи манай багшаас уучлалмгүйх ёстой шүү ядаж надаар дамжуулаад.

  9. Чинзориг оо өмнөх үе нь шинэ үе ээ дараад уучлал ахархалын үг хэлэх ёстой гээд байвал бид хаана очих бол? энэ блогийг би ямар ч мөнгө төгрөг алдар нэрийн төлөө хөтлөөгүй юмаа мундаг хүмүүсийг мэдээгүй байгаа нь миний буруу гэж үү? үүнийхээ төлөө би уучлал гуйхгүй! таны багш бусдад хүндлэгдэх ямба язгуурын төлөө эсвэл залуу хойч үеэ ээ сөхрүүлэх гэж орчуулсан гэж ч бодохгүй бн, яг л миний насандаа хүсэл зоригоороо хуудсыг нь олон ам.доллар хийх бсн ажилаа хойш нь тавин энэ ажлаа хийхдээ залуу үе маань хөгжиж дэвшээсэй гэж бодож хйисэн гэж итгэж бн, засгаас шагнал харамж авахын төлөө байр авахын төлөө ажилласан юм шиг ярьдаг урлагийн бусад нөхдүүдээс өөр хүн бсн гэж итгэж бн тиймээс тань мэдэж чадаагүйд минь өршөө, буруу зөрүү орчуулгыг минь залаад засаад, бөөсийг нь агнаад үзүүлбэл би хормойгоо дэлгэн сөгдөөд хүндэтгэхэд бэлэн бн. Та харин нэг блог ч юм уу эсвэл над муу мэтийн сонирхогчийг байранд аваачаад энэ уучлал гуйлгавал харин таатай бус уу?

  10. hERERA чи хүний хэлж байгаа зүйлийг ойлгохдоо маруухан хүн бллолтой. Чиний хийж байгаа цаашдаа хийх ажлыг би үгүйсгээгүй ээ. Надад таалагддаг би өдөр болгон орж гайхалтай орчуулын бүтээлүүдийг уншиж таашаал авдаг. Хамгийн гол миний хэлэх гэсэн юм бол битгий өнгөрсөн үе рүүгээ ийм хөгийн зангаар хандаж бай гэж хэлэх гэсэн юм. Судлаач хүн л юм бол чи энэ талаар мэдлэгтэй л байх ёстой гэж би хэлэх гээд байна. Ахмад өвөг дээдсээ тэдний бүтээсэн бүхнийг тэдний түүхийг мэдэж байх нь залуу хүний Монгол хүний үүрэг гэж би боддог. Дашрамд хэлэхэд саяхан агуу гүүш Гэндэндарам багш маань өөрийн санг байгуулж жил болгон шилдэг орчуулгын зохиолд 2000 долларын шагнал олгохоор болсоныг орчуулга сонирхдог чамд бас дуулгахад таатай байна. Энэ талаар ТВ ээр ярилцлага гарсан. Чамайг үзсэн байх гэж найдаж байна. Уучлал гуйхын хувьд би чиний өмнөөс уучлал гуйх болноо чи хүсэхгүй байгаа бол.

    1. надад тийм зүйлэр оролдоод гүйгээд байх зав алгаа, би багшийг тань хүндэлдэггүйдээ эсвэл эс тоосондоо эсвэл би “хөгийн” зан гаргасандаа таниагүй юм биш шүү. Танд зав байгаад тэгж уучлал гуйгаад өгвөл таны л хэрэг буй за, таны дотор уужирч суувал миний энд юугаа хийж хуйхаа маажих нь өчүүхэн хэрэг биз. өнөөдөр энэ сайтын төлбөрийг төлөх санаатай хэдэн “халтуур” хийгээд л сууж явна. гол нь энд тэнд байх элдэв зүйлсийн нэлээд төгсгөлд миний муйхарлалд бухимдах нь дарааллын хувьд оновчтой гэж сэтгэнэм. Таны ажилд бас амжилт хүсэе.

Leave a Reply to Almaz Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *